Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

2025-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /06.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "МОНЦАМЭ агентлаг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяа байгууллага. Яагаад гэхээр улс орны гадаад харилцаа, олон улсын нөхцөл байдал, гадаадад эх орноо сурталчлах гол төрийн институци юм. Нийт гадаадын таван хэл дээр мэдээ нийтэлж, цацдаг. Олон улсын 146 улс төрийн мэдээллийн институцитай. Тэр агентлагуудын албан ёсны эх үүсвэр нь МОНЦАМЭ агентлаг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсыг гадаад, дотоодод бүрэн эрхтэй төлөөлдөг институци нь Ерөнхийлөгч. Тийм учраас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг байх үед ярьж байгаад ЕТГ-ын харьяа байгууллага болгосон. Үндсэндээ 20 жил хаана харьяалагдах нь тодорхойгүй, чиг үүрэг нь тодорхойгүй, ажилчдынх нь нийгмийн баталгаа алдагдаж, төрийн албан хаагчдаас 2-3 дахин бага цалин авлаг агентлаг байсан. Үүнээс хойш төрийн бусад байгууллагуудтай адил болгож, шинэчилсэн. Сэтгүүлч Б.Ганчимэг зөвлөхөөр ажиллаж байгаа тодорхой хэмжээнд эрүүл мэндийн асуудал үүссэн" гэв.

Мөн тэрээр "Улс төрийн намыг СЕХ хариуцдаг болсон. Тийм учраас улс төрийн намууд тайлангаа гаргаж өгч, санхүүжилтээ ил тод болгож, дэргэдээ бодлогын байгууллагатай болох шинэ улс төрийн соёл руу явж байна. Тэр агуулгаараа МАН энэ ондоо 31 дүгээр Их хурлаа зайлшгүй хийнэ.  Намын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна. Тийм учраас намын дүрэмд 45 хоногийн өмнө Их хурлаа зарлах ёстой. Ойрын өдрүүдэд МАН-ын Бага хурлаа хийж, Их хурлаа зарлана. Намын Их хурлаар бүрэн эрхт намын дарга томилох, Удирдах зөвлөл, Бага хурал, хяналтын ерөнхий хорооны асуудлыг хэлэлцэнэ. Мөн Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намын удирдах албан тушаалд эмэгтэй квотын асуудал буюу жендерийн асуудал хөндөгдөж байгаа. Энэ бол улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд чухал жил болно. Намын дүрэм дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу намын дүрэмд тодорхой өөрчлөлт орох ёстой" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 28 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29