У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

2025-07-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд нээлтээ хийлээ.   Үзэсгэлэн нь монгол  дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тусгай үзэсгэлэнг нээж үг хэллээ. Тэрээр монгол төр хүчирхэгжин мандаж, Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэлээ. Ялангуяа төрт ёсны уламжлал, түүх, соёл, бэлгэдэл, ард түмний ахуй амьдрал, зан заншил, шашин шүтлэг гээд  нийгмийн үнэт зүйлсийг нэг дор хураан цогцлоодог, дахин давтагдашгүй урлаг, соёлын хосгүй өв гэдгийг онцоллоо. Мөн өвөг дээдсийнхээ уран дархны ухааныг өвлөж, үр хойчдоо уламжлуулан, улс орныхоо түүх, өв соёлыг бүтээж байгаа дархад, урлаачдад сайн сайхныг хүсэж, үйл нь уран, хараа хурц, дөш нь дуутай байхын ерөөл дэвшүүллээ. Тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 138 шилмэл, сор бүтээлээ дэлгэснээс   ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр шилдэг 20 бүтээлийг шалгарууллаа.  

Шилдгийн шилдэг дөрвөн бүтээлийн шагналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардууллаа.

  • Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” – “Занабазарын хийц” төрийн бус байгууллага,
  • “Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан,
  • Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ,
  • “Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл шилдгийн шилдгээр шалгарлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын өргөмжлөлийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам шилдэг 16 бүтээлд гардууллаа. 

Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы дархан, урчууд оролцож байна.Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо,  “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Урчуудын эвлэл хамтран зохион байгуулж байна.“Чингис хаан” үндэсний музей “Монгол дархан: Өв, урлахуй тусгай үзэсгэлэнг 2025.07.04-20-ны өдрүүдэд нийтэд толилуулна. Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2016 онд гарч,  “Монгол дархан” үзэсгэлэнг гурван жил тутам зохиож байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

10 цаг 3 мин
Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

22 цаг 29 мин
АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

22 цаг 49 мин
Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

22 цаг 59 мин
АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

Уржигдар 13 цаг 02 мин
"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

Уржигдар 06 цаг 10 мин
Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Уржигдар 06 цаг 05 мин
“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

Уржигдар 06 цаг 00 мин
Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

2026-07-29
Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогджээ

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогдлоо

2026-07-29