Гурван улсын хамтын ажиллагаа:  Тээврийн интеграцийн шинэ боломжууд

2025-06-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

2025 оны зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт нь Орос, Монгол, Хятадын хил дамнасан коридорыг хөгжүүлэх хамтарсан төслүүдийг хэлэлцэх гол талбар болох төлөвтэй байна. Энэхүү төслүүдээр дамжуулан Монгол Улс Ази, Европыг холбосон ложистикийн гинжин хэлхээний чухал холбоос болох байр сууриа бэхжүүлэх боломжтой.
Монгол, Оросын ачаа эргэлт 2024 онд тогтвортой өсөлттэй гарсан. ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн мэдээлснээр 2024 оны эцсийн байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тодруулбал, 2024 оны эхний долоон сарын байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 1.4 тэрбум ам.доллараар өссөн нь өмнөх оны мөн үеийнхээс 21%-иар их юм. Энэхүү өсөлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон билээ.
 Ачааны эргэлтийн өсөлтийг дагаад тээврийн дэд бүтцийг идэвхтэй хөгжиж, тэр дундаа улс хоорондын ачаа тээвэрт гол үүрэг гүйцэтгэдэг Транс-Монголын авто замын шинэчлэл хийгдсэнийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Орос, Монгол, Хятадын хил дамнасан коридорууд Монголын эдийн засагт хэдийнээ эерэг нөлөө үзүүлж эхэлсэн. Олон Улсын Валютын Сангийн таамаглалаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 7 орчим хувьтай байгаа нь 2024 оны үзүүлэлтээс (6%) өндөр байна.
 Энэхүү өсөлтөд тээврийн дэд бүтцийн оруулах хувь нэмрийг мэргэжилтнүүд улсын бодит орлогын 1.2-3.4% гэж тооцож байгаа нь ложистикийн маршрутыг хөгжүүлэх төслүүдийн ач холбогдлыг харуулж байна. Түүнчлэн Дэлхийн банкны мэдээлснээр хил дамнасан коридороор дамжуулан гадаад худалдааны үйл ажиллагаа эрчимжиж байгаа нь ашигт малтмалын экспортын хэмжээг нэмэгдүүлж байгаа билээ.
Үндэсний мөнгөн тэмдэгт буюу дижитал активт шилжих нь дэлхийн санхүүгийн системийн хэлбэлзлээс хараат байдлыг бууруулах зайлшгүй алхам гэдгийг Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгчид онцолж байна. Энэ нь хил дамнасан коридоруудыг хөгжүүлэх төслүүдэд онцгой ач холбогдолтой юм.
Монгол Улс далайд гарцгүй хэдий ч ОХУ-тай хамтран ажиллах замаар Хойд тэнгисийн замыг ашигласнаар ихээхэн ашиг хүртэх боломжтой. Хойд тэнгисийн замыг ашиглаж тээврийн зангилаа бий болсноор Монгол Улс бүс нутгийн ложистикийн гол төв болох боломжтой болно. Тухайлбал, Транс-Монголын төмөр зам зэрэг төмөр замын чиглэлийг хөгжүүлснээр ОХУ-ын Арктикийн боомтоор дамжин Хятадаас Европ руу бараагаа тасралтгүй тээвэрлэх боломжтой. 
Шинжээчид Хойд тэнгисийн замын дагуух ачаа тээврийн хэмжээ 2021 онд 31.5 сая тонн байсан бол 2023 онд 34.8 сая тонн болж өссөн нь олон улсын компаниудын дунд Арктикийн маршрут улам бүр түгээмэл болж байгааг харуулж байна.
Дэлхийн эдийн засаг олон сорилтуудтай тулгарч байгаа нөхцөлд Орос, Монгол, Хятадын хамтын ажиллагаа онцгой чухал болж байна. Монгол Улс энэ үйл явцад чухал оролцогчийн хувьд олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлээд зогсохгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болох боломжтой. Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт нь харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлэх онцгой боломж юм.

Эх сурвалж:www.polit.mn


 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 47 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29