Б.Жавзанпагма: 40-с илүү цаг чанга дуу чимээнд байх нь сонсгол бууралт үүсгэдэг

2025-08-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

“Монгол Хьюндай” эмнэлгийн чих, хамар хоолойн эмч Б.Жавзанпагматай сонсголоо хэрхэн хамгаалах талаар ярилцлаа.

 

-Сонсгол бууралт гэж юуг хэлэх вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Нэг ба хоёр талын чихний сонсох үйл ажиллагаа алдагдахыг сонсгол бууралт гэнэ. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дээр нийт 1.5 тэрбум буюу таван хүн тутмын нэг нь ямар нэгэн сонсгол бууралттай амьдарч байна гэсэн байдаг. Энэ тоо 2050 он гэхэд дөрвөн хүн тутмын нэг нь сонсгол бууралттай болж өөрчлөгдөхөөр байна гэж үзсэн байна. Сонсгол бууралт үүсгэдэг маш олон шалтгаан байдаг ба сүүлийн жилүүдэд шуугианы гаралтай сонсгол бууралт нэмэгдэж байна. Орчны дуу чимээг дб-ээр хэмждэг бөгөөд 80-85 дб-ээс их байх нь дотор чихэнд байрлах сонсголын эсүүдийг гэмтээх нөлөөтэй гэж үздэг.

-Чанга дуу чимээнд хэчнээн цаг байх нь сонсгол буурах шалтгаан болдог юм бол?

-Долоо хоногт 40-с илүү цаг чанга дуу чимээнд байх нь сонсгол бууралт үүсгэхэд нөлөөлнө. Сонсголын эсүүд нэгэнт гэмтсэн тохиолдолд эргэж сэргэх боломжгүй сонсгол буурдаг.

Сонсгол буурснаар үүсэх сөрөг нөлөөнүүдийг та манай уншигчдад хэлж өгөхгүй юу?

-Сонсгол алдагдал, дүлийрэл нь зөвхөн сонсголын асуудал биш бөгөөд тухайн хүнийг нийгмээс тусгаарлах, сурч боловсрох, ажил хийх боломжийг багасгах, сэтгэцийн эрүүл мэнд, нийгэмд эзлэх байр суурийг багасгах болон нийгэм эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг. Тиймээс сонсголоо хамгаалах нь маш чухал юм.

-Ямар хүмүүс сонсголоо шалгуулах шаардлагатай вэ?

-Чанга дуу чимээтэй орчинд ажилладаг, чихэвч тогтмол чангаар сонсож хэрэглэдэг,  дуу чимээ ихтэй орчинд яриаг тодорхой сонсоход бэрхшээлтэй байх, дуу чимээг чангаар сонсох /жишээ нь зурагтын дуу чанга тавьж үзэх /, хүний яриаг дутуу ойлгох, асуултаа давтаж асуух, аль нэг талын чихнээс шингэн булаг гардаг, хоёр чих ялгаатай сонсох, чих шуугих, давхар дуу чимээ сонсогддог бол заавал эмчид хандаарай.

-Сонсгол бууралтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Жирэмсэн эх янз бүрийн халдвараас сэргийлэх, эмийн хэрэглээг бага байлгах хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийг чих хамар хоолойн болон амьсгалын замын өвчнөөс сэргийлэх, өвдсөн тохиолдолд мэргэжлийн эмчид хандан бүрэн эмчлүүлэх нь ирээдүйд сонсгол буурахаас сэргийлдэг. Мөн хүмүүс чихээ ухаж гэмтээх нь элбэг байдаг. Тиймээс чихээ ухаж гэмтээхээс сэргийлээрэй.

Түүнчлэн хорт зуршил буюу тамхи нь сонсгол буурахад нөлөөлдөг. Тиймээс тамхинаас татгалзах хэрэгтэй. Ажил амралтын дэглэм зохицуулах, шөнийн нойр алдахгүй байх, хэтэрхий чанга дуу чимээтэй, шуугиантай орчинд удаан байхгүй байх, чанга дуу чимээтэй орчинд чихний бөглөөс, хамгаалалт заавал хэрэглэж хэвших. Хэрэв чанга дуу чимээтэй орчинд ажилладаг бол жилд нэг удаа сонсголын бичлэгийн шинжилгээ хийлгэж сонсгол бууралтаас урьдчилан сэргийлээрэй. Сүүлийн үед техник технологи хөгжсөнтэй холбоотойгоор ухаалаг цагууд орчны чимээг хэмжин хэвийн хэмжээнээс илүү гарсан тохиолдолд мэдэгдэл ирдэг болсон.  Тиймээс орчны дуу чимээгээ цаг болон дб хэмждэг application ашиглан хянаж байх хэрэгтэй.

-Чихэвч зүүх нь сонсгол бууралтад нөлөөлдөг гэдэг. Тэгвэл сонсголоо бууруулахгүйн тулд юуг анхаарах вэ?

-Чихэвч хэрэглэхдээ 60/60 гэсэн дүрэм баримтлахыг зөвлөдөг. Энэ нь өдөрт 60 минутаас хэтрүүлэхгүйгээр хэрэглэх. Дууны түвшин буюу чанга сулын хэмжээг 60 хувиас илүүгүй хэрэглэх нь ирээдүйд сонсгол алдахаас сэргийлнэ. Мөн чихний суваг луу ордог чихэвчнээс илүү гадна талд байрладаг чихэвчийг хэрэглэхийг зөвлөж байна.

-Чихний хэнгэрэг хагарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Чихний хэнгэрэг хагарсан гэж үзэж байгаа тохиолдолд хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандаж чихний дурангийн оношилгоо хийлгэж хэнгэрэг хальсны цоорлын хэмжээ, байрлал зэргээс хамааран нөхөгдөх боломжтой эсэхийг үзүүлэх хэрэгтэй. Шинэ гэмтэл бол цоорлын байрлал, хэмжээнээс хамааран зарим тохиолдолд 14 хоног дотор нөхөгдөх боломжтой гэж үздэг. Нөхөгдөх боломжгүй тохиолдолд хэнгэрэг нөхөх мэс заслын заалт үүсдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 140 (7637)

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 40 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29