Л.Мөнхбаатар: Миний энэ зарчим Ерөнхий сайдын улс төрийн үйл ажиллагаанд саад болсон байх

2025-10-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо зарлаж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулахаар хүргүүлээд байгаа. Тэгвэл одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар энэ асуудлаар өнөөдөр /10.07/хэвлэлд мэдээлэл өгчээ. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас огцруулах асуудлыг өөрт нь хэлээгүй, мэдэгдлээс мэдсэн гэдгийг хэллээ.

Тэрээр “Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа. Манай салбарын үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэдгийг хэлмээр байна. Би Г.Занданшатар даргатай олон жил хамтран ажилласан. Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг би тэр мэдэгдлээс л мэдсэн. Өглөө нь Ерөнхий сайд бид хоёр таарсан. Тухайн өдөр Хууль зүйн байнгын хороогоор манай салбарын төсөв орж, дэмжигдсэн. Ерөнхий сайд намайг маш сайн байна гээд бид хоёр гар бариад салсан. Тэгээд өдөр нь тийм мэдэгдэл хийсэн. Танхимын гишүүнээ томилж, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа надтай яриад хэлэх ёстой. Энэ бол хувь хүний биш төрийн харилцаа. Тиймээс Засгийн газрын гишүүнтэй холбоотой асуудлыг өөрт нь танилцуулаад шийддэг байх нь зөв. Хувь хүнийхээ хувьд ч бид гэмгүй явж ирсэн. Эр хүмүүс эргээд уулзах нүүртэй, дахиад давах даваатай л явж байвал зүгээр гэж боддог. Тиймээс хүнийхээ хувьд ч хударгагүй зүйл боллоо гэж үзэж байгаа. Ард түмэндээ хандсан мэдэгдэл гэж арай ахадсан нэртэй мэдэгдэл байсан. Гол асуудал нь намайг чөлөөлж, Б.Энхбаярыг томилж байгаа л зүйл байсан. Нүүрсний хэргийг шалгуулах зорилгоор энэ томилгоог хийж байна гэж хэлсэн. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, хэрэг ярихгүй гэдэг зарчмын байр сууриа хэлсэн. Хууль нь ч ийм юм. Миний энэ зарчим Ерөнхий сайд Г.Занданшатарын улс төрийн үйл ажиллагаанд саад болсон юм байна гэж ойлгож байгаа. Тиймээс ч намайг чөлөөлсөн гэж үзэж байна. Ерөнхий сайд шударга ёсыг хүсэж байгаа бол хуулийн байгууллагуудыг хараат бус ажиллах нөхцөлөөр хангах ёстой. Популизм бол шийдэл биш. Хууль л шийдэл юм. Ер нь намын даргын өрсөлдөөнөөс болоод ийм асуудал үүссэн. Улстөрчид улс төрийн зодооны талбараа хуулийн байгууллагуудыг болгож болохгүй. Хуулийн байгууллагууд улстөрчдийн зодооны талбар болбол шударга ёс үгүй болно” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

amjilt
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

4 цаг 23 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29