Хүүхдийн ордны зуны эрчимжүүлсэн сургалтын бүртгэл үргэлжилж байна

2025-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Г.Энхжин

Зуны урин дулаан цаг айлчилж, хүүхдүүдийн хүсэн хүлээдэг амралтын өдрүүд эхэллээ. Энэ үе бол хүүхдүүдийн амрахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж, сонирхол авьяасаа нээх үнэтэй боломж юм. Иймд Монголын Хүүхдийн Ордон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зуны сургалтынхаа үйл ажиллагааг энэ зун ч мөн амжилттай эхлүүлээд байна. Монголын Хүүхдийн Ордон нь хүүхдийн нас, сонирхол, хөгжлийн түвшинд тохирсон олон төрлийн сургалт, хөтөлбөрийг санал болгож байгаа бөгөөд хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтуудыг зуны хугацаанд явуулж байна.

Сургалтын дэлгэрэнгүй: Энэ удаагийн зуны сургалт нь нэг сарын хугацаанд, долоо хоногт гурван удаа, дөрвөн цагийн хичээлээр зохион байгуулагдах бөгөөд дараах чиглэлүүдээр сургалт явагдана. Үүнд:

  • Дуулаач
  • Бүжиг
  • Драм
  • Хийл, морин хуур, лимбэ, ятга ,төгөлдөр хуур шанз зэрэг хөгжмийн сургалтууд
  • Үндэсний бөх
  • Шатар
  • Англи, хятад, япон хэл
  • Математик
  • Шинжлэх ухааны лаборатори
  • Загвар зохион бүтээх, Гар урлал
  • Зураг

Эдгээр сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн 3–12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой. Мөн зуны эрчимжүүлсэн сургалтандаа анхан шатны ур чадварын шалгалт авахгүйгээр хүүхдүүдээ бүртгэж авдаг байна.

Төлбөрийн мэдээлэл:

      •    Хувийн сургалт: 240,000 төгрөгөөс эхэлнэ.

  • Групп сургалт: 200,000 төгрөг

Монголын Хүүхдийн Ордны зуны сургалт нь хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлж, зуныг үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлэх онцгой боломжийг олгож байна.

Эх сурвалж:www.polit.mn

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 30 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29