Ч.Хосбаяр: Өмнөх шатны шүүхүүд хэргийг эрх зүйн талаас нь буруу дүгнэсэн байна

2025-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

2025 оны нэгдүгээр сарын 20-нд шүүхээс эмч П.Батчулууныг хүний эд, эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сарын хорих ял оноосон юм. Уг шийдвэрийг эсэргүүцэн П.Батчулууны ар гэр, өмгөөлөгч нь давж заалдсан бөгөөд түүний гомдлыг 2025 оны гуравдугаар сарын 13-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 4-нд Улсын дээд шүүх уг хэргийг хаалттай хянан хэлэлцээд, П.Батчулууныг гэм буруугүй гэж үзэн цагаатгах шийдвэр гаргалаа. Тэрээр Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан юм.

Улсын дээд шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулснаар хүргэе.

Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр: -Өмнөх шатны шүүхүүд хэргийг эрх зүйн талаас нь буруу дүгнэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд хүний цус, эд, эрхтэнийг хууль бусаар авах үйлдэл гэмт хэрэгт тооцогдох бөгөөд амьгүй донорын цогцос мөн адил эрх зүйн хамгаалалтад хамрагддаг. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.10.6-д зааснаар, амьгүй донороос эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, эсвэл түүний төрсөн эцэг эх, гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрөл байхгүй тохиолдолд энэ нь эрүүгийн гэмт хэргийн бус, зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үздэг.

Энэ хоёрын гол ялгаа нь гэмт хэрэгт сэдэл байх шаардлагатайд оршино. Өөрөөр хэлбэл, хууран мэхлэх, заналхийлэх, хүч хэрэглэх зэрэг гэмт хэргийн сэдэл, зорилго байх ёстой. Харин П.Батчулууны хувьд дээрх шинжүүд огт илрээгүй бөгөөд хувийн ашиг хонжоо эрэлхийлээгүй, гэмт хэрэг үйлдэх сэдэлгүй байсан нь тогтоогдсон.

Иймд Улсын дээд шүүх түүний үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн цагаатгасан юм. Гэвч Зөрчлийн тухай хуулийн 6.10.5-д зааснаар, зөрчил гаргасан этгээд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Харин П.Батчулуун эмч өөрийн сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр зэрэг асуудлыг иргэний эрх зүйн журмаар шийдвэрлэх боломжтой гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 30 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29