Г.Занданшатарын SOFT POWER : Үндэсний нэгдэл ба үнэт зүйл!

2025-09-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ж. Нямсүрэн

Үе, үеийн Засгийн газрын бодлого сайн, муутайгаа Ерөнхий сайдаараа “овоглогдож” үлддэг. С.Баярын “Атарын II аян”, “Оюутолгойн гэрээ”, С.Батболдын “Эх орны хишиг”, Н.Алтанхуягийн “Эзэн-100”, Ч.Сайханбилэгийн эдийн засгийн реформууд, У.Хүрэлсүхийн “Баялгийн сан”, Л.Оюун-Эрдэнийн “Иш ажиллагаа… гэх мэтчилэн.

Зургадугаар сард Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдсон Г.Занданшатар зуун хоног дээрээ 10 цогц гол бодлогоо зарласан нь “Шинэ итгэл-эрс шинэтгэл”. Сүржин биш бас даржин биш ердийн тодорхойлолт. Улс төр, эдийн засагт, иргэдэд итгэл найдвар хэрэгтэй цагт оновчтой нэршил. Мэдээж амлахаасаа хэрэгжүүлэх нь хэцүү. Авчиг ажил хийвэл дуусгах ёстой.

  • Хүний хөгжлийн реформ
  • Засаглалын реформ
  • Эдийн засгийн бүтцийн шинэчлэл
  • Татварын шинэчлэл
  • Цахим шинэчлэл
  • Ногоон хөгжил
  • Эрчим хүчний шинэчлэл
  • Хот, хөдөөгийн хөгжлийн шинэчлэл
  • ХАА-н шинэчлэл
  • Үндэсний нэгдэл, үнэт зүйл

БОДИТ ТОО!

Г.Занданшатарын засгийн ажил, Ерөнхий сайдынх нь замд нүх ухаж, дэгээ тавьж яваа нь МАН-ынхан. Ямартай ч 2024 оны сүүлээс огцом унасан нүүрсний экспортыг нэмэгдүүлж, инфляцийн өсөлтийг саармагжуулж чадсан. Л.Оюун-Эрдэнийг тамгаа хүлээлцэх үед Монголын эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан, төгрөгийн ханш 3600 давж суларсан, төсвийн орлого 3.6 их наядаар тасарч инфляци 15 хувьд хүрэх эрсдэл үүссэн байв.

Тэгвэл Г.Занданшатарын зуун хоногийн сайн мэдээ нь “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноор ердөө хоёрхон сарын дотор нүүрсний олборлолт 1.6 дахин өсчээ. Эдийн засгийн өсөлт 2.4 хувиас 5.2 хувь болж өссөн байна. Ард иргэд, аж ахуйн нэгжийн бүсийг чангалахаас илүү төр бүсээ чангалж, төсөвт хэмнэлтийн тодотгол хийснээр 2.2 их наядыг хэмнэжээ. Гэх мэтчилэн.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед улсын төсвийн зарлага 13 их наядаас  35 их наяд болж нэмэгдсэн. Харамсалтай нь, улсын төсөв “таргалсан”, аж ахуйн нэгжийн дампуурсан яг тэнцсэн.

Үе, үеийн Засгийн газар төрийг цомхотгоно гэж наанаа ярьдаг ч цаанаа төрийн өмчийг нэмэгдүүлж, төрийн албыг данхайлгаж ирсэн нь бодит факт. Л.Оюун-Эрдэнийн Засгийн үед төр “баяжсан”, хувийн хэвшил ядуурсан. Төрийн баяжихийн хэрээр хулгай, луйвар, авлига цэцэглэдэг. Тиймээс төрийн авлига, хулгайтай тэмцье гэвэл төрийн албыг цомхотгож, төрийн өмчийг цөөлөх юм.

Г.Занданшатарын Засгийн газар уялдаа холбоогүй 29 Үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаж, төрийн өмчит компаниудын удирдлагын орон тоог 200-аар цөөлжээ. Дарга нарын тоо цөөрнө гэдэг авлига, хулгайчдын тоо буурна гэсэн үг.

РЕФОРМ 10: ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ БА ҮНЭТ ЗҮЙЛ

Г.Занданшатарын 10 цогц реформын хамгийн чухал нь үндэсний эв нэгдэл. Өнгөрсөн арван жил гадаадын дайснаас илүү дотоодын авлига, хулгай Монголын гол дайсан болсон. Монгол хүний гараар Монголыг хорлодог улс төр төрийн ордонд ч, төв талбайд ч өрнөдөг болсон.

Түүний өмнөх Ерөнхий сайд ямарч өрсөлдөөнгүйгээр Засгийн тамгыг “өвлөн” авсан. У.Хүрэлсүхийн “машид итгэн үлдээсэн- МАН-ын тамгыг дүү нар нь мафийн загалсайлсан эцэгт зарж идсэн нь өнөөдрийн улс төрд зовлон, эдийн засагт хямрал авчирсан. Үндсэндээ, өнөөдөр Монголд “Монгол ялна” улс төр зохихгүй, бүр хэрэггүй. Хэт уянгалсан, хэлбэр хөөсөн улс төрөөс, херопагандагаас  нийгэм залхсан

Газарзүйн байрлалын хувьд албан бус эдийн засгийн “хоригтой”, автократ дэглэмтэй, нэг нь гаднаа газар нутгийн дайн байлдаантай, нөгөө нь эдийн засгийн зөрчилдөөнтэй хоёр том гүрний дунд орших Монгол Улсад “анти-чайна” ба “анти-ороZ” улс төрийн аль нь ч хэрэггүй. Үндэстнээ хуваасан, баян-ядуугаар нь талцуулсан ПиАр бүр ч хэрэггүй. Олзуурхууштай нь Г.Занданшатарын 100 хоногт Монгол Улс энэ бүгдээс хол байлаа.

Г.Занданшатарын хувьд Ерөнхий сайдын суудлыг өвлөж биш өрсөлдөж авсан.  Эзэмшсэн боловсрол, уншсан ном улс төрийн туршлагаараа тэр наяад оны залуусын урд гишгэнэ үү гэхээс хойно үлдэхгүй.  Хувь хүний зан характер зөөлөн талдаа. Тиймээс улс төр-эдийн засагт  “SOFT POWER” бодлого хэрэгжүүлж буй нь үг-үйлдлээс нь харагддаг, уншигддаг. Ямар ч байсан МАН-ын дайсантай нэгдэж намаа, Монголын дайсантай хамтарч улсаа хорлохгүй.

 ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ БА ҮНЭТ ЗҮЙЛгүй улс төр улс орноо хорлодог, улсаа нураадгийн гашуун сургамжийг монголчууд өнгөрсөн арваад жил хангалттай мэдэрсэн, амссан. Үнэт зүйлгүй улстөрчид зөвхөн өнгө мөнгө, эрх мэдэл, эрх ашиг дээр хэрхэн “эвцэлддэг”-ийг өнөөдрийн улс төрөөс ч харж болно.

Тиймээс урьд өмнө нь хэн ч хэзээ ч хэлж байгаагүй реформ 10-аас Г.Занданшатарын эрс шинэтгэл эхлэж байж улс орон зөв гольдролдоо орно. Үнэт зүйл насаар хэмжигддэггүй. Үнэт зүйл хувь хүний итгэл үнэмшил, боловсрол, уншсан дуулсантай ч холбоотой.

Монголд “салхин тээрэм”-тэй байлддаг Ерөнхий сайд биш салхин тээрэм байгуулдаг Ерөнхий сайд хэрэгтэй байна!

зочин
занданшатарын 100-хоногт хийсэн ажил юу ч байхгүй.худлаа тоо байна.ийм худал хуурмаг тоо тавчихаад ажил хийсэн дүр үзүүлэж байгаа хүн яаж ерөнхий сайд хийх вэ дээ.зайлуулах хэрэгтэй.
Иргэн
ичиж амьдар аа. танай сонин ийм муухай долоолт бичих ч гэж дээ. Хамгийн муу ЗГ, 9 шд. удахгүй унах засаг
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

4 цаг 22 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29