ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

2025-06-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /06.30/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны зургадугаар сарын 26-нд иргэн автомашин дээрээ гарч, бие засч байгаа ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа, бусдын биед халдаж байгаа бичлэг цацагдсан. Цагдаагийн байгууллагаас эдгээр асуудлыг тухайн өдөр нь бүртгэж, харьяа дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бүрэн бодит ажиллагааг давхар хийнэ. Дээрээс нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, хэргийн сэдэл санаа, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. Тухайн этгээдийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Өнөөдрөөс холбогдох үндэслэлд тулгуурлан прокурорын байгууллагад үргэлжлүүлэн хорих саналыг хүргүүлэн ажиллаж байна. Хохирогч залуу эмнэлгийн тусламж авч, хэвтэн эмчлүүлж байна гэх мэдээлэл байна. Тэр хүн тамирчин, цол зэрэгтэй этгээд байлаа гээд хуулийг өөрөөр хэрэглэх боломжгүй. Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдэд холбогдуулан шалгалтын ажлыг явуулж, шийтгэлийг ногдуулна. Тэр хүн автомашин дээрээ гарч бие зассан үйлдлийг хүн зодсон хэргээс тусгаарлаж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 зүйлд зааснаар "Олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж, танхайрсан" гэдэг заалтаар хариуцлага хүлээлгэхээр шалгана. Цагдаагийн байгууллагаас хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор тал бүрээс нь шалгаж байна. Мөн нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хороо "GEM mаll" худалдааны төвд 2025 оны зургадугаар сарын 26-нд 23.00 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэрээ хөнөөсөн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар хэргийг гэр бүлийн хамааралтай этгээд үйлдсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Холбогдогчийг яллагдагчаар татаж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 30 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29