“Монголын анагаах ухааны оношилгоо дээр суурилж авиа эмчилгээ хийдэг онцлогтой”

2025-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Г.Энхжин

Монголын уламжлалт анагаах ухаанд оношилгоо, эмчилгээний олон төрлийн арга байдаг. Тэдгээрийн нэг нь хүний таван мэдрэхүй буюу амтлах, үнэрлэх, харах, сонсох, хүрэхүйд тулгуурлан дотоод болон гадаад эрүүл мэндийг тэнцвэржүүлэх эмчилгээний арга юм. Энэхүү эмчилгээний арга нь хөгжмийн авиа, уламжлалт дуу хөгжим, байгалийн чимээ зэрэг дуу авианы элементүүдийг ашиглан хүний сэтгэл зүй болон бие мах бодид эерэг өөрчлөлт авчрахад чиглэдэг.

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан, сүсэгтэн олны сэтгэлийг ариусгаж, эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор морин хуурын аялгуу, уртын дуу, хөөмийн цуур хөгжмөөр 30–40 минут үргэлжилсэн хөгжмийн бясалгал эмчилгээний арга хэмжээ боллоо.  Монголчуудын эртний нүүдэлчин ахуйд авиа хөгжмийг өргөн хэрэглэдэг байсан уламжлал бий. Тухайлбал, авиагаар таван хошуу малтайгаа харьцах, уртын дуу дуулах, морин хуурын аялгуу эгшиглүүлэх зэрэг нь бүгд хүний таван мэдрэхүйг сэргээж өгдөг.

“Зөн тэжээхүй” ухааны төвийн авиа эмчилгээ хариуцдаг мэргэжилтэн Ж. Мөнхжаргал “Хөгжмийн бясалгал нь хүний дотоод сэтгэлийг тайвшруулж, амар амгалан төлөвт хүргэхэд чиглэдэг. Мөн хүний биеийн хурдны системийг тогтворжуулах, нойргүйдлийг арилгах, стрессийг бууруулах гээд олон талын ач холбогдолтой. Манай төв хүний таван мэдрэхүйг зэрэг идэвхжүүлж, авиан эмчилгээний цогц аргачлалыг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн сар бүрийн Шинийн 15-ны өдөр олон нийтэд зориулан авиа  эмчилгээний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Шинийн 15-нд хийдэг шалтгаан нь сарны нөлөөгөөр усны эрчим маш өндөр болсон байдаг тул авиагаар эмчлэхэд  маш хурдан өөрчлөлт үзүүлдэг, авиа эмчилгээгээ Монголын анагаах ухааны оношилгоон дээр суурилж хийдэг онцлогтой” гэлээ. Ийнхүү Монголын уламжлалт анагаах ухаан , хөгжмийн соёлын нэгдэл нь орчин цагийн эрүүл мэндийн практикт зохицон хөгжиж, таван мэдрэхүйг эмчилгээний шинэ гарц болгон хэрэглэсээр байна.

Эх сурвалж:www.polit.mn

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 30 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29