Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллахгүй бол Үндэсний баялгийн сангийн орлого тасалдах эрсдэлтэй

2025-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

УИХ-ын намрын чуулганы эхэнд Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах учиртай. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдэд дүгнэлт, зөвлөмжөө хүргэсэн. Энэ талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өчигдөр танилцуулга мэдээлэл хийв. 2026 оны төсвийн онцлог, 2026 оны төсөвт гарсан ахиц дэвшил,Төсвийн бодлого, төлөвлөлтөд анхаарах зүйлс, ерөнхий дүгнэлт гэсэн хүрээнд 11 дэд хэсэг, 46 дүгнэлт, зөвлөмжөө боловсруулжээ. Уг дүгнэлтийн гол агуулга нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Макро эдийн засгийн таамаглал боловсруулах.Төсвийн төсөл, тодотгол, хөгжлийн төлөвлөгөө, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл төсөлд дүгнэлт гаргах. Төсвийн гүйцэтгэл, хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлд дүгнэлт гаргах.Төсвийн боловсруулалтын шатны хяналт, Төсөв хэлэлцэх үеийн хяналт хийх чиг үүргийг өгсөн байна.

Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүнд нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн эзлэх хувийг 2018-2026 оноор харьцуулж үзэхэд Үндэсний баялгийн сангийн орлого болон төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн жилээс жилд нэмэгдэж байгаа бол Тогтворжуулалтын сангийн эзлэх хувь буурах хандлага ажиглагдаж байгаа юм. Үндэсний баялгийн сангийн орлого 2026 онд энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж, нийт 2,956.1 тэрбум төгрөг болно гэж төлөвлөжээ. Энэ нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1 дэх заалтын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос Төсвийн тогтворжуулалтын сан болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилж, үлдэх хэсгийн 65 хувь буюу 2,186.9 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, мөн хуулийн 11.1.2-т заасны дагуу уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 372.9 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд тус тус төвлөрүүлнэ гэж тооцсонтой холбоотой байна.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 173 (7670)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 39 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29