Ж.Чинбүрэн сайд "шүгэл" үлээв

2025-08-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хийсэн хяналт шалгалт болон удирдлагуудынх нь зүй бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ. Тус газарт Авлигатай тэмцэх газраас шалгалт хийж, хэд хэдэн ноцтой үйлдлийг илрүүлсэн байна. Сүүлийн таван жилд СЭМҮТ-ийн удирдлагууд даатгалын сангаас орж ирдэг татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа, хамаарал бүхий компаниуд руу шилжүүлж авсныг нотолсон байна. Мөн СЭМҮТ-д хийсэн хяналт шалгалтаар олон зөрчил илэрч, шалгалтын дүнг ЦЕГ-т шилжүүлсэн талаар мэдээлэв. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэний хэлснээр, 2024 оны арваннэгдүгээр сард иргэнээс Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлын дагуу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн төлбөртэй тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлыг шалгасан байна. Гомдлын мөрөөр ЭМЯ-наас санхүүгийн хяналт шалгалт хийж, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн тул 2025 оны хоёрдугаар сараас Цагдаагийн ерөнхий газартай хамтран санхүүгийн нарийвчилсан шалгалт хийжээ.

 Шалгалтаар илэрсэн гол зөрчлүүд:

  • Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэдэд төлбөрийн баримт олгодоггүй.

  • Иргэдээс авсан мөнгийг шууд СЭМҮТ-ийн данс руу бус өөр данс руу шилжүүлдэг.

  • 2022-2024 онд нийт 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг “цагтаа ирээгүй”, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалснаас 478,9 сая төгрөгийн цуцлалтыг хуурамчаар үйлдсэн. Энэ мөнгийг СЭМҮТ дарга нар нь доод ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр гаргаж авах эсхүл хувийн дансанд шилжүүлж авдаг нь эхний байдлаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Энэ нь явдал нэг хоёрхон жил ч биш, таваас дээш жил үргэлжилсэн нь тогтоогдсон. Үүнээс болж эмч ажилчдын зүрх сэтгэл мохож, ажлын байраа орхих хэмжээнд хүрсэн.  

Мөн 2025 оны зургаа, долдугаар сард олон нийтээс ирсэн гомдлын дагуу СЭМҮТ-ийн “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилт болон сонгон шалгаруулалт, санхүүжилттэй холбоотой асуудлуудыг шалгахад зөрчил илэрсэн байна. Тухайлбал:

  • Уг хөтөлбөрт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан боловч сонгон шалгаруулалтгүйгээр 14 иргэнтэй гэрээ байгуулсан.

  • Гэрээ байгуулсан иргэдийн дийлэнх нь сэтгэл зүйч, сувилагч биш, харин барилгын инженер, орчуулагч зэрэг мэргэжлийн шаардлага хангаагүй хүмүүс байжээ.

  • 14 хүний 10-тай нь санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал гарахаас өмнө гэрээ байгуулж нэгээс гуравдугаар сарын цалинд нийт 70.7 сая төгрөг олгосон байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 80 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд дунджаар 2.85 кг жин хаясан нь хоол тэжээлийн илчлэг, хүрэлцээ хангалтгүй байгааг илтгэж байна.

  • 53 ортой тасагт 70-80 хүн хэвтүүлэх, 1 орон дээр 2 хүн унтуулах, газар хэвтүүлэн эмчлэх зэрэг тохиолдол гардаг.

  • Эрэгтэй, эмэгтэй 53 хүнд зөвхөн нэг суултууртай бие засах газар байсныг шалгалтаар тогтоожээ.

Энэ асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй холбогдох газруудаар шалгуулж, авах ёстой арга хэмжээнүүдийг үе шат дараатайгаар авах болно гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн олон нийтэд мэдэгдэв.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29