Газрын ховор элемент ба өрсөлдөөн

2025-07-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

 

Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай хэмээдэг. Гэсэн атлаа нөөц боломжийг төдийлөн ашигладаггүй, “муйхарладаг” хэмээн судлаачид шүүмжилдэг. Тэгвэл дэлхий нийтээр газрын ховор элементийн эрэлд гарч буй өнөө үед бид юу хийж чадах вэ. Хоорондоо талцаж хэдэн төслөө гацаагаад байх уу. Шинэ нөөц эрэлхийлж эрэлттэй зах зээл дээр өрсөлдөх чадвартай болох уу гэдэг сонголтын өмнө зогсож байна.

Монгол Улсад газрын ховор элементийн зургаан орд нээгдсэн ба 6.1 сая тоннын нөөцтэй таван орд, нэг шороон орд, 80 гаруй илрэлүүд тогтоогдсон байгаа. Халзан бүрэгтэй, Улаан дэл, Хотгор, Цагаан чулуут гэсэн газруудад газрын ховор элементийн илэрлүүд бий. Газрын ховор элементийн нөөцөөрөө бид дэлхийд 15-д эрэмбэлэгдэж байна.  Харин нээгдсэн ордуудаас ашиглаж эхэлж буй ганц орд бол Ховд аймгийн Мянгад суманд байрлах Халзан бүрэгтэйн орд юм.

“Газрын ховор элементийн нэг хэсэг нь хөнгөн элемент нөгөө хэсэг нь хүнд элемент гэж ялгардаг. Хөнгөн элемент нь дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт ихтэй, үнэ багатай гэж хэлж болно. Хүнд гэж тодорхойлоод байгаа элементүүд дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт багасчихсан учраас өндөр өртөгтэй байдаг. Мөн хэрэглээ нь бидний сайн мэддэг ногоон эрчим хүч, салхины сэнс, цахилгаан машины соронзон моторыг хийхэд чухал үр дүнтэй учраас тэр тал руугаа илүү анхаараад байна”хэмээн Газрын ховор элементийн судалгааны багийн судлаач Ө.Соёл-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэгэхээр монголчуудын нийтлэг хэрэглээ болсон Тоёота Приус машины батарейнд неодиум гэх элементийг 1 кг-ыг ашигладаг байна. Тиймээс л бид яаравчлах хэрэгтэй гэсэн үг.

Мэдээж Монгол Улсын төсөв, санхүү уул уурхайн салбараас хэт хамааралтай байгаа учраас цаашид хэрхэх вэ гэдэг асуудал яригдана. Тэр дундаа бид ганцхан зах зээлтэй амьдарч буй энэ үед өрсөлдөх чадварыг чухалчлах нь зайлшгүй. Учир нь Хятад Өвөр Монголоос шинэ төрлийн газрын ховор элемент илрүүлжээ. Энэ нь Huanghoite-(Nd) гэх неодим буюу ховор металл давамгайлсан шинэ карбонат элемент аж. Тус элементийг Хятад болон Өвөр Монголын хамтарсан судлаачид дэлхийн хамгийн том ховор элементийн орд болох Баян Овоогийн гол хүдрийн биетийн дунд хэсгээс илрүүлсэн байна.

Монгол Улсын экспортын 90 гаруй хувь нь уур уурхайн бүтээгдэхүүн. Нүүрс, зэс, одоо төмрийн хүдэр, жонш, алт гэх мэт. Тэгэхээр үүнээс манай эдийн засаг бүрэн хамааралтай байгаа юм. Түүнээс гадна цар тахал болон геополитикийн хурцадмал байдал болоод худалдааны хорио цээр үргэлжилж буй энэ үед монголчууд бүсээ чангалах зайлшгүй шаардлага тулгарч буй.

Монгол Улсад газрын ховор элементийн нийт нөөц 3.1 сая тонн бөгөөд дэлхийд долоодугаарт эрэмбэлэгддэг хэмээн цээжээ дэлдэх зуур экспортын гол цөм болсон зах зээл гаднынхны гар харахааргүй болж байгааг анхаарууштай гэдгийг судлаачид сануулж байна. Манай улсын газрын ховор элементийн нөөцөд тогтоогдсон элементүүд нь өндөр технологийн салбарт, тухайлбал цахилгаан автомашин, салхин сэнс, нарны хавтан, батерей, квант компьютер, цэргийн техник зэрэгт өргөн хэрэглэгддэг чухал түүхий эд юм. Тиймээс боломжгүй алдалгүй шүүрэх овсгоо хэрэгтэй гэдгийг сануулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 134 (7631)

 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

4 цаг 24 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

5 цаг 7 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

7 цаг 23 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

7 цаг 31 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

11 цаг 17 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

11 цаг 23 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

12 цаг 11 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

13 цаг 56 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

17 цаг 39 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

17 цаг 39 мин