
Олон улсын сайн дурын ASEZ WAO багийнхан “Ногоон ертөнц” төслийн хүрээнд 8957 дахь байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлж, 2025он 9-р сар 14-ний Ням гарагт Чингэлтэй дүүргийн 2, 3, 5-р хорооны газрыг цэвэрлэж, иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
Чингэлтэй дүүрэг нь засаг захиргааны байрууд, боловсролын төвүүд, үзвэр үйлчилгээ, худалдааны төвүүд олноор байрладаг, байнгын цэвэрлэгээ шаарддаг хөл хөдөлгөөн ихтэй газар юм.
Шар өнгийн хантааз өмссөн ASEZ WAO-ын 70 орчим гишүүн оролцсон, өглөө 11 цагаас эхлэн хоёр цаг орчим үргэлжилсэн энэхүү цэвэрлэгээгээр нэг удаагийн хуванцар аяга, соруул, хүнсний сав баглаа боодол, тамхины иш, хүнсний хог хаягдал, хаягдсан барилгын материал зэрэг нийт 90 орчим шуудай хог түүсэн байна.
ASEZ WAO–ын гишүүн Б. Мөнхцэцэг ярихдаа, “Өнөөдөр би ASEZ WAO–ын үйл ажиллагаанд анх удаа оролцож байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж оролцож байгаа манай багийн бүх гишүүн, дэмжигчдэдээ талархаж байна. Үе тэнгийн залуучууддаа хандаад хэлэхэд бүгдээрээ нэг дэлхий дээр амьдарч байгаа учраас эх дэлхийнхээ сайн сайхны төлөө гар бие оролцоод хогоо хаяхгүй, нийгэмдээ бусдад сайн үйлс бүтээгээд байгаль, эх дэлхийгээ хамгаалсан хөдөлгөөнүүдийг идэвхтэйгээр зохион байгуулж, бусад бүх сайн дурын байгуулалагууд ч нэгдмэлээр оролцог байгаасай гэж хүсэж байна. Цаашид би байгаль дэлхийгээ хамгаалахын төлөөх нийгэмдээ ийм сайн сайхан үлгэр дуурайл үзүүлсэн үйл ажиллагаануудад идэвхтэйгээр оролцох болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол ASEZ WAO –ын гишүүн П. Алтангэрэл, “Би хог цэвэрлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцог. Яагаад гэвэл гудамжаар алхаж байх үед хүмүүс нүдэн дээр хог тарьдаг, тэрийг нь буцаагаад авмаар санагддаг болохоор ASEZ WAO-ын хог цэвэрлэх үйл ажиллагаагаар энэ хүслээ биелүүлдэг.. Илүү гоё цэвэрхэн тухтай орчинд байх нь цаанаасаа гоё аз жаргалтай байдаг шүү дээ. Залуучууддаа хандаж хэлэхэд хог битгий хаяарай, хэрэв хаяж байгаа бол бидэнтэй нэгдээд хамтдаа хогоо түүцгээе” гэж уриаллаа.
“Би өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсондоо сэтгэгдэл өндөр байна. Учир нь манай ASEZ WAO-ын залуучууд нийгэм рүү чиглэсэн байгаль орчныг цэвэрлэх сайн дурын үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг, өөрсдөө ч идэвхтэй оролцдог учраас би ч бас тэдгээр залуучуудынхаа нэг хэсэг байж оролцож байдагтаа баяртай байдаг” хэмээн хөлсөө урсган хог түүж, шуудай үүрэн алхах, ASEZ WAO–ын гишүүн Э. Ганболд урам зориг, баяр хөөртэйгөөр ярилаа.
ASEZ WAO-ын үйл ажиллагааг дэмжиж, Чингэлтэй дүүргээс бээлий, ус, шуудайгаар ханган хамтран ажиллалаа.
“Өнөөдөр их гоё өдөр байна. Би анх удаагаа ASEZ WAO-ын залуучуудыг харж байна. Та бүхний үйлсийг хараад залуу хүний хүний хувьд омогшиж байна. Байгаль дэлхийгээ хайрлая, хамгаалъя гэсэн сэтгэлтээр хог, хуванцар хаягдлыг түүж, байгалийн эсрэг, тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг хогны эсрэг эв санаагаараа нэгдсэн залуучуудыг хараад хамт цэвэрлэмээр санагдлаа” хэмээн Чингэлтэй дүүргийн Стандарт тохижилт нийтийн аж ахуйн хэлтийн дарга Ц. Батжанцан залууст урам хүч өгөн, догдлонгуй сэтгэлээр ярьсан юм.
ASEZ WAO (asezwao.org) бол Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн ажилчин залуучуудын сайн дурынхны баг бөгөөд “Ногоон ертөнц” үйл ажиллагаагаар бохирдсон гудамж, цэцэрлэгт хүрээлэн, хотын төв, уул толгодыг цэвэрлэж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахыг эрмэлзэн ажилладаг. Энэ нь биологийн нөхцөл байдлыг хэвээр нь хадгалан үлдэж, хамгаалахын ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хуурай газрын эрүүл экосистемийг бий болгоход хувь нэмрээ оруулсаар байна. ASEZ WAO-ийн төлөөлөгч “Уур амьсгалын хямралаас улбаалан амьд биетэд хөнөөл учруулсаар буй өнөө үед байгаль орчин цэвэрлэх үйл ажиллагаа нь сонголт биш, зайлшгүй шаардлагатай хийх ёстой ажил болсон. Чингэлтэй дүүргийг цэвэр цэмцгэр, сайхан дүүрэг болгохын төлөө манай залуучууд манлайлан оролцох болно” гэлээ. Энэхүү үйл ажиллагаа нь хотын өнгө үзэмжийг сайжруулаад зогсохгүй иргэдийн байгаль орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
Дэлхийн 175 оронд 7800 гаруй салбартай Бурханы сүмийн ажилчин залуучуудаас бүрддэг олон улсын сайн дурын байгууллага юм. Байгууллагын нэр нь "А-аас Я хүртэл эх дэлхийгээ аваръя, бид нэг гэр бүл" (Save the Earth from A to Z, We Are One Family) гэсэн уриаг агуулдаг. Хүн төрөлхтний хийгээд эх дэлхийн тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд “Хүн төрөлхтний төлөөх үйл ажиллагаа”, “Дэлхийн төлөөх үйл ажиллагаа” өрнүүлдэг. Эдгээр үйл ажиллагаанд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хуванцар хог хаягдлыг багасгах, хуурай газрын болон далайн экосистемийг хамгаалах гэх мэт үйлс багтдаг.
Сүүлийн үед хуванцар хог хаягдлыг бууруулах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтын дагуу ASEZ WAO нь “2040 Plastic free” аянд анхаарлаа хандуулж байна. Энэхүү санал санаачилга нь нэг удаагийн хэрэглээний эд зүйлсийг багасгах, хог хаягдлыг ангилан ялгах замаар дэлхийн хэмжээнд хуванцар бохирдлыг бууруулах зорилготой юм. Өнгөрсөн 7-р сард АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд “2040 Global Plastic Free” уриан дор дэлхийн хэмжээний форум зохин байгуулагдсан. Чуулга уулзалтад Солонгос, АНУ, Канад, Унгар болон бусад орны дипломат ажилтнууд, НҮБ-ын агентлагууд болон олон улсын байгууллагын өндөр албан тушаалтнууд, засгийн газрын яамд, улс төрчид, эрдэмтэн багш нар, бизнес эрхлэгчид оролцож, хуванцар бохирдлыг таслан зогсоохын төлөө хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэхээр хуралдсан байна. Байгаль орчны асуудалд залуучууд манлайлан оролцож, түүнийг хэрэгжүүлэхийн тулд төр, засгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь нааштай үнэлэгдэж байгаа юм байна.
Эдгээр хүсэл тэмүүлэлтэй залуучуудын хичээл зүтгэлийг дэлхийн өнцөг булан бүрийн засгийн газар, төрийн байгууллагуудаас үнэлэн шагнал урамшуулал олгож байгаа аж. Тэд АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын алтан шагнал, Перугийн Үндэсний Ассамблейн даргын өргөмжлөл, Филиппиний Лейте мужийн захирагчийн талархал, Энэтхэгийн Чхаттисгарх хотын Эрүүл мэндийн сайдын талархал, Чилийн Үндэсний Ассамблейн даргын талархал, БНСУ-ын Үндэсний Ассамблейн шагналыг тус тус хүртжээ. Монгол улсын хувьд Баянгол дүүргийн Засаг дарга болон ИТХ-ын дарга, Хотын Захирагчийн ажлын албаны дарга, Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргын шагналыг гардан авчээ. ASEZ WAO нь өнгөрсөн жилүүдэд Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх зэрэг дүүргүүдэд цэвэрлэгээ хийж, цэвэр цэмцгэр байдлыг тогтмол ханган, орон нутгийн иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлсээр байна.
Бурханы сүм нь (watv.org) дэлхийн 175 оронд 7800 гаруй бүс нутагт салбартай, 3.92 сая гишүүд итгэгчтэй бөгөөд Библийн үнэнд тулгуурлан Эцэг Эх Бурханд итгэдэг глобал сүм юм. Анх БНСУ-д 1964 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ жил 61 жилийн ой нь тохиож байна. “Хөршөө өөрийн бие мэт хайрла” гэсэн Христийн сургаалын дагуу хайр, үйлчлэлийг хэрэгжүүлдэг. Өнөөг хүртэл цус хандивлах, байгаль орчин цэвэрлэх, зорилтот бүлгийнхэнд туслах, гамшгийн үеийн яаралтай тусламж, соёл урлагийг дэмжих зэрэг 44,000 гаруй үйл ажиллагаа явуулж дэлхий нийтийн хөгжил, эв найрамдалд хувь нэмрээ оруулсаар иржээ.
Чин сэтгэлийн сайн дурын үйл ажиллагаа идэхтэй явуулсныг нь үнэлэн АНУ-ын гурван үеийн засгийн газраас Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын шагнал, БНСУ-ын гурван үеийн засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Ангийн Хатан хааны сайн дурын ажлын шагнал, Бразилын Хууль тогтоох гавьяаны одон, Перугийн Конгрессын хүндэт ордон, “Ногоон ертөнц”, “Ногоон алим” (олон улсын байгаль орчны шагнал) зэрэг 5200 гаруй шагнал хүртээсэн байна.