УИХ: 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо

2025-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын нэгдсэн чуулган шөнийн 03.20 цаг хүртэл үргэлжилж,  "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гишүүд асуулт асууж хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хураалтыг нууцаар, цаасаар явуулах горимын санал гаргасан. Горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65.3 хувь нь дэмжсэн.  Ингээд "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийн санал хураалтыг нууцаар цаасаар явуулахад хуралдаанд оролцсон 82 гишүүний 44 нь буюу 53.6 хувь нь тогтоолын төслийг дэмжжээ. Харин 38 гишүүн зөвшөөрөхгүй гэсэн санал өгчээ. УИХ-ын дэгийн тухай хуульд нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх байсан. Тиймээс 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо. Ерөнхий сайд огцорвол Засгийн газрыг огцорсонд тооцно. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 10 сар ажиллаад огцорлоо.

Үндсэн хуульд заасны дагуу УИХ дараагийн шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт багтаан томилж, тэр хүртэл Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 33 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29