Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцэж байна.  Энэ үеэр зарим гишүүн байр сууриа илэрхийллээ.   УИХ-ын гишүүн Б.Заяабал "Төсвийн төсөл өргөн барьснаас хойш гурван сарын хугацаанд дахин өөрчилж болохгүй гэсэн хатуу заалт бий. Энэ хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл хууль хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд яг энэ заалтад хоёр удаа өөрчлөлт оруулж ирлээ. Засгийн газрын сайд нар өөрсдийн хийх ажлын хүрээнд ингээд дахин дахин өөрчлөөд байх юм уу.  Хоёрдугаарт, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсан хуулийн дагуу эдийн засгийн өсөлтийг найман хувиас таван хувь руу буулгана гэсэн. Миний хувьд энэ боломжгүй гэж харж байгаа юм. Учир нь нэгдүгээр улирлын эдийн засгийн өсөлт 2.4 хувьтай гарсан. Тэгэхээр оны сүүлд таван хувьтай гарах боломж бий юу. Гадаад байдлаа хэрхэн харж байгаа вэ? 

Тэргүүн шадар сайд Н.Учрал: - Таван сарын байдлаар нүүрсний үнэ 39 хувиар буурсан. Нүүрсний үнийг 105 ам.доллароор буюу нэлээд өөдрөгөөр төсөөлсөн байсан. Ирэх жилийн нүүрсний үнийг 80 ам.доллароор тооцоолсон. Гэсэн хэдий экспортын гол бүтээгдэхүүний үнэ геополитикийн асуудлаас болоод өөрчлөгдөж байна. 2025 оны эдийн засгийн өсөлт зургаан хувь, 2026 оны эдийн засгийн өсөлт 5.9 хувь байна гэж Монголбанкнаас мэдээлсэн. Валютын сан зургаан хувь Дэлхийн банк 6.3 хувь, Азийн хөгжлийн банк 6.6 хувь байна гэж үзсэн. Цаашид богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг сайжруулахын тулд Хөдөө, аж ахуйн салбарыг дэмжих бодлого барина. Мөн зэсийн олборлолт сайн байгаа энэ эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлэх байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn  

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

6 цаг 37 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29