Ази, Европыг холбосон тээврийн гүүр: Манай улсын эзлэх байр суурь

2025-07-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Энэ оны 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо Олон улсын тээврийн дээд хэмжээний 4-р чуулга уулзалт зохион байгуулагдана. Уг чуулга уулзалтаар тээврийн дэд бүтэц, ложистикийн чиглэлийг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Манай улсын хувьд энэхүү арга хэмжээнд оролцож бусад улс орнуудтай тээврийнсалбарын харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, төмөр замаар Европын зах зээлд нэвтрэх зэргийг хэлэлцэх боломжтой юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2024оны байдлаар манай гадаад худалдааны 80 гаруй хувь нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Энэ нь ОХУ-аар дамжин ачаа тээвэрлэх боломж байгааг харуулж байгаа юм. Монгол Улс, ОХУ нь төмөр замын харилцааг хөгжүүлэхэд томоохон төслүүдээ чиглүүлж байна. Тухайлбал, Зүүнхараа-Эрээнцав чиглэлийн төмөр замыг шинэчилснээр 2024 онд тус замын нэвтрүүлэх хүчин чадлыг 12 хувиар нэмэгдүүлж, жилд 7.3 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болсон.

Түүнчлэн Евразийн өргөн хүрээтэй тээврийн системийн нэг хэсэг гэж үздэг Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор улам бүр чухлаар тавигдажбайна. Энэхүү төслийн хүрээнд логистикийн шинэ терминалуудыг барьж, гаалийн үйл ажиллагааг оновчтой болгох ажил хийгдэж хэдийнэ эерэг үр дүнгээ өгч байна. Үүний зэрэгцээ, БРИКС-ийн дэлхийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгаа нь тус бүлэглэлийн орнуудын хоорондын тээвэр, логистикийн холбоог бэхжүүлэхтэй шууд холбоотой гэж шинжээчид онцолж байна.

Олон улсын тээврийн дээд хэмжээний IV чуулга уулзалтад манай улс оролцож тээврийн дэд бүтцэд хамтарсан хөрөнгө оруулалт хийх, ложистикийг цахимжуулах, гаалийн журмыг нэгдмэл болгох талаар тохиролцох боломжтой юм. Олон улсын худалдааны чиглэлээр судалгаа хийдэг Их Британи, Германы шинжээчид "Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхгүйгээр ложистикийг хөгжүүлэх боломжгүй. ОХУ хүчин чадлаа байнга шинэчилж, дотоод сүлжээгээ бэхжүүлж байгаа нь хөрш орнуудад шинэ боломжуудыг нээж өгч байгааг бид харж байна" гэж тэмдэглэжээ.

Ачаа тээвэрлэлтийг оновчтой болгох, ложистикийн саад тотгорыг багасгах нь Европ төдийгүй ОХУ-аардамжин өнгөрөх тээврийг сонирхож буй Азийн орнуудад чухлаар тавигдаж байна. Манай улсын хувьд Олон улсын тээврийн дээд хэмжээний IV чуулга уулзалтад оролцсоноор Евразийн тээврийн орон зайд өөрийн байр сууриа бэхжүүлж, шинэ технологи олж авах, хөрөнгө оруулалтыг татах, бусад улс орнуудтай ложистикийн харилцаа холбоог сайжруулах боломжийгнээж өгөх хүлээлттэй байна.

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 24 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29