“Мөнхөд гэрэлтэх Монгол” наадмын нээлт

2025-07-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Энэ жилийн наадмын нэгэн чухал онцлог нь Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нар манай улсад төрийн айлчлал хийж, Монгол түмний их баяр цэнгэл Үндэсний их баяр наадмыг үзсэн явдал байлаа. Хүндэт зочид баяр наадмын нээлтийн тоглолтыг тольдож, сурын талбай, шагайн харвааны асраар зочилсон юм. Мөн Хүй долоон худагт соёолонгийн уралдаан үзэж сонирхсон зэрэг онцлох үйл явдал байлаа.

Баяр наадмын нээлт, хаалтын тоглолт “Мөнхөд гэрэлтэх Монгол” сэдвийн дор монгол хүний оюун сэтгэлгээ, ёс заншил, түүхэн бахархлыг илтгэсэн долоон үндсэн хэсэгтэй уран сайхны тоглолтыг наадамчин олонд үзүүлэв. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажилласан юм. 

Энэ жилийн баяр наадмын бэлтгэл ажлыг есөн салбар хороо, 236 ажилтан, албан хаагч хариуцан ажиллажээ. Баяр наадмын нээлт, хаалт, соёл урлагийн арга хэмжээнд нийтдээ 2500 уран бүтээлч, 40 гаруй мэргэжлийн урлагийн байгууллага, хувийн хэвшлийн 100 гаруй байгууллага оролцсон байна.

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа уран сайхны гүн агуулга, найруулга, дэглэлттэйгээр үргэлжилж монгол ухаан, өв соёл, үнэт зүйлийг шингээсэн байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлэхдээ “Монголчууд бид агуу их хааныхаа үр сад, Их Монгол Улсынхаа гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Их Эзэн хааныхаа суу алдар, үйл хэргийг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл өв соёлыг үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж, эв нэгдлээ бататган бэхжүүлж хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө хүчин зүтгэх учиртай” хэмээн онцолсон юм.

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 38 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29