Х.Улам-Өрнөх: Төв аймгийн Бүрэн сум гээд дуудахад л нутгийн минь заяа түшдэг

2025-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр шүдлэн  Ардын хувьсгалын 104 жилийн ойгоор айргийн дөрөвт давхилаа. Тэрээр хээр үрээгээ өнгөрсөн жил хүй мандлын дэнжид даага насанд түрүүлгэж байв.

Энэ жил хурдан хүлгээ хөтлөн Төв Цэнгэлдэхэд гийнгоон дуутай орж ирэхэд нь хэсэг хором ярилцсан юм. Тэрээр “Маш их баяртай байна. Өв уламжлалаа тээж яваа бид улсын наадмыг хүлээж үр дүнгээ хардаг. Төв цэнгэлдэхдээ орж, мориныхоо цолыг дуудуулах хүсэлтэй байдаг. Хүсэл маань биелээд сайхан байна” гэсэн юм.

Түүний хувьд улсын наадмын торгон дэнжид сүргийн манлай азарга хүртэл айрагдуулж нутаг орныхоо нэрийг гаргаж яваа нэгэн билээ. Манлай уяачийн төрөлх нутаг Бүрэн сумынхан энэ жил мөн түүхэн ойгоо тэмдэглэсэн. “Ж.Самбуу гуайн мэндэлсний 130 жилийн ой, Бүрэн сум үүсэж хөгжсөний 101 жилийн ой тохиож байна. Нутгийн зон олондоо баярын мэнд хүргэе. Төв аймгийн Бүрэн сум гээд дуудахад л нутгийн минь заяа түшиж, сайхан болдог” гэж овоглож явдаг нутгийнхаа тухай бахдан хуваалцсан юм.

Тэрээр Тод манлай уяач С.Эрдэнэбат, Тод манлай уяач О.Батбилэгтэй багын найзууд ажээ. Тэд багаасаа Тод манлай уяач Д.Ононгийнд тоглож өсжээ. “Морийг маань С.Эрдэнэбат найз маань уядаг. Бид хамдаа болохоос нь болохгүй хүртэл явж байна. Энэ амжилт олон хүний хүч хөдөлмөр байдаг. Энэ жил Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Ухаа гэдэг газар ногоолсон. Мөн туслах уяач Чингэрэл ахынх хүү Амарсанаа дүү болон эхнэрт нь баярлалаа. Унаач хүү Түвшинтөгсдөө баярлалаа” гэв.

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 37 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29