"Хамтын хүч" жигүүр: Хяналтын хороо хэт нэг талыг барьсан явцуу шийдвэр гаргаж байгаад харамсаж байна

2025-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын дэргэдэх "Хамтын хүч" жигүүрээс улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийлээ. "Хамтын хүч" жигүүр "МАН-ын бага хурлын үеэр намын даргад нэр дэвшсэн өрсөлдөгч талуудын байр суурь зөрүүтэй байгааг тэдний өнгөрсөн хугацаанд хийсэн мэдэгдлүүдээс харж болохоор байна. Бага хурлын шийдвэр намын гишүүдийг эвлэрүүлэн, нэгтгэх бус улам талцан, хагаран бутаргах нөхцөл байдалд орууллаа. Улмаар намын дотоод асуудал гэхээс илүүтэй, төрийн хямралын түвшинд хүргэж, цаашдаа улс орныг тогтворгүй байдал руу түлхэн оруулах нөхцөл бүрдэж байгаад "Хамтын хүч" жигүүрийн зүгээс гүнээ харамсаж байна. Тиймээс намын даргад нэр дэвшсэн талууд асуудалд ухаалгаар хандаж, Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, МАН-ын үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж байна. Хэрэв цаашид та бүхний үйлдэл улс орныг хямрал руу улам гүн түлхэх аваас МАН-ын гишүүд бид та бүхнээс аливаа улс төрийн болоод төрийн өндөр албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг шаардах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд үзэл бодлоо илэрхийлсний төлөө зарим гишүүдийг намаас хөөх шийдвэрийг МАН-ын Хяналтын ерөнхий хороо удаа дараа гаргасан. Хэт нэг талыг барьж, явцуу шийдвэр гаргаж байгаа нь намын эв нэгдлийг сарниулж байгаад харамсаж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, МАН-ын үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар МАН-ын үндсэн дүрмийн 33.7-д заасны дагуу МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаа нэн даруй хүлээлгэж өгөхийг шаардаж байна. Түүнчлэн бид "Хамтын хүч" аяныг МАН-ын их хурал хүртэлх хугацаанд Монгол орон даяар эхлүүлж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Dd
Haramsaltai baina gej hooson gaslaad yuu hiih ve? Chaddag yum bol niitiig dorgioson akts hiigeech
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Үхсэн хатсаны чинь хамтын хүч. Хятадын улаан хамгаалагч орос зөвлөлтийн улаан большевикууд.
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

4 цаг 22 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29