Б.Энхбаяр: Шашны өмч гэр бүлийн өмчөөс ялгаатай, өв залгамжлагдах ёсгүй

2025-07-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

“Аглаг бүтээл”-ийн хийдийн үүсгэн байгуулагч Бурханч лам Г.Пүрэвбат агсны гэрээслэл, уг хийдийн өмчлөл, одоогийн үйл ажиллагаатай холбоотой асуудал үүссэнийг түүний охин мэдээлсэн.  Тэрээр өөрийн цахим хуудсанд “Аавыг минь явснаас хойш олон зүйл болж өнгөрлөө. Бид олон дайралтад өртөж, дээрэлхүүлсээр байгаа ч, сайн хүмүүсийн дэмжлэгээр өнөөдрийг хүртэл зүтгэсээр ирлээ. Хэн өвлөгч болох нь чухал биш, харин ард түмэндээ хүртээлтэй, шашин соёлын өвийг түгээн дэлгэрүүлж чадах сэтгэлтэй зөв удирдлага хэрэгтэй байна” хэмээн онцолсон юм. Түүний хэлснээр, “Аглаг бүтээлийн хийд” бол хувь хүний өмч биш, харин олон нийт, Монгол түмний соёл, шашны үнэт өв юм. Тиймээс энэ их бүтээлийг зөв хүний гарт, зөв удирдлага дор цааш үргэлжлүүлэх нь чухал гэдгийг онцлон хэлжээ.

Харин Аглаг бүтээлийн хийдийн албан ёсны удирдах зөвлөлөөс "Бурханч лам Г.Пүрэвбат багшийн дэглэсэн хурал уншлага, зан үйл, цагийн болон улирлын чанартай их хурал, уламжлал 2024.04.10-ны өдөр хүртэл тасалдахгүй явж ирсэн болно. Харин өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд БНСУ-ын иргэн Ким Ён Ран, П.Анхаахана, П.Намуун-Очир нар нь “Аглаг бүтээлийн хийд”-ийн удирдах зөвлөл болон Бурханч багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон тэргүүтэй ахан дүүс нийт шавь нарыг үл хүндэтгэн сүм хийдийг эзлэн түрэмгийлж хувьдаа захиран зарцуулсаар ирсэн бөгөөд өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Бурханч багшийн уламжлуулан үлдээсэн хурал номыг тасалдуулж ахан дүүс болон олон шавь нарын хооронд худал үг гарган хутган үймүүлж байгаад харамсалтай байна. Мөн гэргий БНСУ-ын иргэн Ким Ён Ран нь сүүлийн 10 гаруй жил тусдаа амьдарч байсныг ахан дүүс болон шавь нар нь гэрчилнэ. Гэтэл Бурханч багшийг өөд болсоны дараа Аглаг бүтээлийн хийдийг эзлэн түрэмгийлж суусан ба багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон нарт гэрээслэлийг огт байхгүй гэж нуун дарагдуулсаар байсанд уг гэрээслэлийг ээж нь асуусаар үзэж чадалгүй өөд болсон юм. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр аав болох Б.Ганхүү гуай Монголын нотариачдын танхимд хүсэлт гаргасны хариуд 2018 оны 11 сарын 27-ны өдөр бүртгэлийн 26 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Энэ нь нийслэлийн тойргийн нотариач Л.Уранчимэгт бүртгэлтэй байгаа хариу ирсэн боловч гэрээслэлийг одоогоор төрсөн аав болох Б.Ганхүү гуай бүрэн олж үзээгүй бөгөөд одоо ч асууж суугаа нь харамсалтай" гэсэн мэдэгдэл гаргаад байна. 

Энэ асуудлыг ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ.  Тэрээр "Нийтийн өмчийн бие даасан нэг хэлбэр нь “Шашны өмч”-ийн асуудал. Бусад олон нийтийн өмчөөс өмчийг олж авсан зорилго, өмчийн удирдлага, өмчийн эрх дуусгавар болох онцлог ялгаа, зохицуулалттай байх ёстой ч манай хуульд энэ асуудал нарийвчилсан зохицуулалтгүй өнөөг хүрсэн. Зохицуулах гэж 2018 онд ХЗЯ нэг төсөл танилцуулаад мэдээлэл, ойлголцол, дэмжлэг муутайгаас фэйлдэж зогссон. Онолын хувьд шашны өмч нь сүсэгтэн, итгэгч олон түмний бурхан ном, буянт үйлд сайн дураар даган баясаж итгэл сүсэгээ өгч даатгасан бөгөөд “бурхан”-д өгч буй өглөгийн үр шимээр бий болдог тул бурханы өмчийг хэн ч булаалдах ёсгүй буюу бурханы элч төлөөлөгчийн хувийн өмч биш, тэр утгаар гэр бүлийн өмчөөс ялгаатай нь өв залгамжлагдах ёсгүй гэдэг философитой байдаг. Энэ асуудал 1990 оноос хойш манай улсын хувьд ихэд хөгжсөн бөгөөд одоо багагүй өмч хөрөнгөтэй болж, анхны үүсгэн байгуулагчид нь насан өндөр болсон, өв залгамжлалын эрх зүйн харилцаа шашны өмчийн хувьд нарийн хуульчлагдаагүй манай улсад цаашид том асуудал, эрх зүйн хийдэл, маргаан өрнүүлэх болно. Шашны зүтгэлтнүүд маань өөрсдөө ойлголцол, дэмжлэг, бодол санаагаа гаргавал юутай сайн. Төрд бол хуулийн төсөл нь бэлэн бий" гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Аливаа өмч хөрөнгө тодорхой эзэнтэй байхгүй бол эзэнгүй л бол арчлах хамгаалах асуудал орхигдож устаж үгүй болно. Тиймд эхнэр хүүхдэд нь үлдээ. Шуналтай хувалзуудыг бүү ойртуул. Гандангийн дэд хамба лам Амгалан гээд хятадуудаас мөнгө авдаг, хятад хоолны ресторан ажиллуулдаг муухай хүн байж билээ
зочин
хуруу хумсаа хуйхалж босгосон өвийг шашны гэдгээр муйхарлаж хурааж авах нь овоо юм гэсэн овоолсон баас шив дээ , шашны өмчийг чинь 4 хүнтэй ам бүл босгожээ хурааж авах амархан хамгийн амархан, булааж аваад болоо
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 28 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29