Н.Энхбаяр: Луйврын гэрээгээр парламент нээлттэй сонсгол явуулах ёстой

22 цаг 9 мин
Нийтэлсэн: Админ
 53 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн лхагва гарагт “ТВ9” телевизийн “Микрофоны ард” нэвтрүүлэгт уригдан оролцож сүүлийн үед өрнөөд байгаа цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа дахин илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэе. 

- “Микрофоны ард” шууд ярилцлага эхэлж байна. Өнөөдөр бид сүүлийн үеийн халуун сэдвээр ярилцана. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр студид ирсэн байна.

-Хаврын чуулган нээлтээ хийлээ. Таны хэвлэлийн бага хурлын үеэр тавьсан ноцтой асуудал олон нийтийн багагүй анхааралд өртөж, сошиалаар ч нэлээн шуугиж байна. Энэ тал дээр хоёулаа төвлөрч ярина. Гэхдээ үүнээс өмнө нэг зүйл асуухад, Та төрийн гурван өндөрлөгийг хашиж байсан хүн. Гэтэл тийм хэмжээний албан тушаал хашиж байсан хүн ийм юм ярьж болохгүй гэлцээд байх юм. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Би уг нь байдлыг харж байгаад ялангуяа Их хурлын гишүүдэд, Д.Амарбаясгалан даргад, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарт асуулт явуулсан байсан. Тэр асуултын хариу яаж ирэх нь вэ, тэрийг харж байж санаа бодлоо хуваалцъя гэж бодсон, хүлээцтэй ч хандсан. Тэгтэл өнөөдрийн өрнөж байгаа явдлыг харахад асуудлыг Ардын намын даргын асуудалтай хүчээр холбож, миний ярьж байгаа зүйлийг хүчгүйдүүлэх, саармагжуулах бусармаг аргаар хүмүүс ажиллаж байна. Тийм учраас ер нь аливаа асуудлыг мэдсэн бол хурдан мэдээлэл өгч байх ёстой юм байна, буруу зөрүү яриаг засах ёстой гэж бодоод маргааш хэвлэлийн бага хурал хийе гэж бодож байсан. Гэхдээ тэгж хүлээлгүйгээр өнөөдөр “ТВ 9” телевизийн шууд нэвтрүүлгээр орж байна. Ер нь яагаад энэ бүхнийг  яриад байна вэ гэхээр би ард түмнийхээ дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын даргаар ажиллаж байсан учраас үүнийг ярьж байгаа юм. Өөр хүн ярьж чадахгүй байна. Бүгдийг нь айлгачихаж, худалдаад авчихаж. Загнаад нам жим болгочихож. Тэгэхээр надаас өөр хүн ярихгүй. Би ганцаараа ч хамаагүй ярихаас өөр аргагүй юм байна. Энэ луйвар булхайг би илчлэхгүй бол өөр хэн илчлэх юм бэ? Ард түмэн намайг сонгож байсан учраас би ард түмнийхээ талд дуугарч байгаа юм. Ард түмэн минь дэндүү ганцаардчихжээ. Тийм учраас энэ ганцаардсан ард түмнийхээ үнэнийг хайж байгаа, үнэний төлөө чих тавьж мэдээллүүдийг сонсож байгаа хүмүүстээ луйвар булхайг илчилж ярихгүй бол өөр ярих хүн байхгүй юм байна. Намайг ард түмэн Ерөнхийлөгчөөр сонгож байсан учраас ямар нэгэн луйвар булхай байвал би холбоотой байж магадгүй хүмүүст нь анхааруулна засаж залруулах талаар нь зөвлөнө. Хэрэв өөрсдийнхөөрөө зүтгээд байвал тэрийг нь ард түмний өмнө илчилнэ. Харин ч би ярих үүрэгтэй юм шүү.

-Таныг “ТВ 9” телевизээрээ л яриад байх юм. Өөр телевизээр ер нь ярьдаггүй юм уу, яагаад заавал өөрийнхөө телевизээр яриад байгаа юм гэж байна. Өнөөдөр хүртэл нэг УИХ-ын гишүүн ингэж хэлсэн байсан. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ?

-Тэр УИХ-ын гишүүн мэдэхгүй байна уу, эсвэл мэдэн будилж байна уу. Бусад телевизүүд надад хаалттай байдаг. Үндэсний телевиз болон бусад телевизүүд хаалттай. Бусад сонинууд харамсалтай нь миний ярилцлагыг хэвлэхгүй. Тэгэхээр би ард түмэнд хүрдэг “ТВ9” телевизээрээ ярьж, “Зууны мэдээ” сонин дээрээ гаргахаас өөр арга алга. Би таны хүн, Монголын ард түмнийхээ талд л зогсоно.

Өөр телевизээр ярих ямар ч бололцоо байхгүй учраас та бүхэн маань миний энэ ярилцлагыг хүлээн авч нэгийг бодож хоёрыг тунгаагаарай.

-Бидэнд Ц.Туваан сайдын нэг яриа байгааг үзүүлье. Үүнтэй холбоотойгоор дараа нь таниас хэдэн асуулт тодруулъя.

Ц.Туваан сайдын яриа:

-Энэ яриад байгаа асуудлыг зогсоох ажлын хэсэг ч гэнэ үү гарсан гэж дуулдсан. Ийм асуудал ярина гэдэг “Бид жоомоо алах гээд гэрээ шатаасан”-тай адилхан үлгэр болно шүү. Тэгээд ч энэ үнэ хөдөлж болно. Яриад байгаа шиг 50 ам.доллар бол хатуу үнэ биш. Үнэ нэмэгдээд явбал цаашид өсөөд л явна. “Чайна Энержи” компанитай хийж байгаа гэрээгээр “сорчлохгүй” гэдэг даалгаврыг УИХ-аас өгсөн учраас бид 55 хувьд нь хатуу кокс, 35 хувьд нь гуравны 1-ийн коксжих нүүрс, 10 хувьд нь эрчим хүчний нүүрс өгөхөөр болсон. Өөрөөр хэлбэл гуравны 1-ийн коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрс сорчлогдоод үлдээд байна аа гэдэг шүүмжлэлийг энд оруулсан. Үнийн хувьд хэрвээ нүүрсний үнэ өсвөл дагаад өсдөг. Та бүхэн мэдэж байгаачлан өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Азийн өвлийн спортын наадам БНХАУ-д болсон. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чан Монгол Улсын Ерөнхий сайдыг урьсан. Тэгэхээр хоёр улсын төрийн өндөрлөгүүд БНХАУ-д уулзаж байсан учраас тэнд гарын үсэг зурсан. Тэндээс янз бүрийн юм авчихсан байвал тэрийгээ шалгуулаад хариуцлагаа хүлээхэд би бэлэн байна. Би энэ гэрээ хэлэлцээрийг байгуулсандаа бахархдаг” (Ц.Туваан сайдын яриа дуусав.)

Энд дөрвөн асуудал байгаа юм. Нэгдүгээрт, шууд утгаараа, “Энэ гэрээг ярьж болохгүй ээ. Жоомоо алах гээд гэрээ шатаачихна. Ийм гэрээ байгуулсан, ахин дахин яриад сөхөөд байх утгагүй” гээд хэлчихлээ. Хоёрдугаарт, хөдөлдөг үнэ гээд өмнө нь ч та бид ярьж байсан, Ц.Туваан сайд асан өөрөө бас ярьчихлаа. Гуравдугаарт, Харбины асуудал. Яагаад Монголд Өмнөговь юм уу, Улаанбаатар ч юм уу зурж болоогүй юм гэсэн, Азийн спортын наадам болсон, тэнд очихоос өөр аргагүй байсан гэж ярьж байна. Хамгийн сүүлд нь өөрийгөө бараг баатар гээд хэлчихлээ. Энэ гэрээг би хийсэн, хаана ч хэлнэ, хариуцлагаа ч үүрнэ гээд ярьж байна шүү дээ. Төрийн сайд байсан хүн ингэж ярьж байна. Хоёулаа эхнийх нь асуултаас ярья. Жоомоо алах гээд гэрээ шатаах гээд байгаа юм биш үү?

-Ц.Туваан сайд харин ингээд ил гарч ирж байгаа нь их зөв. Яагаад гэвэл өмнө нь Б.Дэлгэрсайхан сайд л янз янзын муу муухай үг хэлээд гүйгээд Ц.Туваан сайд нуугдаад байсан юм. Тэгээд өөрийн эрхгүй сэтгүүлчид бүчиж аваад яриулчихлаа. Гэхдээ энд хэд хэдэн алдаатай зүйл ярьж байна. Нэгдүгээрт, яагаад спортын наадамд яваад нүүрсний гэрээ хийдэг юм бэ? Тэр спортын наадамдаа оролцоод ир л дээ. Ерөнхий сайд болон бусад Засгийн газрын гишүүдийг Азийн спортын наадамд урьсан байна шүү дээ. Тэгэхээр ямар хэрэгтэй тэнд очиж нүүрсний гэрээ хийж байгаа юм бэ. Тэр утгаараа энэ Харбинд гарын үсэг зурсан нь үнэхээр утгагүй. Ч.Сайханбилэг өмнө нь өөрөө гүйж очоод Дубайд гарын үсэг зурж байсан. Одоо Л.Оюун-Эрдэнэ дарга өөрөө энэ хүмүүсийг дагуулж яваад Харбинд гарын үсэг зурчихсан. Монголын гадна зурах ямар шаардлага байсан юм. Спортын наадамд оролцож байхдаа зурсан гэсэн тайлбар нь утгагүй байна. Зорилго нь спортын наадам мөртлөө зурсан гэрээ нь нүүрсний гэрээ. Ядахдаа спортын чиглэлээр хамтран ажиллана ч гэдэг юм уу, тамирчдыг олимпод бэлдэнэ гэдэг ч юм уу ийм зүйлс ярьсан хүн бол ойлгоно. Гэтэл юун нүүрсний гэрээ болчихов гээд ингээд өөрсдөө баригдчихаж байгаа юм. Гуравдугаарт, энэ гэрээгээ нуугаад хаячихсан одоо хаанаас ч олдохгүй байгаа. Тийм учраас энэ нууцлалтай гэрээг яагаад хийсэн юм бэ. Энэ гэрээ тийм их шударга сайхан болсон юм бол зүгээр л ил хийчихгүй яасан юм? Яагаад энийг нууцалсан юм бэ? Тэгэхээр энэ гэрээг ярихаар л жоомоо алах гэж байгаад “байшин”-гаа шатаачихна гэсэн ийм утгагүй юм яриад байж болохгүй. Харин энэ гэрээ энэ хэвээрээ байх юм бол Монгол Улсын “байшин” байхгүй болчихно. Энэ жоом биш, байшингийн доор болж байгаа, дотроос нь дэлбэлэх гэж байгаа суурийг нь ганхуулж байгаа гэрээ болчихсон нь харамсалтай. Тийм учраас энэ гэрээг засаж байж Монгол Улс цаашаа хөгжинө. Энэ гэрээг засаж байж шударга гэж бидний хүсээд байгаа тэр нийгэм тогтоно. Энэ гэрээг засаж байж байгалийн баялаг ард түмний өмч мөн гэдэг энэ маш чухал зарчим хэрэгжинэ. Тийм учраас энэ бол бахархаад байх зүйл биш. Мэдээж хүн өөрийгөө өмөөрч тэгж хэлнэ. Б.Дэлгэрсайхан сайд баригдахдаа уур нь хүрдэг, янз янзын муухай үг хэлдэг. Тэрэн шиг баригдахаараа Ц.Туваан “Би бахархаж байна аа” гэж хэлж байна. Тэгэхээр энэ хоёр үг яг адилхан. Наанаа бахархаж байна гэж хэлж байж эндээс зугтах гэж оролдож байна. Баригдчихсан учраас хоёр өөр өөр хүмүүс учраас жоохон өөр үг хэлж муухай гэрээ хийсэн гэдгээ цайруулах гэж оролдож байна.

Үнийн хувьд, УИХ-ын 58 дугаар тогтоол гарахдаа жишиг үнийг баримтлаарай гээд өөрсдөө ч ойлгоогүй утгагүй тогтоол гаргачихсан. Их хурлын гишүүд маань ихэнх нь жишиг гэрээ гэдгээ ойлгоогүй, хэд гэдгийг нь ч анзаараагүй юм шиг байгаа юм. Тэгтэл сая Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг туршлагатай учраас хэлж байна шүү дээ. “Чалкогийн гэрээ муу гэрээ шүү. Тэгэхээр Чалкогийн гэрээг барьж энэ гэрээг хийнэ гэж би мэдээд энэ ажилд оролцоогүй ээ” гэж хэлсэн. Чалкогийн гэрээ муу байсан гэж Их хурлын гишүүд мэдэхгүй байх. Тийм учраас Их Хурлын гишүүд энийг сайн мэдээгүйгээр ихэнх нь баталсан байж магадгүй гэж би таамаглаж байна. Тэгэхээр Чалкогийн гэрээ муу гэж Н.Алтанхуягийн хэлдэг нь үнэн. Н.Алтанхуяг өөр намын хүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, худлаа хэлэхгүй. Чалкогийн гэрээ муу байхад эндээс нэг тонныг 50 ам.доллар гээд суурь үнээ авчихаж байгаа юм. Тэрийг нүүрсний үнэ хэлбэлзвэл дээшээ доошоо болгоно гэж байна. Тэр заавал дээшээ болно ч гэсэн үг биш, доошоо ч болно гэсэн үг. Суурь үнэ 50 орчим доллар. Энэ суурь үнийг нь доогуур тогтоочихоор зах зээлийн биржийн үнэ 90 гаруй доллар байгаа гэхээр хүссэн хүсээгүй зөрүү нь 45 орчим доллар байна. Ингэж 45 ам.долларын зөрүү тогтоочихсон учраас үнэ дээшээ явсан ч тэр 45 долларын зөрүү хэвээрээ л байна. Доошоо буусан ч хэвээрээ. Харин доошоо буух юм бол биржийн үнэ суурь үнэ рүү жоохон доошоо бууж магадгүй. Дээшээ явах юм бол тэрэнтэйгээ адилхан 40 орчим ам.долларын алдагдал үнийн хэлбэлзлээс шалтгаалахгүйгээр байж л байна. Яагаад гэвэл анхнаасаа суурь үнээ буруу авчихсан учраас байнга тэр алдагдалтай гэрээ хэвээрээ л байна. Тийм учраас Туваан сайд улайм цайм худлаа ярьж байна. Манайхан сэтгүүлчид маань энэ асуудлыг сайн гүнзгий судлаагүй байх. Тэрийг нь лавлаж асууж чадахгүй байна. Сэтгүүлчид ч сайн мэдэхгүй учраас мөн Их хурлын чуулганы завсарлагаанаар ярилцлага авч байгаа учраас цаг хугацаанд баригдсан ч байж магадгүй, тодорхой асуусангүй. Тэгээд Ц.Туваан сайд хариулсан болоод үнэн хэрэг дээрээ ард түмнээ хуураад, луйвар булхай хийсэн нь буруу хариултаас нь баригдчихлаа.

-Сорчлох гэдэг дээр яг юу болоод байгаа юм бэ?

- УИХ-ын 58 дугаар тогтоолын олон заалтууд буруу. Гэхдээ тэр дунд нэг зөв заалт нь “битгий сорчлоорой” гэсэн. Битгий сорчлоорой гэдгийг эрүүл саруул хүн юу гэж ойлгох вэ гэвэл Тавантолгойн нүүрсний бүтэц ямар юм бэ гэдгийг эхлээд бодох ёстой. Хамгийн үнэтэй буюу хатуу коксжих нүүрс гэж сүүлийн үед яриад байгаа коксжих нүүрс ердөө аравхан хувь нь. Тэгээд гуравны нэг коксжих нүүрс нь 30 гаруй хувь нь. Үлдсэн хувь нь тэр чулуун нүүрс буюу эрчим хүчний нүүрс байгаа. Тэгэхээр хамгийн хямдхан нүүрс нь эрчим хүчний нүүрс. Дараа нь гуравны 1-ийн коксжих нүүрс. Хамгийн үнэтэй нь хатуу коксжих нүүрс. Тэгтэл сая Туваан сайд байсан хүн хэлчихлээ, энэ гэрээний 250 сая тонны 55 хувь нь хамгийн үнэтэй нүүрс болчихсон шүү гэж. Энэ тооцоог бодоход математикийн гүнзгий мэргэжил шаардахгүй. Ямар ч тоо боддог хүн бодчихно. 250 сая тоннын 55 хувь нь ойролцоогоор 125 сая тонн гэсэн үг. Тэгвэл 125 сая тонн коксжих нүүрсийг зарсан байна. Хамгийн үнэтэй нүүрс нь шүү. Тэгээд одоо 35 хувь нь буюу үнээрээ тэрний дараа ордог гуравны нэг коксжих нүүрс. Хамгийн муу нүүрс аравхан хувь нь. Тэгэхээр Тавантолгойн ордын нөөц зургаан тэрбум тонн гэж бодвол аравхан хувь нь хамгийн үнэтэй буюу коксжих нүүрс. Тэгэхээр 600 сая тоннын 125 сая тонн, 20 гаруй хувь нь энэ гэрээгээр ингээд яваад өгчихөж байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө үнэ нь 50 ам.доллар. Яагаад биржийн үнээр зараагүй, хөнгөлөх шаардлагатай болов гэдгийг би судалсан л даа. Тэгсэн чинь нэг ийм сонин зүйл бодогдоод байгаа. Би өмнө нь ярилцлагадаа ч хэлж байсан. Хятадууд л ингэж шахсан шүү, бид Хятадыг хохироосон учраас хятадууд тэгсэн шүү дээ гээд хятадуудыг тойруу замаар муулаад байгаа ч юм шиг хятадуудыг урдаа бариад байгаа ч юм шиг ийм байдлын тайлбарыг хэлээд байгаа шүү дээ. Би хятадуудыг харин өмөөрч байгаа. Монголын тал ийм утгагүй гэрээ хийж байхад Хятадын тал зүгээр л дуугуй гарын үсэг зурна шүү дээ. Хятадын тал ер нь бүр ханачихсан юм шиг байгаа юм. Монголын талд та нар биржийн үнээсээ таван хувь хөнгөлж өгөөч, тэгээд гэрээ хийе ээ гэж. Биржийн үнээсээ таван хувь хөнгөлөх юм бол 95 долларын таван хувь нь ойролцоогоор таван ам.доллар гэсэн үг. 95 доллараасаа тавыг нь хасаад 90 ам.доллараар гэрээгээ хийе ээ гэсэн саналыг “Чалко” тавьж байсан гэж би ойлгож байгаа. Тэгэхээр яагаад Чалко 90 доллараар гэрээ хийе гэж байхад Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нар 50 ам.доллараар хийчихэв. Яагаад 40 ам.долларын зөрүү гарчихав аа? Үүнийг би гайхаад байгаа юм. Тэгээд яагаад нууцалчихав аа. “Чалко” таван хувиар хөнгөлөлт үзүүлэх гэж байгааг Их хурлын даргын хувьд Д.Амарбаясгалан дарга мэдэж байсан уу? Их хурлын даргын хувьд, мөн өмнө нь Засгийн газрын хэрэг газрын дарга байсан. Энэ л одоо гал тогоо дотор байсан шүү дээ. Энэ бүх юмыг л одоо мэдэж байх ёстой. Д.Амарбаясгалан даргад энэ мэдээллийг өгөөгүй юм бол хэн энэ мэдээллийг нуусан бэ? Тэгэхээр миний энэ мэдээлэл үнэн үү, үгүй юу? Би энэ мэдээллийг сонсчихоод дотроо гайхаад байгаа юм. Тийм учраас би хэлээд байгаа байхгүй юу. Ц.Туваан сайд чинь өөрөө яг Хятадын сайд юм уу, Монголын сайд юм уу гэдгийг би ойлгохгүй байна. Би яг шууд утгаараа Хятадын сайд гэж хэлж байгаа юм биш л дээ. Гэхдээ хэний талд үйлчлээд байна аа гэж. Тэгэхдээ би Хятадыг буруутгаж байгаа юм биш. Бид нар ч гэсэн Монголын тал Япон, Хятадтай гэрээ хийлээ гэхэд Хятад, Японы талд Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гэсэн ийм дөрвөн хүн цаанаас нь бодлогоор бууж өгөөд, буруу гэрээ хийх гээд өөрсдийнхөө үнийг унагаагаад байх юм бид нар азны юм гээд л гарын үсэг зурна биз дээ. Тэгээд тэрийгээ сүүлд нь Монголын тал тэгсэн ингэсэн, ингэсэн гэж шахаж, эсвэл худлаагаасаа тэрийгээ бултуулж бид нар руу буруугаа чихэж болохгүй. Тийм учраас би Б.Дэлгэрсайхан сайд, Ц.Туваан сайд, Л.Оюун-Эрдэнэ дарга, Д.Амар-Баясгалан дарга нар Хятадын талыг буруутгаж буруутгаж энэ гэрээгээ хамгаалах гэж байгаа нь маш буруу шүү. Энэ харин Хятадын талын дургүйг хүргэнэ шүү. Өөрсдөө ийм муухай юм хийчихээд өөрсдөө гарын үсгээ зурчихаад Хятадын талыг шахсан л гэнэ шаардсан л гэнэ. Бид нар Хятадыг хулхидсан нь үнэн шүү дээ л гэнэ. Хятадыг хулхидсан учраас одоо ийм гэрээ байгуулахаас өөр аргагүй байсан шүү дээ гэх гэх зэргээр худлаа юм ярьж болохгүй шүү.

-Та сая маш ноцтой юм хэллээ шүү дээ. Ер нь таван доллар хөнгөлүүлээд 90 ам.доллараар Чалкотой гэрээ байгуулах гээд хэллээ. Та боломжтой бол эх сурвалжаа хэлж болох уу?

-Би ингэж сонссон. Энэ гэрээний талаар мэдээлэл зөвхөн нэг хүнд биш Д.Амарбаясгалан дарга, Л.Оюун-Эрдэнэ дарга, Б.Дэлгэрсайхан сайд, Ц.Туваан сайд нарт гээд олон хүнд байгаа шүү дээ. Мэдээж гэрээ бол нууц учраас зарим зүйлийг сонссоноороо, туршлага хуримтлуулсан хүний хувьд таамаглаж яриад байгаа юм. Тэгэхдээ би нэг их хол зөрөхгүй байх гэж бодож байна. “Чайна Энержи” өөрөө нийт одоо биржийн үнээсээ тавхан хувиар хөнгөлөөд тэгээд одоо ийм их хэмжээний нүүрс авах худалдах гэрээ хийгээч ээ гэж зөвшөөрөөд байхад нь манай тал бүр доош нь буулгаж таван хувийг нь 40, 50 болгож нэг орон нэмээд 50 хувийг хөнгөлөөд байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ сайд бизнес хийж үзээгүй юм гэсэн. Тэгэхээрээ тоо, орон андуурч магадгүй юм. Амарбаясгалан дарга  мэдээллийн технологийн хүн алдмааргүй юм. Ц.Туваан морь мал цаашаа наашаа наймаалдаг хүн гэсэн орон алдахгүй байх. Б.Дэлгэрсайхан сайд бүүр алдахгүй, их олон жил бизнес хийсэн хүн учраас надаас илүү том тоо боддог байж таарна. Тэгэхээр таван хувь байсныг яагаад 50 хувь болгоод хөнгөлчихөв гэж би гайхаад байгаа юм. Тийм учраас миний ярьж байгаа худлаа байвал няцаагаарай. Тэгвэл би буруугаа хүлээгээд, буруу мэдээлэл сонсчихоод гайхаад ярьсан байна гээд уучлалт гуйхад бэлэн байна. Харин үнэн байвал энэ маш ноцтой асуудал. Ерөөсөө Монголын эрх ашгаас урвасан асуудал.

-Хөөрхий минь зайлуул одоо ингээд нэг олон жил гацсан төмөр замаа нэг урагшлуулах гээд л тэгээд л нэг зах зээлийн ханштай 30, 40 доллар яах вэ яах вэ яршиг яршиг гэрээгээ л байгуулж байвал гээд л 1 50 ам.доллароор гуйж байж байгуулсан юм болов уу гэсэн чинь нөгөө тал нь ийм асуудал тавьж байсан болэнэ бүүр ноцтой асуудал болчих гээд байгаа юм.

-Тэгэхээр Хятадын тал шахаад бид нарыг төмөр зам барилгүй, бид нарыг хохироосон, тийм учраас хямдхан өг энэ тэр гэж шахсан гэдэг чинь худлаа болчихоод байгаа байхгүй юу. Таван хувиар хөнгөлөөд тэгээд бид гэрээ хийе гэж Хятадын тал ярьсан байж магадгүй байхад манайхан Хятадын тал ёстой аймаар шахаж байгаа учраас бид нар хүссэн хүсээгүй 16 жил Хятадыгаа молигодчихсон нь үнэн юм чинь, 40, 50 хувиар бууруулахаас өөр аргагүй байдалд орсон гэж ярьж байгаа нь зохиомол түүх байж магадгүй шүү. Манай дөрвөн даргын биднийг хуурах гэж зохиосон түүх байж магадгүй гэж таамаглаад байсан. Тэгэхээр энийг харъя нарийвчилж судалъя. Тийм учраас ер нь Тавантолгой, энэ муу муухай гэрээг хийхийг мэдэж байсан эсвэл дотор нь байгаад гадарлаж байсан хүмүүс бид нарт мэдээлэл өгвөл их сайн байна. Тэгээд би Л.Оюун-Эрдэнэ дарга, Д.Амарбаясгалан дарга хоёрт юуны түрүүн хандаж хэлэхэд. Мөн Б.Дэлгэрсайхан сайд Ц.Туваан сайд хоёр гүйцэтгэгч нь юм уу, эсвэл нөгөө хоёр даргынхаа толгойг эргүүлээд ийм юм хийчихсэн юм уу.

-Гүйцэтгэгч нь гэсэн шүү дээ…?

-Гэхдээ гол бодлого барьж байгаа хоёр хүн чинь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ дарга хоёр. Доороос ямар ч санал орж ирж болно. Тэгэхдээ тэрийг хэрэгжүүлэх үү үгүй юу гэдгийг эцсийн эцэст Ерөнхий сайд, Их хурлын дарга хоёр шийддэг. Тийм учраас Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан гэдэг хоёр хүнтэй нэг их яримааргүй байгаа. Д.Амарбаясгалан дарга, Л.Оюун-Эрдэнэ дарга хоёр залуучуудаас энэ талаар мэдэж байсан уу үгүй юу гэдгийг асуумаар байгаа юм. Мэдэж байгаагүй гэвэл яагаад? Энэ мэдээллийг Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан сайд эсвэл өөр хэн нэгэн албан тушаалтан мэдээлэл дарга нарт өгөөгүй юм уу. Магадгүй мэдээгүй учраас энэ гэрээ байгуулах асуудалд орооцолдсон байж магадгүй.

-Та Чалкотой холбоотой Н.Алтанхуяг дарга байр сууриа хэлснийг түрүүнд хэллээ. Тэр яриатай холбоотой хоёр бичлэгийг үзье.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг:

“Чалкогийн гэрээ их сайн гэрээ болсон. Чалкогийн гэрээгээр одоо гэрээтэй төсөөтэй гэрээ байгуулж байна гэсэн. Би тэгэхээр нь Хүүе хүүе тэгж болохгүй шүү, Чалкогийн гэрээ их алдагдалтай гэрээ болсон тэрнийг нь ч би мэддэг” гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

“Олон жил гацсан юм, тэгэхээр цааш явуулна гээд нэг талаасаа хэлээд байгаа ч нөгөө талаасаа бид тэр дүйвээн юм уу үндэслэл тэр пи арт баригдаж ашиггүй наймаа хийж болохгүй байсан. Тэгээд л хувь хүнийхээ итгэл үнэмшлийн хувьд би татгалзсан” (Бичлэгүүд дуусав)

-Ингээд олон жил гацсан юм, хурдан явуулчихъя, хил холболт нь ингэчихсэн тэгчихсэн гээд 1950, 60 оноос хойших түүхэн бүтээн байгуулалт гэж л ярьж байгаа. Гэхдээ Чалкогийн гэрээтэй яг адилтгаж үзэж байна. Өнөөдөр нэг асуудал хэлж байгаа нь олон жил гацсан, монгол түмнээрээ урагшилсан юмыг Н.Энхбаяр хойш нь татаж байгаа юм биш үү гэсэн санааг бас яриад байна?

-Би зөвхөн энэ гэрээг ярьдаг хүн биш шүү дээ. Оюутолгойн гэрээг буруу хийчихсэн, засах ёстой гэж би маш олон жил ярьсан. Тэгж ярих юм бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг Монголд ашигтай хийе ээ гэж их зүтгэсэн. Харамсалтай нь 2009 оны сонгуулийг луйвардаж Ц.Элбэгдорж нар гарч ирээд Оюутолгойн гэрээг хийчихсэн. Өнөөдөр тэр Оюутолгойн гэрээ муу гэдэг байр суурь дээрээ би хэвээрээ байгаа. Одоо л ганцхан Тавантолгойн гэрээг яриад байгаа юм ерөөсөө биш. Угаасаа байгалийн баялагтай холбоотой луйврыг би тэвчиж чаддаггүй. Тэр тусмаа ийм том ордуудтай холбоотой, ард түмний өмчийн асуудлыг ингэж цөөхөн хэдэн хүн луйвардаж авч хурууныхаа салаагаар урсгаж байгаад тэгээд өөрийнхөө эрх ашгийг тэнд нь нууж гадаадын хүмүүсийн аманд нь байхгүй үгийг нь хэлж, Монголынхоо ард түмнийг айлгаж, сүрдүүлж, төөрөлдүүлж, байгааг би тэвчдэггүй хүн. Тэгээд л би шүүмжлээд байгаа юм. Оюутолгойн болон Тавантолгойн гээд яагаад ийм гэрээ байгуулах нөхцөл бүрдсэн бэ гэхээр МАНАН байгаа учраас. МАН, АН хоёр нийлчихсэн учраас шинэ МАНАН байгуулагдсан. МАНАН гэдгийн цаана Их Хурлын гишүүд ч, яг юу хэлж байгаагаа тэр болгон ойлгодоггүй. Яагаад гэвэл мэдээлэл өгдөггүй. Тэгээд л манай Засгийн газраа олон жил саатсан юмаа хийх гэж байхад та нар битгий саад бол гэх зэргээр дутуу мэдээлэл өгдөг, төөрөлдүүлдэг. Тэгээд ийм нэг хачин гэрээ хийчихдэг. Тэгээд сүүлд нь харамсалтай нь манай Их хурлын дарга, Ерөнхий сайд, Дэлгэрсайхан, Туваан сайд нар юу гэж булзаж байна гэхээр хөөрхий мэдээллээр хангаагүй Их хурлын гишүүд рүүгээ булзаад энэ Их хурал л баталсан байхгүй юу даа. Их Хурал баталсан учраас Их Хурлын даалгаврыг биелүүлсэн гэж ингэж одоо худлаа ярьж байна шүү дээ. Үнэн хэрэг дээр Их Хурал чинь асуудал яаж хэлэлцдэг вэ гэдгийг бид бүгдээрээ сайн мэднэ. Би Их Хурлын дарга байсан. Засгийн газраас, хууль санаачлах эрх бүхий субъектээс ийм асуудлыг хэлэлцэж өгөөч ээ гэсэн төслөө Их хуралд өргөн барьдаг. Тэгээд Их хурлын дарга зөвлөлөөрөө хэлэлцүүлж байгаад хэлэлцдэг. Тийм учраас Д.Амарбаясгалан дарга өөрөө санаачлаад хэлэлцүүлчихсэн юм ерөөсөө биш. Энэ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын гарын үсэгтэй Засгийн Газраас өргөн барьсан асуудал байна. Тэрийг харин Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга хэлж байна шүү дээ. Өөрөө Их хурлын нээлт дээр хэлсэн. Түрүүнд янз янзын ярилцлага дээр ч хэлж байсан. Надтай болон өмнө нь Их хурлын даргаар ажиллаж байсан хүмүүстэй уулзахдаа “Засгийн газрын оруулж ирсэн зарим муу асуудлыг хэлэлцэлгүй буцаасан шүү” гэж хэлсэн. Уг нь тийм эрх байхгүй л дээ. Их хурлын дарга тэгж үзэмжээрээ буцааж болохгүй. Тэрийг чинь Их хурлаараа хэлэлцэж байгаад энэ болж байна, энэ болохгүй гээд Их хурлын гишүүд л буцаах үгүйг олонхиороо шийддэг. Тэгтэл харамсалтай нь одоо өөрөө мэдээд буцаадаг юм байлгүй. Тэгж л би ойлгосон, тэгж тайлбарлаж байна лээ. Тэгээд тэгж буцаадаг юм бол яагаад энэ асуудлыг буцаагаагүй, хэлэлцсэн юм. Тийм учраас би тэрэн дээр нь гайхаад байгаа. Мэдээлэл дутуу байгаад олон жил гацсан асуудлыг явуулна гэдэг утгаараа хурдалчихав уу, эсвэл харин ч мэдсээр байж энэ луйвар булхайн гэрээг хурдан явуулчихъя гэж бодсон уу.

-Үүнтэй холбоотой нэг дутуу юм яриад байгаа юм. Хятадын талыг хэн молигодчихсон юм бэ? 16 жил молигодсон учраас гээд 16 жилийн гэрээ хийчихсэн байгаа шүү дээ.

 -16 жил гэдэг үндэслэл нь ойлгомжгүй. Уг нь 20, 25, 30, 35 гээд тэгш тоонууд байдаг. Тэгсэн чинь яагаад ч юм 16 жил гээд гаргачихсан. Яагаад гэхээр 16 жил бид хулхидсан гэж байгаа юм. Тэгвэл 2009 оноос эхлээд хулхидсан юм байна. Тэгвэл би ажлаа өгснөөс хойш л хулхидаж л дээ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч, С.Баярын Ерөнхий сайдын үеэс эхлээд л хулхидсан юм байлгүй. Тэгвэл хэн хулхидсан юм? Х.Баттулга ерөнхийлөгч бас байсан байна Тэгээд хэн хулхидсан юм бэ? Энэ 2 төмөр замыг яагаад зөрүүлчихсэн юм бэ? Яагаад 25км километрийн зөрүү хийдэг юм бэ? Орчин үеийн технологи, уртраг өргөргийг тооцдог технологи 25 км зөрүүлэхгүй шүү дээ. Хараа муутай хүн нүдний шилээ мартчихсан байж байгаад тэгээд төмөр зам тавьсан байж таарахгүй биз дээ. Энд үнэхээр сонин сонин асуудал байгаа. Тэр 25 км зөрүүлсэн асуудал энэ гэрээн дотор ингээд цайрч үлдэх гээд байх шиг байна. Мөн энэ муухай гэрээг байгуулсан улсууд Хятадуудтай урьд өмнө нь ажиллаж байхдаа хувиараа янз янзын өр авлагатай байсан байж магадгүй. Б.Дэлгэрсайхан дарга хувиараа зөндөө бизнес хийж байсан шүү дээ. Тэр асуудлууд энэ дотор шингэсэн байж магадгүй. Тийм учраас энэ их ноцтой. 16 жил хулхидсан, хуурсан мэхэлсэн гэдгийн цаана яг юу яриад байгаа юм бэ. Тэр мэхэлсэн гэдгийг чинь уг нь аудитын байгууллага хөндлөнгийн шинжээч тогтоодог шүү дээ.  Тэгэхээр гуравдагч орны юм уу эсвэл гуравдагч этгээд Хятад Монголын эдийн засгийн харилцаа ялангуяа нүүрс борлуулах асуудал дээр шалгалт явуулаад 16 жилийн турш Монголчууд үнэхээр хулхидсан юм байна аа. Үнэхээр Хятадын талыг хохироосон гэсэн аудитын дүгнэлт гарсан уу, гараагүй юу? Тэр дотор хувийн бизнес хийж байсан хүмүүсийн алдаа дутагдал, хятадуудтайгаа тохирсон зүйлээ хийгээгүй асуудал гарсан уу. Эсвэл төмөр зам тавих тавихгүй асуудлыг маргалдаж байгаад тэгээд энэнээсээ болоод 25 км зөрүүлсэн асуудалэнэ байна уу? Тэгвэл тэр үед бодлогыг нь хэн барьж байсан юм. Хэн Зам тээврийн сайд байсан юм, хэн өөр хариуцлагатай албан тушаал хашиж байсан юм гээд ингээд судалсан уу? Тэр бичиг баримт хаа байна? Тэгээд Хятадын тал хэлээгүй байдаг, бичиг баримт байдаггүй, манай талын хүмүүс л энийг яриад байдаг. Тэгээд Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байсан хүн уурлаад “Тэгвэл больчихгүй юу” гээд байгаа юм. Ингэж ярьж болохгүй шүү дээ. Хийж байхдаа больчихгүй яасан юм тэгвэл.  Одоо дараа нь ийм муухай луйвар булхай байж магадгүй гэдэг асуудал олон түмний анхаарлыг татсаны дараа одоо больчих л доо гэж туниж байгаа ч юм уу эсвэл одоо хятадууд болиулахгүй.

-Нэгэнтээ Хятадууд ашигтай гэрээ хийчихсэн учраас болиулах тал дээр нэлээн эсэргүүцэх байх л даа?

-Мэдээж хэрэг. Гэхдээ хятадуудтай ярьж болох байх гэж би бодож байгаа. Ялангуяа одоо Их хурал өөрөө ажлын хэсэг байгуулаад Засгийн газар ажлын хэсэг байгуулъя. Эсвэл хамтарсан ажлын хэсэг байгуулах юм уу гуравдагч талыг оролцуулаад энэ нууцлагдсан гэрээг ил болгоод ард түмнээрээ хэлэлцүүлээд Энхбаярын ярьж байгаа нь буруу гэх юм бол би уучлал гуйя. Би бэлэн байна. Би уучлал гуйхаас айдаггүй, хүн үнэхээр буруу байвал уучлал гуйх ёстой. Тэгвэл энэ гэрээн дээр гарын үсэг зурсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Монголын ард түмэн энийг л хүлээж байна. Би тэр 16 жил гэдгийг судалсан. Зүгээр сошиалын л яриа юм билээ. Нийгмийн дундах л яриа.

-Хятадуудыг хуурсан гээд байгаа шүү дээ?

-Тийм 16 жил хуурсан гээд байгаа. Эндэс би өмнөх тийм юм байна уу гээд харсан юм. Тэгсэн чинь зүгээр сошиал дээр явж байсан юм байсан. Бид чинь 20, 30 гэр бүл гээд л сошиалаар ярьдаг, бүл 30 гэр яг түүн шиг 16 жил гээд сошиал дээр явж байгаа яриаг Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Их Хурлын дарга, засгийн газрын гишүүд ярьж болох юм бэ. Их хурал, Засгийн газрын гадаад оронтой хийж байгаа гэрээнд сошиал дээр ярьж байгаа яриа үндэслэл болж болохгүй шүү дээ. Асуудалд аай дэндүү гүехэн, хийсвэр, давхиан дунд шийдэж байгаа юм биш биз. Ер нь Их хуралд асуудал орж гарах хүртэл их учиртай байх ёстой.

-Би танаас бас нэг юм асуух гэсэн юм. Энэ бичлэг дээр УИХ-ын 58, 68 дугаар гээд хоёр тогтоол байгаа. Нэг нь Г.Занданшатар даргын, нөгөө нь Д.Амарбаясгалан даргын гарын үсэгтэй. Хоорондоо нэг жил зургаан сар орчмын зайтай тогтоолууд. Та энэ хоёр тогтоолын ялгааг юу гэж харж байна. Хоёулаа өмнө нь Д.Амарбаясгалан даргын гарын үсэгтэй тогтоолыг ярьчихсан. Тэгтэл энэ Г.Занданшатар даргынхыг үзсэн чинь нэлээн эх оронч юм байгаад байна. Жишээ нь биржийн үнийг барьж ажиллана гэчихсэн байгаа?

-Тийм би судласан, та нар ч судалсан байх. 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэгтэй тогтоол энэ асуудалтай холбоотойгоор гарсан байна лээ. Тэр дээр ерөөсөө зах зээлийн үнээр, биржийн үнээр энийг худалд гэсэн.

-Зах зээлийн зарчимд нийцүүлэн тийм урт хугацаанд худалдах худалдан авах гэрээ байгуулахыг зөвшөөрөх тухай гэчихсэн байгаа. Тэгэхээр энэ хоёр тогтоол ийм харьцангуй харагдаад байгаа юм даа?

-Харамсалтай нь Д.Амарбаясгалан даргын гарын үсэг зурсан УИХ-ын тогтоол нэгдүгээрт жишиг үнэ барь гэсэн, тэр нь муу жишиг үнэ байгаа. Сайжруулж болохгүй гэсэн үг. Чалкогийн гэрээг барьчихсан, тэр гэрээ нь маш муу болсныг Н.Алтанхуяг сайд хэлчихлээ. Би ганцаараа хэлээд байгаа юм биш. Би түрүүнд хэлэхэд ганцаараа байсан. Одоо Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан учир би мэдэж байгаа учраас ярьж байна гэж хэлж байна шүү дээ. Тэгэхээр миний хэлж байсан зүйлүүд батлагдаж байна. Харамсалтай нь Д.Амарбаясгалан даргын гарын үсэгтэй энэ гэрээн дээр болохоор жишиг үнийг барь гэж байгаа. Тэгэхээр энэ гэрээ сайн гэрээ байж болохгүй. Г.Занданшатар даргын баталсан тогтоол зах зээлийн үнээр, зарчимд нийцүүлэн урт хугацааны худалдах худалдан авах гэрээг хийгээрэй гэж тодорхой заачихсан байгаа. Тийм учраас магадгүй Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа мөн бусад Засгийн газрын гишүүд нь УИХ-ын ийм тогтоолтой байсан учраас ийм луйврын гэрээ хийж чадаагүй. Г.Занданшатар даргын гарын үсэгтэй энэ тогтоол байгаа учраас хийлгээгүй байх. Харин Д.Амарбаясгалан даргын гарын үсэгтэй энэ тогтоол нь луйврын гэрээ хийх бололцоо олгосон байна. Өөрөөр хэлбэл зах зээлийн үнээр биш, муу жишиг үнээр гэрээгээ хийгээрэй гээд.

-Та маш товчхон та нэг хариулаад өгөөрэй. Энэ оффтек гэрээ мөн үү?

- 250 сая ам.доллараар бөөнд нь хийж байгаа бол оффптек гэрээ мөн. Тэгээд дээр нь үнийг хямдруулж байгаа нь оффтек гэрээ мөн. Хэрэв 250 сая ам.доллар тэгэхдээ зах зээлийн үнээр борлуулж байгаа оффтек гэрээ биш. Энэ биржийн үнэ нь 100 ам.доллар юм байна, 100-гаар нь, 90 бол 90-ээр нь зарах нь байна шүү дээ. Үнийг нь түгжиж байгаад хямдруулсан, 250 сая ам.долларын гэрээг ингэж хийсэн нь цэвэр оффтек гэрээ. Тэгэхээр Г.Занданшатар даргын гарын үсэгтэй 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн Их хурлын тогтоол оффтек гэрээ хийхийг хориглосон байна. Хоёрдугаарт, зах зээлийн зарчимд нийцүүлэн гэрээ байгуулахыг тийм даалгасан байна. Д.Амарбаясгалан даргын гарын үсэгтэй УИХ-ын тогтоол муу жишиг үнийг барь, сайжруулж болохгүй гэсэн байна. Тэгээд 250 сая долларыг бөөнд нь зар гээд эхний таван жилд нийтдээ 27, дараа нь 10 жилд жил болгон 20 сая тонн, дараагийн 11 жилд 20 сая ингээд нийлбэр дүнгээр 247 сая тонн нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулахыг хэлчихсэн байна. Энд ганцхан сайн гэж хэлж болохоор заалт байгаа нь битгий сорчлоорой гэсэн. Тэгтэл Ц.Туваан сайд сорчилсныгоо улайм цайм сонсоогүй юм шиг ярьчих юм. Ц.Туваан сайд их сонин хүн юм. Ерөөсөө юмаа ойлгохгүй байгаа юм уу эсвэл тийм зальтай хүн юм уу. Асуудлаа ойлгохгүй байна, битгий сорчлоорой гэж байхад бүр юу ч болоогүй юм шиг хамгийн сайн чанартай коксжсон нүүрсээ 55 хувьд нь, өөр 35 хувьд нь гуравны нэг коксжих нүүрсээ, чанар муутай чулуун нүүрсийг дөнгөж 10 хувь нь өгнө гээд д тоох ч үгүй хараад зогсч байна. Сорчлох гэсэн тэр асуудалдаа өөрийнх нь ярьж байгаа юм нь зөрчилдөөд байхаар сайд байсан хүн ингэж улайм цайм худлаа ярихгүй байх гэж бодоод хүндэтгээд сэтгүүлчид маань лавшруулж асуухгүй хаячихаж байна шүү дээ. Тэгтэл Ц.Туваан ийм маягаар асуудлыг хийгээд сурчихсан юм шиг байна. Би одоо МАНАН гэдэг энэ үзэгдэл аюултай. Тэр Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын оронд өөр хүн байсан ч МАНАН байгаа цагт ийм луйвар булхай болдог. Энэ тогтолцоо нь ийм юм. Тийм учраас Л.Оюун-Эрдэнэ даргад би хэлж байсан юм. Би уг нь сайн санасан байхгүй юу даа. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ даргыг битгий ийм алдаа гаргаасай, сүүлд нь битгий ийм муухай зүйлтэй нэр төрөөрөө холбогдоосой гэж бодож туслах гэж хэлсэн. С.Баярын үед, Ц.Элбэгдоржийн үед ийм муухай юм болсныг харж байсан учраас энэ ахиад нэг Ц.Элбэгдорж ахиад нэг С.Баяр битгий бий болчихоосой гэж бодоод сайн санаж хэлж байсан. Харамсалтай нь өнөөдөр муу санасан юм шигээр, өөрсдийг нь янз янзаар оролдоод байгаа юм шигээр буруу ойлгоод өөрсдөө мэлзээд байна. Тэгэхээр би одоо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан сайд нарын үзүүлж байгаа энэ биеийн хөдөлгөөн хэлж байгаа үгнээс харахад луйвраа мэдэж байгаад хийсэн юм шиг байна. Мэдээгүй хүмүүс “Өө тийм үү, тэгвэл засъя аа” гэж шууд хэлнэ. Тэгтэл юу ч болоогүй, сайхан болж байна, би үүгээрээ бахархаж байна гээд улайм цай хэлээд байгааг харахад ингэж дүгнэхээр. Хүүхэд нэгнийгээ дуурайгаад тоглодогтой адилхан ингээд яриад суухыг бодоход эд нар мэдээгүй биш мэдэж байсан юм шиг байна. Харин Их хурлын гишүүддээ мэдээллийг дутуу өгсөн байна.

-Гишүүд мэдсэн гэдэг дээр нэг асуулт байгаа юм аа. Танай хүүхэд УИХ-ын гишүүн энийг ер нь мэдсэн билүү? (Найруулагч залуу гишүүдийн бичлэгийг дэлгэцэнд өгөв)

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Нүүрсний гэрээний асуудал явчихаж байгаа шүү дээ, тийм үү? 16 жилийн туршид нийтдээ 247 сая тонн байсан байх аа. Хөнгөлөлттэй үнийн талаар Засгийн газраас тухайн үед Их хуралд дорвитой мэдээлэл өгөөгүй.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

…Яагаад гэвэл бид нар гэрээг нь огт хараагүй, зүгээр ерөнхий чиг гаргасан тогтоолын төсөл байсан учраас эсрэг санал өгсөн байгаа.

Улсын Их хурлын гишүүн:

….Би биржийн хуулийг маш их дэмжиж батлуулсан гишүүний нэг шүү дээ. Эргээд бирж маань энэ нүүрс борлуулалтын гадна үлдэх магадлалтай байсан учраас би татгалзсан.

…Тэгэхээр залуу гишүүд ерөөсөө мэдээгүй байгаа байхгүй юу. Жишээ нь танай хүүхэд УИХ-ын гишүүн, та хүүхдээсээ асууж үзсэн үү.

Тэгэхээр ингээд Их хурлын гишүүдэд ингэж мэдээллийг дутмаг өгч болдог юм уу?
-Тэр утгаараа энэ Их хурлын гишүүдэд мэдээлэл дутуу өгсөн, төөрөлдүүлсэн, байдал мэдэгдээд байгаа учраас энэ үнэхээр луйврын гэрээг санаатайгаар хийсэн байж магадгүй гэж би таамаглаад байгаа юм. Харьцангуй туршлагатай хүний хувьд, туршлагагүй гэнэн хүн байвал энэ бүхнийг ойлгохгүй, мэдэхгүй юу болсон юм бүү мэд. Тэгтэл би туршлагатай хүний хувьд, өмнө нь янз янзын муухай гэрээ хийж байсныг шүүмжлээд байгаа юм. Спортын наадамд ч одоо энийг гэнэт зурж байх шиг. Тэгээд жишиг үнэ барь гэж маш хачин даалгавар УИХ өгч байх шиг. Тэр жишиг үнэ нь болохоороо аягүй муу, үнэ гэдгийг нь сая Н.Алтанхуяг сайд хэлчихлээ. Тэгэхээр тэрийг хөвдөг үнэ, өсдөг үнэ гэж хэлж байгаа. Суурь үнэ нь өөрөө доошоо байхад яаж ч өсөхгүй байхгүй юу. Тийм учраас би энэ залуу гишүүд харамсалтай нь их төөрлөө гэж бодож байна. Би Батшугараас асуухад “Бид сайн мэдээлэл аваагүй. Тийм учраас би дэмжээд санал өгчихсөн юм аа. Засгийн газар гацчихсан асуудлаа урагшлуулъя, хурдан ажиллах гээд байна гэсэн. Тэгэхээр би залуу хүн юм чинь хурдан юм хийх гэж байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй гэж бодоод дэмжчихсэн. Тэгсэн чинь одоо ингээд судлаад таны ярьж байгааг сонсоход амаа барьж байгаа. Их сайн судалдаг байж. Гэхдээ бидэнд судлах бололцоо ч өгөөгүй, ерөөсөө 12 дугаар сарын 27-ны өдөр шинэ жилийн өмнө гээд л баталчихсан” гэсэн.

Тийм учраас би одоо харамсалтай нь гишүүдийг одоо анхааралтай хандаач ээ. Аливаа асуудлыг нухацтай үзээч ээ, Засгийн газар санаатайгаар ингэж гишүүдийг төөрөлдүүлдэг мэдээлэл өгдөггүй байдлаа болиоч ээ. Их Хурлын дарга энэ дээр сонор сэрэмжтэй хандаач ээ. Өөрөө л энэ ажилд ямар нэгэн байдлаар хутгалдчихаагүй юм бол Их хурлын гишүүдийг ингэж төөрөгдүүлэх байдлаар асуудлыг хурдан шийдүүлдэг байдлыг битгий үзүүлээч ээ гэж би анхааруулаад байгаа юм. Одооны залуучууд харин ч ухаантай. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Их хурлын дарга байсан Ерөнхий сайд байсан хүн ийм одоо болчимгүй юм ярихгүй үнэхээр бид нар алдчихсан байж магадгүй юм байна. Тэгвэл яаралтай ажлын хэсэг байгуулъя. Бүр Их хурлын сонсгол хийж болно шүү дээ. Хөгжлийн банкны сонсгол, Тавантолгойн сонсгол хийсэн. Энэ басуудалд бас сонсгол хийгээд намайг урьж болно. Би тэнд очоод хэлж ярьж байсан зүйлээ дахиад ярья. Миний ярьж байсан зүйл баримтаар нотлогдвол үнэн болж таарна. Нотлогдохгүй няцаагдвал би уучлал гуйя. Тийм учраас би Их хурлын даргадаа хандаж хэлмээр байна. Энийг одоо ажлын хэсэг байгуулаач ээ, тийм тэгээд сонсгол хийгээч ээ л гэж хэлэх байна.

-Хоёулаа одоо залуучуудын хэлдгээр ёстой хурдан шуурхай ярихгүй бол болохгүй нь. Б.Пүрэвдорж гишүүний яриаг сонсъё.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Сүүлийн үед манай Ц.Туваан сайдыг янз янзаар дайрч байх шиг байна. Уул уурхайн сайдын яавал их нүүрс гаргах вэ, яаж хил холболтоо хийх вэ гэдэг энэ бодлогын үндсэн дээр ажиллаж байсны хувьд ерөнхий гэрээн дээр гарын үсэг зурсан. Тэр үнэ тогтоох, ямар нүүрс гаргахыг Эрдэнэс Монгол компанийн захирал Наранцогт түүний доор байдаг ЭТТ компанийн захирлууд л шийддэг байхгүй юу.

Энэ дээр их ньюанстай юм ярьж байгаа юм. Найман сайд АН-аас томилогдсон. Энэ хэд маань хөөрхий ажлаа л хийсэн юм. Доор нь дандаа Ардын намынхан байгаа. Ерөөсөө Ардын намынхан явж явж нохойд барьдаг мод гэдэг шиг АН-ын нэг хэдэн сайдуудыг ингэж ярьж байгаад цаанаа өөрсдөө үлдээд байна аа гээд нэг агуулга харагдаж байна. Эндээс МАН нээрээ хямраад, хуваагдаад байгаа юм уу. Тэр 70, 80 он ч гэж байх шиг, одоо нэг нь дарга, нэг нь дарга болохгүй ч гэж байх шиг Гэтэл нэг өнцөг нь та энэ асуудлыг ярьж давхцаж гарч ирж байгаа нь улс төрийн зорилготой гэж хэлэх хүмүүс байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна?

- Б.Пүрэвдорж гишүүн АН-ын дарга даргад өрсөлдөж байсан, намаа төлөөлөөд УИХ-ын дэд дарга болоод сууж байгаа хүн учраас намынхаа гишүүнийг өмөөрч байна л даа. Би холын улс төр хийх гэж байгаа улсуудад зөвлөмөөр байгаа юм. Хэтэрхий намаа барьж байгаад улсаа сөнөөчих вий. Туваан жоомоо алах гэж байгаад байшингаа шатаачих вий гэж хэлсэн. Харин би “Та нар нэг намыг барьж байгаад Ардын намынхан нь өөрийнхөө намыг, намын дарга байсан хүнээ ч юм уу намын даргаа. Тэгээд Их хурлын даргаа өмөөрч байгаад ч юм уу. Эсвэл АН-ынхан Ц.Туваан сайдыгаа, Л.Гантөмөр сайдыгаа өмөөрч байгаад улсаа нураачих вий. Тийм учраас энэ нь илүү аюултай. Тийм учраас би улсаа нураахгүйн тулд л энийг яриад байгаа юм шүү. Угаасаа би Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн. Энэ улс гэдэг чинь  бидний оршин тогтнох орон зай, цаг хугацаа. Ард түмэн бидний хамгийн их хүндэтгэж бас хамгийн айж байх субъект. Би Б.Пүрэвдорж гишүүн ингэж ярьсанд харамсаж байна. Яах вэ нам дотроо үнэлэгдэж байж магадгүй. Тэгэхдээ ард түмэн тэнэг биш учраас одоо хэн нь хэн бэ гэдгийг харж байгаа байх. Тэгэхээр тэр найман сайд анхнаасаа яах гэж Ардын намын урилгаар Засгийн газарт орсон юм. Ийм юм хэлэх гэж л оруулсан байна шүү дээ. Тэгэхээр яагаад тэгээд яваад орчихсон юм, явж орчихоод ийм муухай гэрээ хийчихээд МАНАН-д яагаад яваад орчихсон юм? Уг нь УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж би тантай адилхан саналтай, МАНАН байж болохгүй гэж хэлдэг хүн. Тэгтэл өнөөдөр тэр МАНАН-гийн юманд яваад орчихсон, сайдуудаа өмөөрөөд сууж байгаа нь харамсалтай. Хэлж байсан, хийж байсан ажил зөрж байна. Ингээд зөрөөд эхлэхлээрээ л луйвар булхай гарах ийм ан цав гэсэн үг.

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-Тоог нягтлах асуудлууд бий. Үндсэндээ 250 сая тонныг хөнгөлөлттэй олгож байгаа 7,5 тэрбум долларын асуудлыг нэлээн нухацтай ярих ёстой л гэж боддог.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Урд хөршийнхөө өмнө ч юм уу хэн нэгний өмнө буруутай ч гэдэг юм уу нэг тийм л юм яриад байсан. Танилцуулга дээр тийм зүйл орж ирээгүй шүү дээ. Тэгээд ярьж байсан юм нь Хятадын компанийн захиа барьчихсан л гүйгээд байсан. Энэ захиаг одоо тогтоол болгож батлуулах ёстой, маш яаралтай хийх ёстой гээд л. Ийм юмыг шахаж тулгаж байгаад батлачихвал бараг цэнгэлийн манлайд хүрнэ л гэсэн. Ийм юм ярьж байгаад л тэгээд л түргэн түргэн юм хийгээд л.

Энд ямар агуулгыг хэлэх гээд байна гэхээр яг энэ гэрээн дээр бол яг намаараа хуваагдчихаагүй юм байна лээ. АН дотор ч яг өөр өөр үзэл бодолтой хүмүүс байна. Ардын нам дотор ч өөр өөр үзэл бодолтой хүмүүс байна. Хамгийн гол чухал зүйл нь улс төрийн зорилгоор ашиглаад байгаа юм биш биз дээ. Ардын намын хоорондох зодооны дундуур Н.Энхбаяр гараад яриад ирлээ. Давхцуулж улс төрийн ашиг хонжоо хайж байна гэж байна. Энэ дээр танаас хариулт авах гээд л …?

 -Тийм гэхдээ сая Д.Ганбат гишүүн харин миний мэдээгүй ноцтой юм ярьж байна. Тэр Хятадын компанийн захиа барьж гүйсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ Их хурлын гишүүн чинь асуудлыг хэлэлцэхэд оролцож байсан юм чинь энийг мэдэж ярьж байна гэсэн үг. Би энийг сая л сонслоо. Тийм учраас тэр ямар компанийн захиа барьж гүйгээд байсан юм, яагаад тэгж хятадуудын захиагаар айлгаад байсан юм гэдгийг одоо харин шалгах хэрэгтэй. Би одоо л сонсч байна. Тэгэхээр Д.Ганбат гишүүний ярьж байгаа зүйл энэ гэрээ луйвар булхайтай гэрээ байж магадгүй гэдэг миний таамаглалыг улам баталгаатай болгож байна аа гэж бодож байна. Би энэ асуудлыг их олон сарын өмнөөс мэдчихээд хэлж байна шүү дээ. Түрүү оны сүүлээр би хөгжлийн бэрхшээлтэй иргэн Чинбатын лайвыг үзэхэд тэр үеэр энэ гэрээний тухай ярьсан. Би туршлагатай хүн юм чинь хүмүүсийн ярьж байгаа яриан дундаас энэ чухал юм байна гэдгийг маш сайн ялгана. Тэгээд Тавантолгой ард түмний өмч болсон байгалийн баялаг, МАНАН гээд яриад байдаг жинхэнэ “чих соотолзож” байна шүү дээ. Би чинь нохой жилтэй “чих соотолзоно”. Тийм учраас шууд ойлгож энэ болохоо байлаа, би одоо “зуудаг нохой болохгүй бол болохоо байлаа” гэж ойлгосон. Тэгэхдээ би зуудаг нохой болохоос өмнө Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай уулзъя, тодруулъя, Д.Амарбаясгалан даргатай уулзъя гэсэн. Харамсалтай энэ хоёр даргатайгаа сайн уулзаж чадаагүй. Би яагаад уулзаж чадаагүй тухайгаа ярьсан учраас дахин тэрийг давтаж яриад яах вэ. Аргаа ядаад судласан чинь үнэхээр луйвар булхай болсон нь миний хувьд хангалттай баталгаатай болчихсон. Зүгээр одоо юм мэддэггүй туршлагагүй хүмүүс энэнээс ч илүү баталгаа шаардаад байх шиг байна. Миний хувьд энэ луйврын гэрээ гэдэг нь хангалттай. Г.Занданшатар даргын гарын үсэгтэй тогтоол Д.Амарбаясгалан даргын гарын үстэй тогтоол хоёрыг харьцуулахад л ойлгомжтой. Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан сайдын яриад байгааг сонсоход л ойлгомжтой. Энэ луйвар булхай болчихжээ гэж.

Би энийг их олон сарын өмнөөс мэдсэн, ярих гэж оролдсон, ярьсан. Тэгээд би тухайн үед одоо манай Боомтын сайд байсан Б.Тулга сайдаас асуусан юм. “Энэ төмөр замын асуудлаас болоод ийм сонин гэрээ дуулдаад байх юм аа. Энэ одоо үнэн үү” гэж асуусан. Б.Тулга тэгэхэд Засгийн газрын гишүүн учраас Ерөнхий сайдынхаа ажлыг дэмждэг эсвэл бүрэн ойлголтгүй байсан байж магадгүй. Б.Тулга надад “Энэ нүүрсийг хөнгөлөлттэй үнээр зарсныхаа дагуу Хятадын талын зардлаар тэр 25 км зөрсөн төмөр замыг холбуулах гэж байгаа юм. Дээр нь боомт дээр барилга байгууламжуудыг барина. Тэрийг бариулах гэж байгаа учраас та энэ гэрээн дээр алдаа гарч гэж битгий бодооч ээ” гэж хэлсэн. Тэрэнд нь би итгээгүй Тулгаа минь юу л доо би ахиад судална аа гэсэн. Тэгсэн чинь одоо хэлж байна шүү дээ. Ерөөсөө Хятадын талаар тэр зөрчихсөн төмөр замынхаа Монголын нутаг дэвсгэр дээр байгаа тэр төмөр замыг Хятадын талын зардлаар тавихгүй монголынхоо талын зардлаар, Эрдэнэс Монгол буюу ЭТТ компанийнхаа зардлаар тавих гэж байна. Тэрийг дагалдаж байгаа тэр туслах барилга байгууламжуудыг Монголын талаар зардлаар тавих гэж байна. Тэгж ярьвал бүүр 250 сая тонн нүүрсийг авахын тулд хөрс хуулна шүү дээ. Хөрс хуулах ажлыг нь хүртэл Монголын тал өөрөө бэлдэж өгнө. Ерөөсөө яг аманд нь ингээд өгөх гээд байгаа байхгүй юу. Аман дээрээсээ хил дээр аваачиж байгаа зардал шингэсэн, тийм учраас тэгж хямдруулж байгаа гэж ярьж байгаа.  Нэг тонн нүүрс ачааны машинаар тээвэрлэхэд 10 доллар болж байгаа. Нэг тонн нүүрс 10 ам.доллар нэмэгдэж байгаа. Гэтэл 40-50 доллар хямдхан хийчихээд байна шүү дээ. Зах зээлийн биржийн үнийг бодох юм бол хөнгөлж байгаа 40, 50 доллароос 10-ыг нь хасъя л даа. Тэгвэл 30-аас 40 доллар алдагдалтай байх нь байна шүү дээ. Тэгэхээр бодоод үзэхэд 250 сая тонн тонн нүүрсийг 50 орчим доллароор ингээд зарчихвал 13 тэрбум доллар бид нар Хятадаас авах нь байна. Тэгвэл ядах нь ээ би хэлээд байгаа юм. Бүүр 50 доллароо 40 болгочих. 40 доллар болгох юм бол 10 тэрбум гэсэн үг. Тэгвэл бөөнд нь 250 сая тонн нүүрснээсээ 10 тэрбум ам.доллароо шууд урьдчилаад авчих. Урьдчилаад авсан ам.доллароосоо мөнгийг нь гаргаад тэр төмөр замаа тавья, хөрсийг нь хуулъя. Тэгээд авсан ам.доллароосоо зардал гарлаа ч гэсэн үлдэнэ. Есөн тэрбум доллар лав үлдэх байх. Тэгвэл тэрийгээ эдийн засгийн эргэлтэд оруулаад Баялгийн сандаа хуримтлуулъя. Тэндээсээ Норвегийн сан, Америкийн Аляскийн сантай адилхан баялгийн сангаа арвижуулаад эдийн засгаа дэмжүүлье гэж. Сүүлийн үед хиймэл оюун ухаан гээд гараад ирсэн. Би хиймэл оюун ухаантай их нөхөрлөдөг учраас ийм даалгавар өглөө л дөө. 10 тэрбум ам.доллар ороод ирлээ гэж бодъё. Байгалийн баялгийн санд Монгол Улс энэ 10 тэрбум долларыг яаж ашиглавал арвижуулах вэ, эдийн засгийнхаа хөгжлийн асуудлыг шийдэж болох уу гэхэд хиймэл оюун ухаан манай энэ өндөр албан тушаалтан залуучуудаас илүү хиймэл оюун ухаан Монголын талд элэгтэй эх оронч баймааргүй л юм уг нь. Тэгтэл манай энэ дарга нараас илүү эх оронч хариулт өгч байгаа шүү дээ. Тэдийг нь боловсролдоо зарцуулна, тэдийг нь дэд бүтэцдээ зарцуулна, тэдийг нь үйлдвэржүүлэлтдээ зарцуулж болно. Ингээд Монголын эдийн засгийн хөгжил хоёр орон тоотой болно. 10-аас дээш хувь өснө, тэгж байж Монгол Улс энэ 10 тэрбум ам.доллароор маш богино хугацаанд 5-10 жилийн хооронд байгалийн баялгаас хараат бус байдалд орох маш том алхам хийж чадна аа гэж сайхан тооцоо судалгаа гаргаж өгч байна. Тийм учраас би дэндүү их харамсаж байна. Би Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Д.Амарбаясгалан дарга хоёрт их итгэсэн. Залуучуудад би хэтэрхий их итгэчихсэн учраас одоо ингээд бухимдаад байна шүү дээ.

-Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нэг бичлэг байгаа.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ:

“Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ, Оюунэрдэнэгүй Амарбаясгалан гэж хэзээ ч байгаагүй. Цаашдаа ч байхгүй юм аа”

Энэ хоёр чинь бид хоёр чинь нэг хүн гэж. Энэ хоёр хүн өөрсдөө парламентын ардчилал гэж зөндөө яриад байдаг, хувь хүн засагладаггүй хууль засагладаг орон баймаар байна гэдэг. Тэгтэл гэрээтэй холбоотой Оюунэрдэнэ ингэчихсэн гээд ярихад хууль засагладаггүй биш хувь хүн засагладаг гэдэг юм яриад байна уу? Ардын намын хямрал үргэлилж байна. Намын даргаа сонгох гэж байна. Тэгэхээр асуудал намын даргын суудалтай холбогдоод байна уу?

-Үнэхээр Л.Оюун-Эрдэнэ даргын, Д. Амарбаясгалан даргын хэлж байсан бичлэгийг яахын аргагүй олох юм. Би анх удаа л энэ бичлэгийг үзэж байна. Мэдээж хэрэг энэ сонгуулийн үеэр хэлсэн үг юм шиг байна. Тэгэхээр Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ гэж байхгүй, Л.Оюун-Эрдэнэгүй, Д.Амарбаясгалан хэзээ ч байхгүй гэж байна. Энэ их ноцтой үг. Зүгээр нэг сэтгэлийн хөдлөлөөр сонгуулийн сурталчилгааны арга хэмжээн дээр хийсэн үг биш байх гэж бодож байна. Тэгэхээр одоо бид Л.Оюун-Эрдэнэ даргыг Д.Амарбаясгалан даргаар солилоо гээд юу ч солигдохгүй юм байна. Энэ бичлэгийг хараад би үүнд улам итгэлээ. Тийм учраас энэ муухай гэрээ засагдахгүй юм байна. МАНАН аягүй бол ахиад байгуулагдаж магадгүй юм байна. МАНАН байгуулагдахаар ахиад муухай гэрээ байгуулагдаж магадгүй юм байна гэж би бодож байна. Тийм учраас би одоо МАНАН байгуулагдахгүйн тулд ийм муухай гэрээг ард түмэндээ хэлээд, илчлээд байгаа юм аа. Би энэ талаар Б.Тулгаа сайдаас хүртэл асууж байсан. Энэ мэдээллээ Засгийн газрын гишүүддээ ч гэсэн өгөөгүй юм байна гэдгийг Б.Тулга сайдын хариултаас ойлгож байгаа. Б.Тулгаа сайд надад худлаа ярихаар хүн биш. Өөрийнхөө ойлгосон хэмжээнд л ярьсан. Тэгээд бид өөрсдөө Хятадын талдаа бүх юмаа хөнгөлж өгчихөөд, дотооддоо хөрс хуулах, төмөр замаа барих бүх ажлыг өөрийнхөө зардлаар хийнэ гэдэг чинь тэнэг хүмүүс юм уу хаашаа юм. Бид монголчууд чинь гэрээ хийж байгаа улсууд тэнэг хүмүүс юм уу? Би тэнэг гэж бодохгүй байна. Маш муухай зальтай хүмүүс байна л гэж би бодож байгаа. Энийг Гэхдээ Оюун-Эрдэнэ дарга Д.Амарэбаясгалан дарга хоёр мэдээгүй юу? Мэдээгүй байж таарахгүй байна. Мэдээд хийсэн. Харамсалтай нь Л. Оюун-Эрдэнэ дарга зургаадугаар сард огцроод тэрнээс хойш намын даргынхаа ажлыг өгөхгүй байсаар байгаад сунжруулсаар байгаад энд намрын цагт тулгаад аваад ирлээ. Миний энэ ярьж байгаатай хугацааны хувьд таарч байгаа нь надтай ерөөсөө хамаагүй. Энэ өөрөө ингээд таарчихсан. УИХ-ын дарга чуулган нээсэнтэй холбогдуулаад Монголд байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлсний 35 жилийн ойд зориулаад өмнө нь УИХ-ын дарга байсан хүмүүсийг урьсан, би хоёр юм хэлсэн. Тэр үеэр Их хурлын дарга асан Д.Лүндээнжанцан хэлж байна лээ. “Одоо би их санаа зовж байна аа дарга аа. Манай нам, Монгол Улс маань хямраад байгаа юм биш үү гэж. Тэгэхэд би дотроо бодож байсан юм, ерөөсөө хямраагүй шүү дээ. Хиймэл хямрал гэж ийм юм байдаг юм. Одоо бид нар харддаг шүү дээ. Банк санхүүгийн салбарын гадаадын том том банкны эзэд хиймэл хямралыг бий болгож мөнгө хождог гэж. Тэр үнэхээр байдаг. Тэрнээс болж хэн хохирдог вэ. Жирийн ард түмэн хохирдог. Яг тэрийг одоо манай Л.Оюун-Эрдэнэ дарга, Д.Амарбаясгалан дарга хоёр хийж байна. Ямар ч утгагүй асуудлыг хямрал болгочихно. Л.Оюун-эрдэнэ дарга нэгэнтээ ард түмэн жагсаж байгаад Их хурлаар ороод намынхаа Бага хурлаар ороод Ерөнхий сайдынхаа ажлаа өгчихсөн. Тэгээд тэр утгаараа парламентын засаглал гэж ярьдаг, хүн биш хууль засаглах ёстой гэж ярьдаг хүн. Намын дарга биш намын дүрэм засаглах ёстой гэж ярьдаг хүн. Парламентын засаглалд бичигдээгүй хууль байдаг. Зарим газар одоо бичигдээгүй хууль илүү хүчтэй шүү дээ. Англид жишээлбэл Үндсэн хууль нь бичигдээгүй. Гэхдээ олон хуулиуд нийлээд олон ойлголтууд нийлээд 1025 оны билүү Магнакарта гэж хүний эрхтэй холбоотой маш чухал бичиг баримт бий. Тэр Магнакартагаас авахуулаад олон бичиг баримт нийлээд Английн Үндсэн хуулийг бүрдүүлдэг. Энэ дотор тогтсон уламжлал ч хүртэл ордог. Тэрний нэг уламжлал парламент гэдэг уламжлал байдаг. Тэгэхээр Английн парламентын уламжлалаар намын дарга нь Ерөнхий сайд хийдэг. Огцорсон бол дараагийн Ерөнхий сайддаа намын даргаа өгчихдөг. Ер нь парламентын хамгийн гол зарчим. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ дарга энэ намын даргынхаа ажлыг ингэж хямруулалгүй, намынхаа хамт олныг хуваалгүй. Намайг хүртэл шударга юм ярьж Тавантолгойн гэрээ ийм муухай болжээ гэхээр намын даргын сонгууль руу аваачиж чихэж болохгүй шүү дээ. Энэ муухай гэрээгээ авч үлдэх гээд байгаа байхгүй юу. Тийм учраас миний энэ ярьж байгаа МАН-ын даргын сонгуультай ямар ч холбоогүй. Нөхцөл байдал цаг хугацаа нь тэгж таарлаа. Тэгээд Л.Оюун-Эрдэнэ даргад би одоо зөвлөж байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ дарга минь ээ залуу дүү минь. Тэр манай ээжийн нутаг, Хэнтий аймгийн хүн. Би ээжийнхээ нутгийн залуу гэдэг утгаараа их дэмжсэн Дандаа итгэж явсан. Намайг их олон хуурсан юм байна лээ. Тэр ч яах вэ. Би чинь итгэсэн хүндээ их хууртах дуртай Д.Амарбаясгалан дарга энэ хоёр нийлж хуураад байдаг. У.Хүрэлсүх дарга байхад Манай нам Ардын намтайгаа нийлсэн, бид нар гэрээ байгуулсан. Тэр гэрээ маш муу биелсэн. Бага хуралд манай намын 60 70 хүн байдаг. Тэгээд намуудын шат шатны байгууллагуудад сонгуульт ажил хийлгэх гэх мэт бүх асуудал дээр харамсалтай нь энэ хоёр залуу дарга маань дөрвөн жил биднийг цонхны цаана нэг чихэр харуулаад долоолгоод байгаа байхгүй юу. Би залуучууддаа л тусалъя гэж байгаа. Өөртөө албан тушаал, ажил нэхэж байгаа биш. Тийм учраас би тэвчээртэй хандаад л уурламаар байсан ч уураа бариад л бухимдмаар байсан ч гэсэн бухимдлаа бариад л энэ асуудалд тэвчээртэй хандсаар байгаад өнөөдөр хүртэл ирсэн. Өнөөдөр хүртэл дөрвөн жил боллоо. Харамсалтай нь бид хууртсан. Тэгээд би намынхаа нөхдүүдэд хэлж байсан. Бид ухамсартайгаар ярилцаад энэ хоёр нам нэгдсэн. Тийм учраас гомдоод байх юм байхгүй ээ. Бид хэн нэгэнд гомдохгүй.

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрт гомдоод хэрэггүй ээ, яагаад гэвэл бид нар ухамсартайгаар энэ асуудлыг шийдсэн. Бид нар яах гэж ингэж хийсэн юм. МАНАН-г ахиад бий болгохгүйн төлөө хийсэн.

МАХН байх хугацаандаа бид МАНАН байж болохгүй гэж тэмцсэн. Байгалийн баялгийг ард түмэндээ өг гэж 10 жил тэмцсэн шүү дээ. Яг энэ хоёр асуудал дээр тухайн үед У.Хүрэлсүх Ерөнхийлөгч МАНАН-тай тэмцэнэ, байгалийн баялгийн ард түмэн гэж Ерөнхийлөгчийн сонгуульд “Баялагтаа эзэн ард түмэн” гэж орсон. Тэгээд бид их баярласан. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч байсан, би Хүрэлсүх Ерөнхийлөгчийг сайн, муу гэж хэлээд байгаа юм байхгүй. Тэгэхдээ би сайн мэднэ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сайн тал нь өндөр албан тушаалтай мөртлөө хүний хэлж байгааг сайн сонсдог хүн. Надтай тэр талаараа төстэй, бусад олон талаараа өөр байж магадгүй. Тэгэхдээ хүний хэлснийг сонсож юм болгож авдаг нь их давуу. Харин Д.Амарбаясгалан дарга, Л.Оюун-Эрдэнэ дарга хоёрын том дутагдал нь хүний хэлснийг сонсдоггүй, мартаад, хуураад өнгөрдөг. Сүүлд манай хуучин хувьсгалт намын нөхдүүд маань гомдоод жоохон янз янзын юм ярихаар нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан даргынхаа өмнөөс нүүр улайж би намынхаа нөхдүүдийг заримдаа бүүр загнаж гомдоож байсан. “Та нар хэнд гомдоод байгаа юм? Бид нар ухамсартайгаар нийлсэн шүү дээ. Тийм учраас тэгж хэлэлцье, гэрээнийхээ дагуу ажиллая. Манай хамт олныг дэмжье” гэсэн. Тэгээд сүүлд нь МАНАН байгуулчихаар нь би сүүлд намд хамт байсан нөхдүүддээ хэлсэн. “Ард түмний сонгуулийг уландаа гишгээд, ард түмэн Ардын намыг сонгочихоод байхад улайм цайм ард намын олон мянган гишүүд хуураад ингэж явж байна. Сонгуульд Ардын намын мянга мянган хүмүүс бүр гутлынхаа улыг эргэтэл явсан шүү дээ. Ялах л юм Монгол Улс сайхан болно, бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ, дангаараа Засгийн газраа байгуулж явна гэж итгэж байсан тэр хүмүүсээ ингээд хуурчхаад байхад биднийг хуурчихлаа гэж гомдоод байж болохгүй юм байна. Манай энэ Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ дарга ард түмнээ хуурахаас ч буцахгүй юм байна. Намынхаа нөхдийг ч хуурахаас ч буцахгүй юм байна. Тийм учраас та нар битгий гомд. Гэхдээ яах вэ би хэлсээр л байя. Гэхдээ та нар гомдож болохгүй шүү. Яагаад гэвэл бид энэ 2 залуугийнхаа мөн чанарыг таньчихлаа” гээд хэлсэн. Тэгээд туйлын болгоомжтой хандаад байсан. Яг ярих юм бол Л.Оюун-Эрдэнэ дарга МАНАН-гаас хойш өөрөө ч надтай уулзахгүй байсан. Би ч шүүмжчихсэн учраас нэг их уулзах дур сонирхол байсангүй. Тэгээд зургаадугаар сараас хойш зургаан сар уулзаагүй шүү дээ. Би ерөөсөө уулзаа ч үгүй, мессеж ч явуулаагүй. Харин шинэ жил өнгөрч байтал над руу өөрөө утасдсан. Тусгай үүрэгт элчин сайдуудын асуудлыг бид нар ярьж байгаа. Та Хархорин асуудлаа хариуцах уу гэхээр нь энийгээ ерөнхийлөгчтэй ярьсан уу гэсэн яриагүй байгаа ярина гэсэн. Тэгвэл Ерөнхийлөгч зарлиг гаргачихсан, Хархорины асуудлаар та ийм бодолтой байна, үнэхээр та нар итгэж байгаа бол би тэр үед гадаадад байсан учрасс очиж байгаад уулзаж ярилцъя гэсэн. Би Хархорины асуудлыг 1986 оноос хойш бараг 40-өөд жил хөөцөлдөж байгаа хүний хувьд Монголынхоо бүтээн байгуулалтын том ажил юм чинь би үүн дээр сэтгэлээрээ цалингүй зүтгэх ёстой, энэ миний үүрэг гэж бодоод л зүтгэж байгаа. Би энэ гэрээг муу муухай гэрээ болчихлоо гэж аль алинд нь хэлэх гэж оролдоод чадаагүй. Л.Оюун-Эрдэнэ дарга Д.Амарбаясгалан дарга нарт хэлэх гээд чадсангүй. Тийм учраас би ард түмэндээ хэлэхээс, ард түмэндээ ховлохоос, ард түмэндээ ойлгуулахаас өөр арга байхгүй.

Энэ новшийг ганцад нь хийгээч
“Ардчилсан Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх" сэдвээр эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлж байна

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл до

13 цаг 23 мин
Чарли Киркийг хөнөөсөн шалтгааны талаар Дэд ерөнхийлөгч Вэнс юу хэлэв

Консерватив үзэлтэй улстөрч, нийгмийн зүтгэлтэн Чарли Киркийг "орчин үеийн соёл иргэншлийн буяныг үл

13 цаг 24 мин
Макрон, Трамп хоёрын Оростой холбоотой маргаан ил боллоо

Францын Ерөнхийлөгч Эммагуэль Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар оросоос Европ

13 цаг 25 мин
Н.Энхбаяр: Луйврын гэрээгээр парламент нээлттэй сонсгол явуулах ёстой

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн лхагва гарагт “ТВ9” телевизийн “Микрофоны ард” нэвтрүүлэгт уригдан оролцож сүүлийн үед өрнөөд байгаа цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа дахин илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэе. 

22 цаг 9 мин
АН-ынхан МАН-ын асуудлаар маргаад сүйд...

“...Гэрээ засаад төрөө зас” гэдэг. Дээд шүүхээр даргаа бүртгүүлж “гэрээ зассан”-аасаа хойш АН-ынхан “бяр” оржээ.

22 цаг 9 мин
МАН-ын даргын “сунгаа” долоо хоногоор сунгагдлаа

Эрх баригч МАН-ын Удирах зөвлөл энэ сарын 20-ны бямба гаригт хуралдсан. Хуралдаанаар, МАН-ын даргыг

22 цаг 9 мин
Э.Батшугар: Виртуал бүс байгуулсан нь Аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих гол хөшүүрэг

“И Монголиа” системийн 5.0 хувилбараа танилцуулаад удаагүй байна. Мөн Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар

22 цаг 9 мин
Голомт банк 21 дэх жилдээ шилдэг 100 оюутанд тэтгэлэг олгоно

Монгол Улсын хөгжлийн голомт болсон оюутан, залуусын боловсролыг дэмжих, санхүүги

Уржигдар 17 цаг 17 мин
Д.Цогтбааатар: АТГ ажлаа сайн хий. Төсвөөс хэд дахин их хөрөнгөтэй дарга нар Ардын намын цагаан байранд байгаа

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсв

2025-09-19
Оюу толгойн гэрээ ярьдаг хоёр “толгой”-гийн холбогдсон хэрэг

Манай улсын Засгийн газар, “Рин Тинто” хоёрын дунд татварын маргаан гарсан. Хэдэн жил болж байна. Т

2025-09-19