Шүүхээс Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

2025-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Дүүргийн Эрүү иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өчигдөр /08.26/ хуралдаж, яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ. Шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу тэрбээр маргааш суллагдах байсан юм. Үүнийг нь прокурор эсэргүүцэж гомдол гаргаад байв. 

Тодруулбал, тус тойргийн шүүх наймдугаар сарын 21-нд яллагдагч У.Санжаачойдэлд авсан цагдан хорих хугацааг сунгуулах тухай прокурорын хүсэлтийг хэлэлцсэн ч хүлээн аваагүй юм. Энэхүү шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч тус тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өчигдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл урьд  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилаагүй байхад прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байх тул прокурорын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/2550 дугаар шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Эрүү иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс өнгөрсөн долдугаар сарын 23-нд Ц.Санжаапойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Харин Ц.Санжаапойпэлийн өмгөөлөгч гомдол гаргаснаар шүүхээс энэ сарын 8-нд түүнийг суллах шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрийг прокурор эсэргүүцэж гомдол гаргасныг Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүх наймдугаар сарын 15-нд хэлэлцээд хүлээн авснаар буцаан цагдан хориод байсан юм.

Сануулахад, “Эрэл” группын захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаапойпэл, Л.Алтан-Очир нарыг өнгөрсөн долдугаар сарын 19-нд “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа бусдыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. Энэ хэрэгт холбогдоод байгаа “Таван богд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан хилээр гарсан тул орж ирэнгүүт нь цагдан хорих шийдвэр хүчинтэй гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29