Р.Мөнхжин: Хүүхдийн суулгалтын шалтгаан ихэвчлэн вирусээс болдог

2025-08-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Монгол Хьюндай эмнэлгийн хүүхдийн эмч Р.Мөнхжинтэй хүүхдийн суулгалт өвчин талаар  ярилцлаа.

 

-Хүүхэд хэвийн үед хэдэн удаа өтгөнөө гадагшлуулах ёстой вэ?

-Энэ нь наснаас хамаарна. Амьдралын эхний долоо хоногт өдөрт дөрөв ба түүнээс дээш удаа хүндэрдэг. Зарим хүүхэд 10 удаа  бага хэмжээтэй хүндрэхийг хэвийн гэж үзнэ. Эхний гурван сард зарим нь өдөрт хоёроос дээш, зарим нь долоо хоногт нэг удаа хүндэрдэг. Аль аль нь хэвийн. Хоёр нас хүртэл өдөрт нэг удаа зөөлөн  биежсэн баас гаргана. Хүүхэд бүр өөр. Өдөрт гурван удаа эсвэл өнжөөд нэг хүндрэх нь хүүхэд бүрээс хамааран хэвийнд тооцогдоно.

-Хүүхэд суулгаж байгааг яаж таних вэ?

-Хүүхдийн өтгөн нь ердийнхөөс илүү шингэн эсвэл усархаг, ердийнхөөс илүү ойр ойрхон гарахыг хэлнэ. Хэвийн үед бага насны хүүхдийн өтгөн шар, ногоовтор эсвэл бор байх ба жижиг бижирмэгтэй байж болно. Том хүүхдүүдийн хувьд хоногт гурав ба түүнээс дээш шингэн баахыг суулгалт гэнэ.

-Хүүхдийн суулгалтын хамгийн түгээмэл шалтгаан юу вэ?

-Вирусүүд болон антибиотикийн гаж нөлөөнөөс шалтгаалдаг. Бусад тохиолдолд бактери, бичил биетэн гэх мэт зүйлс нөлөөлдөг.  (Зураг 1. 0-11, 12-23, 24-59 сартай хүүхдүүдийн дунд тохиолдох суулгалтын хамгийн түгээмэл үүсгэгчид).

-Суулгалт өвчин удаан явцтай, хүндрэлтэй байхад хүргэх хүчин зүйлс нь юу байдаг вэ?

-Хөхөөр хооллохгүй байх, жин бага байх, өсөлтийн хоцрогдолтой байх, А аминдэмийн дутагдал, Цайрын дутагдал нөлөөлдөг.

Хүүхэд суулгаж байгаа үед юу идэж уух вэ?

-Хүүхэд хэвийн дэглэмийн үеийн хоолоо үргэлжлүүлж болно. Үүнд зөөлөн тос багатай мах, будаа, төмс, талх, исгэлэн биш жимс ба ногоо, сүү (сүү боловсруулахтай холбоотой асуудалгүй бол), хүүхэд хөхүүл бол ойр ойрхон, илүү удаан хөхүүл, шингэн сэлбэх давсны уусмал уулгах (хлорасоль, вакадо, оралит, электролит гэх мэт), Өвчтэй хүүхдэд шингэн шөл, будааны шүүс, бантан, энгийн зутан, хярам гэх мэт өтгөвтөр, хэт их тослог биш, амтлагчгүй, шингэц сайтай хоол өгнө. Хүүхэд хөх эсвэл хоолондоо дургүй бол бага багаар хооллох давтамжийг нэмэгдүүлнэ. Өвчилсний дараах хоёр долоо хоногийн хугацаанд хүүхдийн хооллох давтамжийг нэмж, нэг удаа хоол нэмж өгнө.

-Ямар хүнснээс зайлсхийх вэ?

-Өөх тос ихтэй хоол хүнс, чихрийн агууламж ихтэй уух зүйлс, ундаа.

-Хүүхэд суулгаж байгаа үед эцэх эхийн зүгээс юу хийх вэ?

-Хангалттай хэмжээний ус болон бусад шингэнийг (шингэн сэлбэх давсны уусмал хамгийн тохиромжтой) хэрэглэж байгаа эсэхээ анхаарах. Шингэн сэлбэх уусмалыг 1-2 цайны халбагаар 3-5 минут тутам өгнө. Суулгалт эсвэл бөөлжсөний дараа хоёр нас хүртэлх хүүхдэд 50-100 мл, хоёроос дээш насны хүүхдэд 100-200 мл-г уулгана. Цаашлаад бөөлжилт суулгалтын тооноос хамаараад 1000 мл хүртэл хэмжээтэй уусмалыг уулгана. Гэхдээ эмчийн зааваргүйгээр суулгалтын эм хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

-Ямар үед яаралтай эмчид хандах вэ?

-Цустай баах. Хүүхэд 12  сар хүрээгүй бөгөөд өдөрт гурваас илүү цаг ууж идэхгүй үед, хэвлийн өвдөлттэй үед, хүүхдийн харагдах байдал болон идэвх өөрчлөгдсөн, ядарч сульдсан, хариу урвал бага, шингэн алдалттай үед хандана.  Мөн ам хуурайшсан, цангасан, шээсний гарц багассан буюу 4-6 цаг памперс хуурай байсан эсвэл 6-8 цаг шээгээгүй, нулимсгүй уйлах зэрэг шинжээр танина.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 135 (7632)

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

3 цаг 28 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

4 цаг 11 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

6 цаг 28 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

6 цаг 35 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

10 цаг 21 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

10 цаг 28 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

11 цаг 15 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

13 цаг 0 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

16 цаг 43 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

16 цаг 43 мин