Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

2025-06-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

Зам тээвэр, хөгжлийн яаманд өнөөдөр “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарын зурах ёслол боллоо. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын барилгын корпорац СИ АР СИ СИ /CRCC/ шалгарч, түүний охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон билээ. Энэ талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замыг нэгтгэх хэрэгтэй гэж хэлдэг. Үүний цаана ямар нэг ашиг сонирхол байх вий гэж харддаг?

-Монголын төмөр зам компани байгуулагдаад манай улс анх удаа өөрийн гэсэн бие даасан төмөр замтай болсон. Анхны өмч нь 28км төмөр зам байсныг та бүхэн мэдэж байгаа. Мөн Зүүнбаян-Тавантолгой-Цогтцэций хоорондох 416 км төмөр замтай болсон. Дараа нь Ганцмод-Гашуунсухайтын 230 км төмөр зам баригдсанаар Тавантолгой төмөр зам гэдэг компани бий болж энэ ажлыг явуулж эхэлсэн. Нэг дор хоёр зэрэг төмөр замын төрийн өмчит компани ажиллах нь үр ашиггүй гэж үзэж Засгийн газрын тогтоол гарсны дагуу нэгтгэсэн. Нэгтгэнэ гэдэг нь Тавантолгой төмөр замыг татан буулгаагүй. Тавантолгой төмөр замын эзэмшиж байсан суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, ажилчдын хамт Монголын төмөр зам руу шилжүүлснээс татан буулгаагүй. Тавантолгой төмөр зам нь төслийн компани болж Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын ажилд хяналт тавьж холбох ажлыг хийнэ. 

-350 сая тонн нүүрсээр бартер хийсэн гэж яригдаад байгаа. Энэ тал дээр та тайлбар хэлээч?

-Бид 16 жилийн хугацаатай "Чайна энержи"-тэй гэрээ байгуулсан. Үүнийг зарим нь сошиалаар янз бүрээр явж байна лээ. Энэ гэрээ бол гурвыг цогцоор гэдэг байдлаар хийсэн. Зам холбох гэрээг Зам тээврийн яам, Монголын төмөр зам компани хийсэн. Энэ гэрээгээр Чайна Энержи компанид 247 сая тонн нүүрс нийлүүлнэ. Гэхдээ тухайн улирал тутамд үнэ ямар байхаас хамааран өөрчлөгдөж байхаар хийсэн. Энэ нь ерөөсөө тонныг нь 70 ам.доллароор хийнэ гэсэн үг биш. Бид урд хөршид нүүрсээ зарах гэж маш олон удаагийн хэлэлцээгээ хийсээр байж энэ гэрээг ажил хэрэг болгосон. Өнөөдөр монголчууд бид өөрсдийнхөө мөнгөөр цахилгаан станц барьж байна.

-Чайна Энержи компанитай нүүрсний үнийг ямар байхаар гэрээгээ зурсан  бэ?

-Бид "Чайна Энержи" компанитай бүтэн жил гаруй ярьсан. Өмнө нь 3 жил гаруй ярихдаа ямар нэг тохиролцоо хийж чадаагүй байсан. Бид хоёр тал харилцан ашигтай гэрээ хийсэн. Хэн нэгэнд давуу эрх олгоогүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Монголоос өөр Хятадын олон компани нүүрсийг хөнгөлөлттэй үнээр авч байсны дагуу тодорхой хөнгөлөлт хүссэн болохоос тонн тутмыг нь 16 жилийн гэрээний хугацаанд 70 ам.доллароор зарна гэж яриад байгаа бол цэвэр худал мэдээлэл. Яг үнэнийг хэлэхэд Хятад бол биднийг гуйхааргүй том улс. Нүүрс дэлхий дахинд ямар үнэтэй байгаа вэ гэдэгтэй уялдаад л үнэ дээш, доош хөдөлнө. Коксжих нүүрс гэлтгүй эрчим хүчний нүүрс экспортолно

-Таны нэртэй холбоотой 3000 вагоны асуудал яригдаад байгаа?

-Ханги-Мандалын төмөр замын харилцан концессын гэрээ байгуулсан. Надтай холбож байгаа компани 230 км замыг 8 сарын дотор барьж гүйцэтгэсэн. Шинээр 3000 вагон  орж ирсэн нь зөвхөн төмрийн хүдэр ачих зориулалттай, өөр ямар ч зүйл ачих боломжгүй. Монголын төмөр зам дээр өнөөдөр 15 мянган вагон түрээсээр ажиллаж байгаа. Вагонууд ажиллах боломжгүй түгжрэл үүссэн. Миний бие хугацаа нь дууссан элэгдэл өндөртэй вагонуудыг гаргана гэдэг асуудал сөхөж тушаал гаргасныг зарим ААН дургүйцэж байгаа. Улаанбаатар төмөр зам компани төмрийн хог цуглуулдаг газар биш. Тийм учраас цаашдаа Монголын компаниуд шинэ вагон оруулж ирвэл бид шууд оруулна. Харин гадаад компани шинэ, хуучин вагон оруулж ирэхийг зөвшөөрөхгүй гэдэг тушаал, шийдвэр гаргасан. Улаанбаатар төмөр замыг вагонгүй гэдгийг далимдуулж түрээсийн вагон орж ирээд монголын валют гадагшилж байгаа. Үүнийг зогсоосон. Түрээс, засварын хугацаа нь дуусах гэж байгаа вагонуудыг гаргахыг үүрэг болгосон учраас хэн нэгэнд халтай шийдвэр гаргаагүй. 

-Засгийн газрын шинэ тэргүүнийг томилох ажлыг өнөөдөр хэлэлцэнэ. Улс төрийн ийм нөхцөл байдалд цаашид энэ хил холболтын ажил үргэлжлэх үү гэдэг асуудал сөхөгдлөө?

-Хятадын Элчин сайд энэ асуудлыг эмзэг хүлээж авч байна. Монголын төр солигдсон ч төрийн залгамж чанар өнөөдөр эхлүүлсэн энэ бүх ажил зогсох ёсгүй.  Бид 70 жилийн дараа хоёр дахь төмөр замын хил холболтоо явуулж байна. Төр засгийн тогтворгүй байдлаас болж бидэнд хортой үр дагаврыг авчирч байгаа. Монголын төр залгамж чанартай гэдэг үүднээс цаашид ажлаа явуулна гэж итгэлтэй байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
Энэ сайд худлаа ярьж байна.Чайна энёржитэй зах зээлийн үнээр гэрээ хийсийн бол 16 жилийн гэрээ хийх ямар шаардлага байна.зүгээр л жил2ээр гэрээлээд явах боломжтой л юм байна шдээ.удахгүй энэ гэрээний хор холбогдол нь гарнаа.тэр үёд энэ хулгайчийн амыг асуух хэрэгтэй
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

6 цаг 25 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

7 цаг 8 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

9 цаг 25 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

9 цаг 32 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

13 цаг 18 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

13 цаг 25 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

14 цаг 12 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

15 цаг 58 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

19 цаг 40 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

19 цаг 40 мин