БРИКС-ийн түншлэл: Эдийн засгийн шинэ боломжууд

2025-09-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

2025 оны 9 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо "Үүлэн хотууд. БРИКС-ийн хотуудын ирээдүй" олон улсын чуулга уулзалт болно. Уг чуулга уулзалтын оролцогчид дижитал экосистем, тээврийн үйлчилгээ, хиймэл оюун ухааныг ашиглах боломжууд, 2050 он хүртэлх хотуудын хөгжлийн төлөвлөгөө, ирээдүйн ажил мэргэжлийн чиг хандлага, бүтээн байгуулалтууд, экспортын чадавхи зэрэг асуудлуудыгхэлэлцэнэ.

 

Тус арга хэмжээний салбар хуралдаанаар БРИКС-ийн гишүүн орнуудын төр, засгийн газрын төлөөлөл, бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд хот суурингийн тогтвортой хөгжил, дижиталчилал, экологи, нийгэм эдийн засгийн өсөлт гэх мэт асуудлуудад анхаарлаа хандуулах юм. БРИКС-тэй түншлэх асуудлыг Монгол Улс судалж байгаа бөгөөд энэхүү чуулга уулзалтын үеэр өөрийн байр сууриа илэрхийлэх боломжтой юм.

 

Манай улс байгалийн баялаг ихтэй ч дэд бүтэц хязгаарлагдмал байдал, гадаад зах зээлээс ихээхэн хамааралтай гэдэг нь нууц биш. БРИКС-тэй түншлэх нь эдийн засгаа төрөлжүүлэх, Төв Азийн бүс нутаг дахь стратегийн түншийн байр сууриа бэхжүүлэх нэгэналхам байж болох юм.

 

Дэлхийн банкны мэдээгээр 2024 онд манай улсын ДНБ-д уул уурхайн салбарын эзлэх хувь 25 орчим хувь, нүүрс, зэс, алтны экспортоос гадаад валютын орлогын 90 гаруй хувийг бүрдүүлсэн байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн энэхүү бүтэц нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлд маш эмзэг болгодог. БРИКС-тэй түншлэх нь эдийн засгаа төрөлжүүлэх, дэд бүтцээшинэчлэх, шинэ зах зээлд нэвтрэх, шинэ технологи, хөрөнгө оруулалтууд татахад ач холбогдолтой юм.

 

Хятадын мэргэжилтэн, Цинхуа их сургуулийн Төв Ази судлалын төвийн профессор Чен Вэй "Монгол Улсын хувьд БРИКС-ийн үйл ажиллагаанд оролцох нь тогтвортой олон талт эдийн засгийн загварыг бий болгох нэгэн боломж байх юм. Энэ нь бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой" гэж тэмдэглэв.

 

БРИКС-тэй түншилснээр Монгол Улсад хэд хэдэн давуу тал нээгдэнэ: БРИКС-ийн дэд бүтцийн хөгжилд зориулж санхүүжилт олгодог санхүүгийн хэрэгсэл болох Шинэ Хөгжлийн Банкнаас зээл авах боломжтой. 2024 оны байдлаар энэ банк хөгжиж буй орнуудад 30 гаруй тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхэд зээл олгохоор шийдвэрлэсэн билээ. Худалдааны журмыг хялбарчлах, түншлэл тогтоох нь Хятад, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг дэлхийн томоохон эдийн засагтай орнуудтай хийх худалдааны нөхцлийг сайжруулна. Ногоон технологид хөрөнгө оруулах, хамтран ажиллахнь цөлжилт, нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэхүйл ажиллагаанд хөрөнгө оруулалт татах боломжтойюм.

 

Барууны шинжээчид БРИКС нь Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна. Атлантын Зөвлөлийн Евразийн төвийн ахлах ажилтан Жеймс Лорберг хэлэхдээ: "Монгол Улс бие даасан гадаад бодлого хэрэгжүүлдэг бөгөөд БРИКС-тэй харилцаагаа өргөжүүлэх нь логикийн хувьд зөв алхам юм. Энэ нь эдийн засгийн боломж төдийгүй дипломат харилцааны олон талт байдлыг нэмэгдүүлэх юм".

 

Манай улс БРИКС-тэй түншлэх нь эдийн засгийн хувьд том боломж гэж үзэх боломжтой. Москва хотноо зохион байгуулагдах "Үүлэн хотууд. БРИКС-ийн хотуудын ирээдүй" чуулга уулзалт нь энэ боломжийг ашиглах эхний алхам байж болох юм.
Эх сурвалж:www.polit.mn 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

7 цаг 37 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

7 цаг 41 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

7 цаг 43 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 цаг 50 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

15 цаг 41 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

15 цаг 41 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

15 цаг 41 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин