Б.Энх-Амгаланг суллаж, З.Энхболд нарын хилийн хоригийг хэвээр үлдээв

2025-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /07.24/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж шийдвэрээ танилцуулав. 

Шүүх хуралдааны үеэр Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч хоёр үндэслэлээр хүсэлт гаргасан байна. Тодруулбал,"давж заалдах шатны шүүхээс тогтоол хүчингүй болж, анхан шатны шүүхэд ирсэн. Б.Энх-Амгалангийн бие муу эрүүл мэндийн асуудалтай байгаа тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү" гэжээ. Шүүхийн шийдвэрээр Зам, тээврийн сайд асан Б.Энх-Амгалангийн ял шийтгэгдсэн хэргийг хүчингүй болсон учир эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хилийн хориг тавьж суллахаар болжээ. УИХ-ын дарга асан З.Энхболдын хилийн хоригийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцаах шийдвэрийг шүүхээс гаргав.

Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан, бусдад давуу эрх олгосон үндэслэлээр анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Харин З.Энхболдыг ЕТГ-ын дарга байхдаа мөн л эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад нөлөөлж, давуу байдал олгосон гэж үзэн Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Тэдний шүүх хурал 2024 оноос хойш үргэлжилж буй. УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, шүүхээс З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Тэгвэл З.Энхболд, Б.Энх-Амгалан нар нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байдаг.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 17 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29