Парламентын дарга буцаж, Амбан захирагчийн айлчлал эхэллээ

19 цаг 53 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.НАНДИН

 

Төв талбайд төстэй хоёр далбаа намирч, сониуч зарим нь Шинэ Зеланд, Австрали хоёр орны далбааг хольсон тухай цахим орчинд шүүмжилж байсан. Тэгвэл төөрөгдөл үүсгэсэн хоёр далбааны учир тайлагдаж Өмнөд Номхон далайн эргийн хоёр том орон болох Австрали, Шинэ Зеландаас төрийн тэргүүн болон Парламентын дарга нарын хүндтэй зочдын айлчлал өдөр дараалан болж байгаа учир ийн хоёр далбаа хатгажээ.

Энэ долоо хоногийн эхээр манай улсад Шинэ Зеландын Парламентын дарга Жерард Браунли анх удаа айлчлаад буцлаа. Тэгвэл Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостины айлчлал өнөөдрөөс эхэлнэ.

 

Монгол-Шинэ Зеланд хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтөд хамтран ажиллана

Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой энэ жил тохиож буй. Тиймээс ч Их хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеландын Парламентын дарга Жерард Браунли манай улсад айлчилж, Их хурлын дарга, дэд дарга, Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга нартай албан ёсны уулзалт хийсэн. Энэхүү түүхэн айлчлал Монгол, Шинэ Зеландын харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, парламент хоорондын харилцааг шинэ түвшинд гаргаж, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал алхам болсныг Улсын Их Хурлын дарга онцолсон. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд шинэ агуулгаар баяжин өргөжиж байгаад талархалтай байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатар ноён Жерард Браунлиг бараалхах үеэрээ хэлж байлаа. Цаашид хоёр талын харилцааг улам бүр бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааг эдийн засаг, хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг салбарт өргөжүүлэх, чингэхдээ хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Шинэ Зеландын хоршооллын аж ахуйг хөгжүүлсэн сайн туршлагыг судлан нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан тулгардаг бэрхшээлийг хамтдаа даван туулах, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааг ярилцсан юм.

 

Иж бүрэн түншлэлийн харилцааг баталгаажуулна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин Монгол Улсад айлчлахаар өчигдөр хүрэлцэн ирлээ. Амбан захирагч Саманта Мостин болон нөхөр Симеон Бэкэтт нарыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг нар угтан авлаа.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа болох энэ айлчлал Монгол Улсын Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш, гуравдагч хөрш Австралитай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан уулзалт хийж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх тохиролцоог баталгаажуулах хүрээнд улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүх салбарт өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар санал солилцоно. Амбан захирагч Саманта Мостин айлчлалынхаа үеэр манай улсад хэрэгжиж байгаа Австралийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.Монгол Улс, Австралийн Холбооны Улс 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Эдүгээ Австралид 22 мянга гаруй монгол иргэн оршин сууж байна.

 

Хэн нь хэн бэ

 

Улс төрийг бус нийгмийг манлайлагч амбан захирагч

Австралийн Холбооны улс нь Хамтын нөхөрлөлийн 14 улсуудын нэг учир тус улсын амбан захирагчийг хууль ёсны төрийн тэргүүн III Чарльз хаан томилдог. Тийм ч учраас Австралийн холбооны улсын Амбан захирагчийг олон улсад төрийн тэргүүний түвшинд хүлээн авдаг.  Дэлхийн 193 орноос тун цөөхөн буюу Шри Ланк, Мексик, Энэтхэг гээд ердөө 18 улсын төрийн тэргүүн ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн ажилладаг. Тэдний нэг, Австралийн 28 дахь амбан захирагч эрхэмсэг хатагтай Саманта Мостины албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна.

Саманта Мостин 1965 оны есдүгээр сарын 13-нд Австралийн Канберра хотноо дөрвөн хүүхэдтэй айлын том охин болон мэндэлжээ. Аав Билл нь Хатан хааны цэргийн академийг төгссөн, 40 жил армид алба хаасан цэргийн хүн байсан учир байнга нүүдэг байснаас олон газарт амьдарч үзжээ. Түүний нэг эмэгтэй дүү нь хөгжлийн бэрхшээлтэй байсан нь нийгмийн асуудалд анхаарал хандуулах, нийгмийн сайн сайханд чиглэсэн үзэл бодол нь багаасаа суухад нөлөөлсөн гэж үздэг. Австралийн Үндэсний их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн тэрээр олон нийтийн сайн сайхны төлөө олон салбарт ажиллаж, манлайлал үзүүлсээр ирсэн баялаг намтартай юм байна.

Товчхондоо тэрээр улс төрийн үйл ажиллагаа гэхээс илүү нийгэмд чиглэсэн, тэр дундаа жендэр, эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлд дуу хоолойгоо өргөж олонд танигдсан нэгэн. Бизнес, спорт, уур амьсгалын өөрчлөлт, урлаг, бодлого, ашгийн төлөө бус олон салбарт удирдах албан тушаал хашиж байжээ. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тогтмол үгээ хэлж, Австралийн нэр хүндтэй хэвлэлүүдэд нийгэм эдийн засгийн чиглэлээр нийтлэл бичдэг байжээ. Тиймээс ч 2024 онд нийгэмд шударга ёс, жендэрийн тэгш байдал, спорт, соёл, бизнесийн салбар, эвлэрүүлэн зуучлах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр нэр хүндтэй ажилласан хэмээн Австралийн одонг хатагтай Самантад олгосон байна.

Мөн жендэрийн оролцоо, тэгш байдал, тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийн төлөө хувь нэмрээ оруулсан тулд 2020 онд НҮБ-ын өдрийн хүндэтгэлийн шагнал хүртэж байжээ. Амбан захирагчаар ажиллахаас өмнө Бодлогын хөгжлийн төв, Beyond Blue, Австраличууд эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийх, Залуу Австраличуудын сан, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн тэгш байдлыг хангах ажлын хэсэг, Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын Австралийн үндэсний судалгааны байгууллага (болон Уур амьсгалын зөвлөлийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.

Хатагтай Мостин 2017 он хүртэл арав гаруй жил Австралийн хөлбөмбөгийн лигийн комиссараар ажилласан. Хүүхэд байхдаа спортод сонирхолтой байсан ч төдийлөн тоглох боломж гараагүй ч нийгэмд байр суурьтай болсон хойноо эмэгтэйчүүдийн спортыг тууштай дэмжих болжээ. Түүний нэг жишээ нь мэргэжлийн эмэгтэй тамирчдад зориулсан Австралийн хөгжлийн хөтөлбөр болох Минерва сүлжээг үүсгэн байгуулжээ. 2013-2017 онд Австралийн Олон улсын хөгжлийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Хатагтай Мостин 2012 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний комиссын анхдагч комиссар, 2010 онд Австралийн Олон талт байдлын зөвлөлийн дэд дарга болсон. Тэрээр 2010-2024 онд Кембрижийн Их Сургуулийн Бизнес ба Тогтвортой хөгжлийн манлайллын хөтөлбөрийн Австралийн факультетэд ажиллаж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 166 (7663)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА

15 цаг 28 мин
Парламентын дарга буцаж, Амбан захирагчийн айлчлал эхэллээ

Төв талбайд төстэй хоёр далбаа намирч, сониуч зарим нь Шинэ Зеланд, Австрали

19 цаг 53 мин
Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолду

19 цаг 53 мин
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй

Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тав

19 цаг 53 мин
Тавантолгойд нүүрсний хулгайг “дахиулж” болзошгүй тогтоолын төсөл УИХ-д очжээ

Нэгэн цагт, нийтээрээ жигшин эгдүүцэж байсан нүүрсний хулгай мартагдаж, нүүрсний хулгайч

19 цаг 53 мин
Эх оронч монголчуудын түүхэн ялалт, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлнэ

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн түүхт ойн өдөр Аривын ерөнхий газар, Үндэсний төв архи

Уржигдар 06 цаг 00 мин
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна

“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж ба

Уржигдар 06 цаг 00 мин
“Алтай трейдинг”, “Энержи ресурс” компаниудаас болж Ашигт малтмалын хуулийг 2006 онд шинэчилжээ

УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан.

Уржигдар 06 цаг 00 мин
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

2025-09-03
“Бодь”-ийн барьсан төмөр замын хэргийг шалгах уу

Сүүлийн өдрүүдийн улс төртэй зэрэгцээд, “...Мөрдөх байгууллагууд “Бодь”-ийн барьса

2025-09-03