Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийн төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

2025-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын бага хурал өчигдөр болж, Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатарын нэр дэвшүүлээд байна.  Тэгвэл заалнаас нэр дэвшин Ерөнхий сайдад өрсөлдсөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр "Эдийн засагт нүүрлэж буй хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах нь энэ цагийн хамгийн чухал асуудал болж байна. Энэ ч үүднээс бодит өөрчлөлт, үр дүн авчрах шийдэл бүхий эдийн засгийн эрх чөлөөний бодлогыг дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад өрсөлдлөө. Энэ цаг үед нэн яаралтай төрөө жижиглэж, төсвөө танах, том төслүүдийг эрэмбэлэн хойшлуулах, инфляц өдөөж буй импортын хэрэглээгээ хязгаарлах нь бодит алхам болохоор байна.

Харин эдийн засгаа тэлэх үүднээс иргэд, ААН, хувийн хэвшлээ дэмжиж, чөлөөт зах зээлийг эрхэмлэх, төрийн өмчит компаниудаа олон нийтийн болгон баялгийн болон орлогын дахин хуваарилалтыг татвар, нийгмийн даатгалын тогтолцоогоор шинэчлэх нь бодлогын шийдэл болохоо танилцууллаа.

Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй, ёс зүйтэй, эрүүл улстөр, үзэл санаанд суурилсан бодлогын өрсөлдөөнийг төлөвшүүлэхээр өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа. Итгэж дэмжин саналаа өгсөн намын хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

Хамт өрсөлдсөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар танд амжилт хүсье. Таны тэргүүлэх Засгийн газар олон түмний хүлээлтэд нийцэн, итгэлийг дааж ажиллана гэж итгэж байна" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Хулгайчийн удам бол хулгайч л байдаг нь хууль. Үүнээс сайн юм хэзээч горьдоод хэрэггүй!!!
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 34 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29