“Өндөр гэгээн-Даншиг наадам”-д зодоглох бөхчүүд

2025-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.Хатанзориг

Анхдугаар Богд Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээн-Даншиг наадам” ирэх амралтын  өдрүүдэд  Өвөрхангай аймагт болно. Баяр наадмын үеэр зургаан насны болон сонгомол хурдан морьдын уралдаан, улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаан болох билээ. Уг барилдааны түрүү бөхөд Улсын аварга Д.Сумъяабазар Лексус-600 маркийн автомашин гардуулна гэдгээ мэдэгдээд байна.  Тэгвэл бай шагналын хувьд харьцангуй өндөр тус барилдаанд одоогоор  Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат тэргүүтэй 240 гаруй бөх бүртгүүлжээ.  Долоодугаар сарын 26-30-ны өдрүүдэд Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой болох гэж байгаа учир Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс тэргүүтэй баруун аймгийн зарим бөх даншиг наадмыг өнжиж байгаа юм.

“Будаг нь ханхалсан” шинэ арслан Э.Батмагнай, Улсын харцага О.Наранбаатар нар энэ наадмын нэгэн чимэг нь болон барилдана. Дашрамд сонирхуулахад уг барилдаанд Япон улсын мэргэжлийн бөхийн тамирчин Ханада Хидэтора бүртгүүлсэн юм.

Тэр утгаараа энэ барилдаан бөх сонирхогчдын хувьд анхаарлын төвд байна.  Хүчит 512 бөхийг хэний хүү магнайлан түрүүлж автомашины түлхүүр гардан авах вэ гэдэг нь наадамчин олны дунд таамаг хэвээр. Шинэхэн цолтнууд эд хаваа гайхуулах уу.  Эсвэл улсын баяр наадамд өвдөг шороодсон том цолтнууд “даагаа нэхэх болов уу.

Эх сурвалж:www.polit.mn

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 25 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29