Яллагдагч Э.Тэмүүлэн, Ц.Санжаачоймпэл нарт хилийн хориг тавьж, суллажээ

2025-07-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Э.Тэмүүлэн, Ц.Санжаачоймпэл нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед бүлэглэн халдаж хүнд гэмтэл учруулсан гэж үзэн энэ сарын 20-нд 48 цагийн хугацаатай цагдан хориод байсан билээ. Тэдний цагдан хорих хугацаа өнөөдөр /07.22/ 22:00 цагт дуусна. Тэгвэл прокурорын байгууллагаас                    Э.Тэмүүлэн, Ц.Санжаачоймпэл нарыг 22:00 цагт суллаж улмаар Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “..., эсхүл оргон зайлах, ...” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус шүүхэд ирүүлсэн.

Шүүхэд ирүүлсэн прокурорын санал, хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримттай танилцахад

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж “2025 оны 7 сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...оргон зайлах, ...” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд ирүүлсэн.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго нь яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулахад саад хийлгэхгүй, цаашид гэмт хэрэг шинээр үйлдэх бололцоо олгохгүй байх зорилгоор тэдний хувийн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлалт тогтооход чиглэгддэг.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 3 дахь хэсгийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтад “... Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах, шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байх баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно” гэж заасан бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэн, олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг чандлан сахиж ажиллах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд цагдан хорих арга хэмжээг авч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах ёстой болно.

Шүүх яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зайлшгүй тус таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл хавтаст хэрэгжүүлэгдсэн эсэх болон дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго болон Монгол Улсын дотоод хууль тогтоомжийг чанд сахиж, олон улсын нэгдэн орсон гэрээ, конвенцийг харгалзан үзэх учиртай.

Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “... оргон зайлах, ...” үндэслэл хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд, прокурорын санал, нэмэлт тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэн прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй хэрэгжүүлэх, тал бүрээс нь бүрэнд бодитойгоор шалган тогтоох зорилгод нийцүүлэн, яллагдагч нарын хувийн байдлыг харгалзан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 16 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29