МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

2025-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын бүлгийн өнөөдрийн /06.23/ ээлжит хуралдаанаар бүлгийн даргын томилгоог хэлэлцэж,  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо.  Өмнө нь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон учир шинээр бүлгийн даргыг томилох шаардлага үүссэн юм. Хуралдааны танхимаас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ гишүүн Л.Энх-Амгалан нар нэр дэвшиж, хуралдаанд оролцсон гишүүд саналаа нууцаар хураалган, Ж.Бат-Эрдэнэ сонгогдлоо. Ийнхүү өнөөдрөөс эхлэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллахаар болж байна.Түүнчлэн, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийн танилцуулгыг сонсож, холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.Засгийн газраас боловсруулж буй "Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Б.Түвшин, Д.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэж тус хоёр хуулийн төслийг цаашид ажлын хэсэг гарган илүү нарийвчлах, хамтатган судлах шаардлагатай гэж МАН-ын бүлгийн гишүүд үзлээ. Мөн “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийн танилцуулгуудыг сонсчээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 27 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29