Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

2025-06-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Г.Энхжин

“Баялагтаа эзэн” ТББ-аас Үндсэн хуульд заасан эрхийн хүрээнд ард түмэнд стратегийн ордуудын өгөөж бүрэн хүртээмжтэй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэн, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг төр засгаас шаардаж “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ.

Тус ТББ-ын төлөөлөл Г.Хажидмаа ‘’Гаднын орныхон Монгол уурхайчдыг хөдөлмөрийн мөлжлөгт оруулж байна. Маш олон жилээр нийгмийн даатгалыг нь төлдөггүй, хаанаас авсан тодорхойгүй махаар хоол хийж өгдөг зэрэг олон ноцтой мэдээлэл ирж байна. Томоохон ЭТТ ХК-тай холбоотой хоёр, гурав компани 1000 орчим уурхайчдын эрх ашгийг зөрчиж байгаа учраас удаа дараа ЭТТ ХК шаардлага өгсөн ч харамсалтайгаар энэ асуудлыг зөвшилцөлд хүргэж чадахгүй байна. Хятад компаниуд бид бүхний үгэнд орохгүй, “манай компанийн асуудал та нарт хамаагүй” гэдэг байр суурь илэрхийлж байна гэж ЭТТ удирдлагууд гэрээ хийсэн компаниудынхаа өмнө хэлж байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч болон “Эрдэнэс Монгол”-д хандахаар албан бичгүүдийг бэлдэн ирсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд захирагдахгүйгээр уул уурхайн баялгийг гадны орнууд сүүлийн 30 жилийн хугацаанд ашиглаж, хамаг баялгийг урсгалаа. Өнөөдөр хэн хохироод үлдэж байна вэ? Монголчууд бид л хохироод үлдэж байгаа. Мянга мянган уурхайчдын эрх ашгийг УИХ-ын гишүүдээс хэн нь ч хамгаалсангүй’’ гэв.

 Мөн Ж.Эрдэнэбилэг “2024 онд нэг тонн нүүрсийг газрын хөрснөөс хуулж олборлоход 6500 төгрөгийн зардал гарсан. Гэвч тухайн нүүрсийг 160 ам.доллараар борлуулж байгаа нь 90 дахин ашиг олж байгааг харуулж байна. Гэсэн ч энэ ашиг ажилчдад хүрэхгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

“Геологи уул уурхайн тэмүүлэл” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангай “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд өдөрт найман цаг ажиллана гэж заасан байдаг ч энэ зүйл заалтаа биелүүлдэггүй. Амралтын мөнгийг бүрэн олгодоггүй, цалин хасдаг. Ажилчид эрх ашгаа хамгаалж компанидаа хандсан ч та нар олсон мөнгөтэйгөө тааруулж амьдраарай’ гэж доромж хандсан. Үүний улмаас олон уурхайчид ажил хаялт зарлаж, ЭТТ-ийн үйл ажиллагааны 60 хувь нь доголдох цаашлаад ард түмний авдаг 1072 хувьцаа бүх л эдийн засагт сөрөг нөлөөтэй учир байгууллага болон төр оролцох хэрэгтэй. Уурхайгаас гарах хамгийн том баялаг бол уурхайчин байдаг шүү’’ гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 44 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29