АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

2025-06-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүний эрх, эрх чөлөөг төрийн бодлогын язгуур, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, амьдралын чанарыг баталгаажуулах нь Монгол төрийн эн тэргүүний үүрэг гэж үзэн, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг чанаржуулах, бизнесийн орчныг сайжруулах, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоос няцахгүй гэдгээ нотлон Ерөнхий сайдад нэн даруй Засгийн газраа бүрдүүлж, дараах бодлогыг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг хүргүүллээ. Үүнд:

Нэг. Монгол Улс авлигын төсөөллийн индексийн эрэмбээр 2016-2024 онд 42 байраар ухарсан нь авлига, хээл хахууль улс төр, эдийн засгийн тогтолцооны гол асуудал болсныг илтгэж байна. Иймд авлигын эх үндэс болсон эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж, шударга ёсыг бэхжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.

• Яам болон сайд нарын тоог 50 хувиар, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20 хувиас доошгүй хувиар тус тус бууруулж, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх нөхцөлийг хадгалж, улс төрөөс ангид байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох;

• Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн тоог цөөлж, олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, орон тоог 2 дахин бууруулж, үр өгөөж, бүтээмжийг эрс нэмэгдүүлэх;

• Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй бодитоор тэмцэх, 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан засаглал, хуулийн шинэчлэлийн зорилтуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх, Авлигын эсрэг багц хуулийн төслийг бодлогын хувьд дэмжиж ажиллах;

• Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгож, мөнгөний хамааралгүй, шударга сонгууль явуулах эрх зүйн орчин бүрдүүлэх.

Хоёр. Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, гадаад валютын ханш өсөн нэмэгдэж, төсвийн алдагдал гүнзгийрч, эдийн засгийн хямралтай нүүр тулах эрсдэл бодитой боллоо. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдээ хямралаас хамгаалж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахыг шаардаж байна.

• Үнийн өсөлтийг сааруулж, ханшийн тогтвортой байдлыг хангах замаар айл өрхийн бодит орлогыг хамгаалах;

• Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар төрийн хүнд суртал, хяналт шалгалт, татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж, хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшилд ноогдох татварын дарамтыг 20 хувиас доошгүй хувиар бууруулах, 2025 онд 20,000 ажлын байр шинээр бий болгох;

• 2025 оны улсын нэгдсэн төсвийг тодотгож, төсвийн урсгал зардлыг 20 хувиас доошгүй хувиар танах, төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалтын бодлогоор үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, аливаа тендерт үндэсний компаниудын оролцоог хязгаарласан босго тогтоохгүй байх, “мега” гэгдэх төслүүдийг эдийн засгийн үр өгөөжийн хувьд эрэмбэлэн үр ашиггүй төслүүдийг хасах. Гурав. Монгол хүний амьд явах эрхийг хангаж, амьдрах орчинд тулгарч буй эрсдэлийг арилгах нь Монгол төрийн эн тэргүүний үүрэг мөн гэдгийг ухамсарлан дараах чиглэлд шийдэмгий бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байна.

• ДЦС III-т гарсан ослын улмаас 2025-2026 оны өвөл цахилгаан, дулаан хангамж дутагдах эрсдэлээс сэргийлэх, салбарын реформыг бодитоор хэрэгжүүлэх замаар эрчим хүчний хараат байдлыг бүрэн халах;

• Агаар, орчны бохирдолтой тууштай тэмцэж, иргэдийн амь насанд заналхийлж байгаа утаанаас бүрэн ангижрах гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

7 цаг 45 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29