ОХУ-д нэвтрэх шинэ журам мөрдөгдөж эхэллээ

2025-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УРТНАСАН

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1510 тоот тогтоолоор баталсан “Гадаадын иргэн болон харьяалалгүй хүмүүсийг Оросын Холбооны Улсад зорчих журам, нөхцөлийг шалгах туршилтыг хэрэгжүүлэх тухай” шийдвэрийн дагуу 2025 оны зургаадугаар сарын 30-аас эхлэн ОХУ-ын нутаг дэвсгэрт визгүй нэвтрэх журамд зарим нэг өөрчлөлтүүд орсон билээ.

Шинэ журмын дагуу ОХУ-д зорчихоор төлөвлөж буй гадаадын иргэд хил нэвтрэхээс 72 цагийн өмнө гар утасны “Gosuslugi RuID” аппликейшнд бүртгүүлж, QR код авах шаардлагатай бөгөөд QR кодыг үүсгэхийн тулд гадаад улсын иргэн дээрх программаар хувийн мэдээллээ бөглөж, өөрийн зургийг байршуулан, тус улсад байх хугацаагаа оруулах юм.

Программын тусламжтайгаар бүртгэл хийгдсэний дараа QR код үүсэх бөгөөд хилээр нэвтрэх үед биометрийн зураг, хурууны хээ таараагүй үед зорчих боломж хязгаарлагдана. Харин хилээр нэвтэрсний дараа 10 хоногийн дотор банкин дээр биеэр очиж биометрийн өгөгдлөө баталгаажуулах шаардлагатай. Баталгаажуулалтыг хийлгэснээр ОХУ-д сим карт худалдан авах, RuID гар утасны программд байгаа үйлчилгээг авах боломж бүрэн нээгдэнэ.

ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд, тус улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөл бүхий иргэд, ОХУ-д нэвтрэх бүх төрлийн визтэй иргэд, зургаагаас доош насны хүүхэд заавал бүртгүүлэх шаардлагатай. Мөн гадаад улсын иргэн ОХУ руу нэвтрэх хүсэлт гаргаснаас хойш 90 хоног өнгөрч, ОХУ-д нэвтрээгүй бол QR кодыг дахин авах хэрэгтэй.

Дэлгэрэнгүй журам, нөхцөлтэй ЭСЯ-ны цахим хуудас болон Оросын төрийн болон орон нутгийн үйлчилгээний нэгдсэн портал цахим хаягаар орж танилцана  уу:

https://www.gosuslugi.ru/landing/new_entry_rules
https://www.gosuslugi.ru/landing/new_entry_rules

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 16 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29