О.Амгаланбаатар: Хар тамхитай холбоотой ял, шийтгэлийг хоёр дахин өндөр байхаар заалт оруулсан

2025-07-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбахажид

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төсөл санаачилж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын судалгааг хийлгэж, бэлэн болгосон. Өнөөдөр Засгийн газарт хуулийн төсөлд санал авах бичгийг явуулж байна. Манай улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал хурцадмал байдалд хүрээд байна. Бидний хийсэн судалгаагаар хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчдийн нас залуужиж байгаа нь харагдсан. 2002 онд баталсан “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ” хууль 23 жилийн дараа цаг үетэйгээ уялдаж, өнөөгийн нийгэмд үүсэж байгаа нөхцөл байдлыг зохицуулж чадахгүй байна. Иймээс хуулийг зайлшгүй өөрчлөхөөс өөр аргагүй байгаа. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулиар мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг Зөрчлийн хуулиар торгуулах болон баривчлах ялаар шийтгэж байна. Монгол Улсад хэрэгжиж байгаа “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ” хууль маш сул байна. Ял авч байгаа тохиолдлуудыг авч үзвэл, зөвхөн үүнийг хадгаласан гэдгээр л шийтгэж байна. Хар тамхитай холбоотой ял, шийтгэлийг хоёр дахин өндөр байхаар заалтуудыг Эрүүгийн хуулинд оруулах хэрэгтэй гэдэг саналыг оруулсан. Үндсэндээ энэ хууль батлагдснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэгт холбогдсон хүмүүсийн ял нь өндөрсөнө. Хэдэн жилийн өмнө манай улс хар тамхи дамжин өнгөрдөг байсан бол одоо бараг үйлдвэрлэгч улс болчихсон байна. Тиймээс холбогдох хуулийг яаралтайгаар өөрчлөх хэрэгтэй тул судалгаа хийлгэсний үр дүнд саналаа Засгийн газарт хүргүүлж байна” гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 25 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29