ЭМГЭНЭЛ

2025-07-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

БҮДРАГЧААГИЙН ЧИМЭДДОРЖ

(1950-2025)

 

Монгол киноны ахмад зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, шатрын спортын мастер, МУСГЗ Бүдрагчаагийн Чимэддорж 2025 оны долдугаар сарын 28-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиов. Тэрбээр 1950 онд Архангай аймгийн Хайрхан сумын нутагт төрж, Архангай аймгийн 10 жилийн сургуулийг дүүргээд Монголкино үйлдвэрээс ажлын гараагаа эхэлснээс хойш Монголын ард түмнийг урлаг, уран сайхнаар гэгээрүүлэх, уламжлалт өв соёлоо өвлүүлэх чиглэлээр Монголын соёл урлагийн байгууллагуудад тасралтгүй ажиллаж ирсний зэрэгцээ Германы ДЕФА студийн кино найруулагчийн дээд курс, Намын дээд сургуулийн удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх курс төгсөх зэргээр мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж, цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг шилдэг боловсон хүчин байв.

МУСГЗ Б.Чимэддорж нь 1968-1997 онд “Монгол кино” үйлдвэрт лабораторийн техникчээс Ерөнхий найруулагч хүртэл алба хашиж, 1998-2008 онд “Хань” киностудийн захирал, найруулагч, 2010-2022 онд Монголын Үндэсний Кино Академийн гишүүн, 2010-2020 онд Монгол туургатны шатрын холбоонд багшаар ажиллажээ.

МУСГЗ Б.Чимэддорж нь “Баян булгийнхан”, “Моторын дуу”, “Тамирын охин”, “Нар хиртсэн жил”, “Их замын эхэнд”, “Газрын жигүүр”, “ Тууврын замд “, “ Шийдвэрлэх алхам “,  “Говь Хянганд тулалдсан нь”,  “Гэрлэж амжаагүй явна”, “Жаргал даахгүйн зовлон”, “Газарчин”, “Гарьд магнай”,  “Намрын халуун өдөр”, “Галын урсгал”, “Ирж яваа цаг”, “Хөх өвсний нуур хөлгүй”, “Эргүүлэг”, “Тод магнай”, “Цэц магнай” зэрэг уран сайхны болон баримтат 400 гаруй бүлэг, 77 кинонд найруулагч, туслах найруулагч, ассисент найруулагчаар ажиллаж, кино найруулагчийн хувьд тод мөрөө үлдээсэн уран бүтээлч юм. Мөн дунд сургуулийн сурагч байхаасаа эхлэн төв, орон нутгийн сонин сэтгүүлд мэдээ сурвалжлага, өгүүллэг нийтлүүлж, дууны шүлэг, жүжгийн зохиол,  кино зохиол бичиж, тухай тухайн  салбарын нэр хүндтэй шагналыг хүртсэн зохиолч, сэтгүүлч хүн бөгөөд “Баянбулгийнхан”, “Газрын жигүүр”, “Тууврын замд”, “Шийдвэрлэх алхам”, “Жаргал даахгүйн зовлон”, “Гийнгоо”, “Сахиул уу сахиус уу”, “Эргүүлэг” зэрэг киноны дууны шүлгүүдийг бичсэн уран бүтээлч байв.  Түүнчлэн “Шинэ хотын гэрэл” киноны алиа цэрэг, “Эх замын эхэнд” киноны  байцаагч түшмэл, “Хөх ногооны униар” киноны хүргэн Санчир, “Тууврын замд” киноны машин хүлээгч, “Газрын жигүүр” киноны туслах машинч зэрэг 10 гаруй киноны туслах дүрийг чадварлаг бүтээсэн билээ.

МУСГЗ Б.Чимэддорж нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд хүний тухай хөрөг баримтат кино цуврал, Монголын уламжлалт соёл, ёс суртахуун, зан заншлын тухай сэдвээр голлон ажиллаж, “Орсон буур”, “Монгол марк”, “Илэр цагийн ертөнц”, “Уудам орон ухаант амьдрал” зэрэг баримтат кинонууд нь  англи хэлээр орчуулагдсан байна.  Мөн Б.Чимэддорж нь “Хүүхэд дагасан аян” хөтөлбөрийг 21 аймгийн 300 гаруй сургууль цэцэрлэгт хэрэгжүүлж,  “Монгол туургатан” шатрын холбооны багшаар ажиллаж нийслэл хотын 26 цэцэрлэгийн  4-5 насны мянга шахам хүүхдэд шатрын анхан шатны мэдлэг олгосон сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн байв.

Түүний гавьяа зүтгэлийн Монголын төр өндрөөр үнэлж 2006 онд Алтан гадас, 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2021 онд МУСГЗ цолоор шагнасан билээ. Талийгаачийн ажил амьдрал, авьяас билгээ зориулсан  салбар бүрийнхэн нь түүний дайчин шаргуу, бүтээлч хөдөлмөрч, тал бүрийн авьяастай, шинийг сэдэгч, эрэл хайгуулч зан чанар, хүнлэг даруу зангаар бахархдаг байсан бөгөөд  энэ л хосгүй чанар, эгэл дүрээрээ бидний сэтгэл зүрхэнд мөнхөд дурсагдах болно.

МОНГОЛ КИНО НЭГТГЭЛ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО АКАДЕМИ

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

МОНГОЛ ТУУРГАТНЫ ШАТРЫН ХОЛБОО

ГЭР БҮР, ҮР ХҮҮХДҮҮД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД

Ум ма ни бад мэ хум Ум ма ни бад мэ хум Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ах минь намайг үргэлж доктор гэдэг байж билээ.🙏🙏🙏🙏🙏 Та минь сайн төрлийг олж эх нутагтаа эргэн төрөөрэй🙏🙏🙏🙏🙏
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

3 цаг 29 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

4 цаг 11 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

6 цаг 28 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

6 цаг 36 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

10 цаг 22 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

10 цаг 28 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

11 цаг 16 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

13 цаг 1 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

16 цаг 44 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

16 цаг 44 мин