ТҮЦ эрхлэгчид: Хотын дарга Х.Нямбаатар бидний талаар худал мэдээлэл тарааж байна  

2025-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Г.Энхжин

ТҮЦ эрхлэгчид маргааш буюу энэ сарын 18-ны өдрөөс  эхлэн нүүдлийн маягаар ТҮЦ ажиллуулах үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ.   Эхний үзэсгэлэн худалдааг Төв талбайд зохион байгуулна гэв.  Энэ талаар ТҮЦ эрхлэгчид “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.  ТҮЦ эрхлэгч Н.Уранчимэг “Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар нь ТҮЦ эрхлэгчдэд зах, худалдааны төвүүд болон GS25 сүлжээнд ажил зуучлан санал болгож буйгаа мэдэгдсэн ч энэ нь үндэслэлгүй мэдээлэл юм.  Сүүлийн гурван хоногт бид бүх захууд, ажил олгогч нартай холбогдсон бөгөөд GS25-д биечлэн очиж уулзсан ч ТҮЦ эрхлэгчдийг ажилд авах талаар ямар ч гэрээ, хэлцэл байхгүй гэсэн тайлбар өгсөн. Гэвч Хотын дарга “бид нараас судалгаа авсан” хэмээн мэдэгдсэн нь ташаа ойлголт төрүүлж байна.  Мөн ТҮЦ эрхлэгчдийн зүгээс GS25 сүлжээнд өндөр цалинтай ажлын байр санал болгож буй гэх амлалтаар олон иргэнд буруу ойлголт төрүүлж, хуурч байна. Өнөөдөр биднийг доромжилж байна. Өмнөх засаг дарга нар өөрсдөө ТҮЦ зарж бизнес хийж байсан хэр нь өнөөдөр биднийг гэнэт гарч ирсэн мэтээр гүтгэж байгаад гомдолтой байна. Энэ бол хууль бус үйлдэл” гэлээ.

Мөн тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан шаардлага хүргүүлж, хүний эрх зөрчсөн энэ асуудлыг шийдвэрлэхийг хүслээ. ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос дараах шаардлагыг хүргүүлж байна.  Шаардлагад,

  • ТҮЦ эрхлэгчдэд хүнлэг бус хандахыг зогсоох
  • Үндсэн хууль болон захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн үйлдлийг нэн даруй таслан зогсоох
  • 2025 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр гарсан Нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамжийг хүчингүй болгох
  • Хуулийг чанд сахин биелүүлж, хуулийн дагуу ажиллах.Эдгээр шаардлагын хариуг 2025 оны зургадугаар сарын 23-ны дотор өгөхийг ТҮЦ эрхлэгчид шаардаж байна гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

худа ярьж болохгүй л дээ хуулийн хариуцлага хүлээх стой биздэ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 46 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29