Үндэсний их баяр наадмын сур харваа 40 сумнаас 38 сум оносон амжилттайгаар өндөрлөлөө

2025-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Эрийн гурван наадмын нэг сур харваа уламжлал ёсоор урианхай сурын харваагаар эхэлж, энэ жил нийт 640 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.

Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Хайдавын Хүрэлтуяа 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн. Ингэснээр “Улсын мэргэн” цол хүртсэн юм.

Харин эмэгтэй харваачдаас Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Халиун-Өндөр багийн харваач Чагнаадоржийн Гандаваа 40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлснээр мөн “Улсын мэргэн” цолтон болсон.

Харин зөвхөн эрчүүд харвадаг онцлогтой урианхай сурын харваанд энэ жил нийт 317 харваач цэц мэргэнээ сорьсон юм. Үүнээс Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Хөхийн Мягмаржав 27 оноогоор товх харван түрүүлж, урианхай сурын улсын мэргэн цолны болзол хангажээ.

Буриад сурын харваанд 240 харваач шинэчлэгдсэн дүрмээр буюу 48 сумаар мэргэнээ тодрууллаа.

Улмаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, спортын дэд мастер Цэвээндоржийн Ганбаатар 47 оноогоор түрүүлсэн бол эмэгтэй харваачдаас Дархан-Уул аймгийн харваач Загдаагийн Болормаа 44 оноогоор түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангасан юм.

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29