Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн орд газруудыг цагдаа, тагнуул, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгана

2025-08-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан.  Ерөнхий сайд Г.Занданшатар тус хуулийн хэрэгжилт, сангийн орлого төвлөрүүлэлт, хяналтын тогтолцоо, стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ болон байгалийн баялгийн үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зэрэг асуудлаар албаны хүмүүстэй уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд Үндэсний баялгийн сангийн талаарх Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжлэх ёстойг тэмдэглэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаарт Норвегийн Үндсэн хуулиас жишиг авч “Стратегийн ачхолбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байхзарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиартогтооно” гэж заасан. 2019 онд  батлагдсан Үндсэн хуулийн энэ заалт болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Ерөнхий сайд онцлоод тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулан байгууллаа. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх яриа хэлцэл хийх, шаардлагатай бол захиргаадалтын арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн 16 орд газар тус бүрд БЭТ томилж ажиллуулна гэлээ. 

 

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн орд газрууд хэрхэн, яаж хувьд шилжсэн, энэ явцад хуулийн зөрчил бий эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шалгалтын хүрээг өргөжүүлж цагдаа, тагнуул,  АТГ-ын хамтарсан дэд Ажлын хэсэг байгууллаа.

Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт танилцуулан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт даалгалаа. Стратегийн орд газруудын хуульд заасан хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажлыг эхлүүлж үр өгөөжийг хүртээхэд Ажлын хэсэг анхаарах ёстой гэлээ. 

 

Сангийн яам, Монголбанк хамтарч үр ашигийн тооцоо гаргахыг үүрэг болгов. Хуримтлалын сан, Ирээдүйн өв сангийн үр өгөөжийг тооцож, улс орны эдийн засагт өгөөжтэй, эрсдэл багатай, ард иргэдийн тулгамдсан асуудал, ялангуяа орон сууцжуулах бодлогыг дэмжсэн загвар гаргах ёстой гэлээ. Мөн өсөн нэмэгдэх болон тусгай АМНАТ-ыг татварын багц реформтой хамт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжүүлэх Ажлын хэсэгт хууль хяналтын байгууллагын, санхүү тооцооллын,  стратегийн орд газруудыг хариуцсан таван дэд ажлын хэсэг байгуулж хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллахаар боллоо. 

 

Үндэсний баялгийн сангийн өгөөж нэмэгдэж, ард иргэдэд мэдээлэл нь нээлттэй, ил тод байж, хяналт тавьж байх ёстой. “Баялагтаа эзэн Монгол“ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө эрс өөрчлөлт шинэчлэл хийх, ард түмний аж амьдралд бодитой өөрчлөлт гаргахын төлөө санаачилгатай, зоригтой ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгаад Ажлын хэсэгт арав хоногийн дараа эхний үр дүнгээ танилцуулах үүрэг өглөө.

Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

5 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29