Нүүрсний гэх 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 156 хүнийг яллагдагчаар татжээ

2025-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Уг ажлын хэсгээс нийт 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсан байна. Тэдний дундаас 108 хүн, 3 хуулийн этгээдэд “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, “хахууль авсан, өгсөн”, “үндэслэлгүй хөрөнгөжсөн”, “мөнгө угаасан” зэрэг гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Шүүх дээрх хэргүүдийг хянан хэлэлцээд 88 этгээдийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Үүнээс,

  • 5 хүнд хоёр жилээс 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял,
  • 80 хүнд гурван саяас 38 сая төгрөгийн торгох ял,
  • 63 хүнд 2-7  жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ял тус тус оноожээ.

Улмаар гэмт хэрэг үйлдэж олсон 353 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, 14.9 тэрбум төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор болсон байна. Мөн эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад нийт 2.2 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, төрд учирсан 194.384 ам.доллар болон 23.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс одоогоор 20 хүнд холбогдох хэрэг хянан хэлэлцэгдээгүй байгаа бөгөөд 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Хаана бна??? Хариуцлага хүлээсэн хүн. Өм/говийн сэддорж наранбаатар нар их хуралд бадраа батэрдэнэ нар гадаад дотоодод зугаалж жаргаж бна даа!!! Ингэж худал хэлж хүмүүсийн толгойг эргүүлэхэд больцгоо!!!
Saihan hud shaahiimaa
Бас л Худлаа. Нэр байхгүй
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

4 цаг 23 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29