Г.Дамдинням VS П.Сайнзориг

2025-10-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын 55 дугаар тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.УИХ-ын гишүүн П.Сайнзориг Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэлийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалыг өөрчилж баталсан Засгийн газрын 55 дугаар тогтоолтой холбон тайлбарласан. Тэрээр Засгийн газар дур мэдэн АМНАТ тооцох аргачлалыг өөрчилж, улсын төсөвт орох ёстой байсан АМНАТ-ийн орлогыг 200 тэрбум төгрөгөөр бууруулсан нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Тэгвэл Засгийн газар өмнө нь яг ийм утга бүхийг тогтоолыг есөн удаа гаргасан бөгөөд Г.Занданшатарын баталсан 55 дугаар тогтоол 10 дахь удаагийн тогтоол аж. Өмнө нь гаргасан есөн тогтоолын 5-д нь П.Сайнзориг гишүүн албан тушаалаараа оролцож байсан талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.

Тэрээр “Засгийн газрын наймдугаар сард гаргасан тогтоол хууль зөрчөөгүй. Үүнтэй ижилхэн тогтоол өмнө нь есөн удаа гаргасан байдаг. Энэ 10 дахь удаагийн тогтоол. Биднийг ажил авахад нүүрсний экспорт зогссон, биржийн арилжаа зогссон, төсвийн орлого тасарсан, хасах эдийн засагтай болсон байсан. АМНАТ-ийн орлого тасарсан, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг олгож чадахгүй болсон байсан. Тиймээс би Засгийн газрын гишүүний хувиар хоёр тогтоол оруулж батлуулсны үр дүнд өнөөдөр эдийн засаг нэмэх болсон. Үүний үр дүнд биржийн экспорт нэмэгдэж, АМНАТ-ийн орлого нэмэгдсэн. 55-р тогтоолтой яг ижил Ашигт малтмалын тухай хууль, Биржийн тухай хуулиудад заасан Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд өмнө нь есөн удаа гаргаж байсан тогтоолуудтай яг ижилхэн тогтоолыг Засгийн газар гаргасан. Сонирхолтой нь өмнө гарсан тогтоолуудад янз бүрийн хувилбарууд байсан. 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 төгрөгөөр үнэлэх шийдвэр ч гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, татвараас зугтах боломжийг олгосон байдаг. 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 120, 150 төгрөгөөр үнэлж, илүү татвар авч, аж ахуйн нэгжүүдээ хүнд байдалд оруулсан шийдвэр ч гаргаж байсан юм билээ. Асуудал яриад байгаа гишүүн өөрөө 2013 оноос хойш Хууль зүйн яаманд ажиллах хугацаандаа уул уурхайн салбарыг хариуцсан мэргэжилтэн, Хууль зүйн бодлогын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар есөн жил орчим ажиллахдаа энэ 10 тогтоолын тавд нь оролцож шийдвэр гаргалцсан байдаг. Энэ 5 тогтоолын зарим нь гэрээний үнээр хийх буюу татвараас зугтаах боломж олгосон тогтоолууд байна. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байгаагүй юм бэ.

Г.Занданшатарын Засгийн газар үнэнийг хэлье, бодит байдлыг нээлттэй болгоё гэсэн зарчмыг барьж байгаа. Биржийн тухай хуультай болсноор бид дотооддоо ил тод үнэтэй болсон. Энэ хуулиа идэвхжүүлж, хамгаалах ёстой. Энэ хуулийг болиулахын төлөө байнга шахдаг.

П.Сайнзориг гишүүн үүнээс долоон дор шийдвэрүүдэд оролцож явсан хэрнээ үүнийг Засгийн газрыг огцруулах үндэслэл болгон оруулж ирж байгаа нь улс төрийн зорилготой. Түүнээс улс орноо бодож байгаа зүйл байхгүй.

Засгийн газар яаралтай арга хэмжээ авч байж, төслийн орлогоо нэмж чадсан. Засгийн газар энэ тогтоолыг наймдугаар сарын 25-нд гаргасан. Үүний үр дүнд 80.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. Оны төгсгөл гэхэд 130 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох тооцоолол хийсэн. Энэ тооцооллыг Уул уурхайн яам дангаараа хийдэггүй. Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам гэж бий" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

4 цаг 23 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29