О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

2025-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын бүлгийн хуралдаанаар  Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж дуусчээ.  Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл байр сууриа илэрхийллээ.  Тэрээр "АН-ын бүлэг нэгдсэн шийдвэр илэрхийлэхгүй гэж тогтлоо. Бүлгийн дүрмийн дагуу нэгдсэн шийдвэр гаргахгүй, гишүүд бүр өөрсдийн саналаа өгч болно гэдэг шийдвэр гарлаа. Хувь гишүүнийхээ хувьд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн бодлого ялангуяа хүний эрх, эрх чөлөөний чиглэлээр өргөн барьсан хуулиуд болон авлигын эсрэг багц хуулийн төслүүдийг батлаарай гэдэг захиас хүргүүлэх байдлаар дэмжих бодолтой байна. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлыг аваад 11 сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд УИХ-д 12 хуулийн төсөл өргөн барьснаас 11-ийг нь хэлэлцэхээр дэмжсэн. Үүн дээр нэмээд олон жил яригдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай болон Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслүүд бий. Дараа нь Авлигын эсрэг багц хуулийн төсөл гэх мэт олон жил яригдсан олон хуулийн төслүүд байгаа. Тэгэхээр эдгээр хуулийн төслүүд батлагдах юм бол миний Хууль зүй, дотоод хэргийн сайд болсны хэрэг бүтнэ. Өнгөрсөн хугацаанд энэ бүх хуулийн төслүүдийг яамныхаа болон салбарынхаа ажилчдын тусламжтайгаар өргөн барьсан. Эхнээсээ хэлэлцэх эсэх саналаар дэмжигдсэн. Зарим нь хэлэлцүүлгийн шатандаа явж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 31 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29