Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

2025-06-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /06.23/ Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа "Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг процессын дагуу зохион байгуулдаг. Даалгаврыг вакумжуулж, интернэт орчингүй газар тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Дараа нь тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг. Тийм учраас Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй. Элсэлтийн шалгалтыг 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад 43.318 шалгуулагч оролцсон бөгөөд эрэгтэй шалгуулагч 20.500, эмэгтэй шалгуулагч 22.818 байсан нь нийт шалгуулагчийн 54 хувийг эзэлж байна. Орон нутгийн шалгуулагч 18.334 байсан ба нийт шалгуулагчийн 52,6 хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлд 19.600 шалгуулагч шалгалт өгсөн нь нийт шалгуулагчийн 45,6 хувийг эзэлж байна. Улс даяар 3000 багш хянагч, зохион байгуулагчаар ажилласан. Нийт 20 боловсруулагч, 10 эксперт жил бүрийн Элсэлтийн шалгалтыг боловсруулж ажилладаг. Шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулдаг бөгөөд хамгийн олон шалгуулагчтай хичээл математик байсан бол хамгийн бага шалгуулагчтай хичээл орос хэлний хичээл байлаа.

Улаанбаатар хотод хамгийн их шалгуулагчтай дүүрэг Баянзүрх байсан бол хамгийн бага шалгуулагчтай нь Налайх, Багахангай дүүрэг байлаа. Орон нутагт хамгийн олон шалгуулагчтай нь Хөвсгөл 1701 байсан бол хамгийн бага шалгуулагчтай нь Говьсүмбэр 213 байжээ. Элсэлтийн шалгалтыг үндэсний хэмжээнд 50 шалгалтын байрны 3500 зааланд зохион байгуулсан. Шалгуулагчдын тоо давхардсан байдлаар 133.390 байсан. Аймаг болгонд нэг нэг шалгалтын төв ажилласан боловч шалгуулагчдын тооноос хамааран Хөвсгөл, Дорноговь аймагт тус бүр хоёр шалгалтын төв ажилласан байна. Дүүрэг тус бүрд 3-5 шалгалтын төв ажилласан.

Шалгалт авахдаа багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, хянаг багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажилласан. Элсэлтийн шалгалтын зохион байгуулалтад нийт 2966 хүн ажилласан бөгөөд шалгалтын төв бүхэн сахилга бат, дэг журмыг сахиулах үүднээс нэг цагдаа, эмчийг ажиллуулсан болно. Энэ оны зургадугаар сард олон улсын шалгалтын үнэлгээг Элсэлтийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг 2025 оны гуравдугаар сарын 6-ны өдрөөс 2025 оны тавдугаар  сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч 2598 шалгуулагчийн 3661 шалгалтын үнэлгээг дүйцүүлсэн. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн оноог Элсэлтийн шалгалтын дүн оноотой дүйцүүлэх хүсэлтийг 2598 суралцагч онлайнаар илгээсэн бөгөөд 1185 суралцагч SAT, 1012 суралцагч IELTS-ын шалгалтын дүн оноогоо дүйцүүлжээ.

Нийт 10 хичээлээс англи хэл, математик, нийгэм судлалын хичээл дээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан шалгуулагч 35-39 байгаа бол түүхийн хичээл дээр 800 оноо авсан шалгуулагч нэг байна. Үндэсний хэмжээнд 800 оноо авсан шалгуулагч 172 байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 29 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29