Огцрох амархан жагсаал 21 дэх өдрөө болж байна

2025-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Г.Бямбадулам

Төв талбайд дуу хоолойгоо нэгтгэн жагсах иргэдийн тоо нэмэгдсээр байна. Өнөөдөр /06.02/ Төв талбайд хоёр өөр зорилго бүхий жагсаал болж үргэлжилж  байна.

Огцрох амархан: -Төв талбай хэсэгт Ерөнхий сайдыг огцруулах шаардлага бүхий тайван  жагсаал нь  21 дэх өдрөө болж байгаа юм. Иргэд  үзэл бодлоо илэрхийлж, хамтын дуу хоолойгоо нэгтгэн ийнхүү олон хоног жагсаж байна. Бусад өдрүүдээс ялгаатай нь “UB Comedy”-ийн уран бүтээлчид ирж үзэл бодлоо илэрхийлж жагсаалд нэгдсэн байв.  

Иргэн Ж.Өнөмөнх: -Жагсаал маань 21 хоногийн хугацаанд үргэлжилж байна.  Ерөнхийдөө сүүлийн зургаан жилийн турш нийгмийн  аж амьдрал хүнд, сэтгэл санаа бухимдалтай, эрх чөлөөний хувьд хязгаарлагдмал байдлууд үүсээд байгаа. Мөн Ерөнхий сайдын орлого зарлагын эргэлзээтэй байдлууд нь иргэдийн дунд бухимдал дагуулаад байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол хамгийн их ёс зүй хариуцлага ярьдаг байсан улстөрч билээ. Өөрийнх нь ярьдаг ёс зүйг бодитоор нь нэхэх шаардлагыг тавьж бид жагссаар байна. Бид үндсэндээ гурван шаардлага тавиад байгаа. Нэгдүгээрт, Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ огцрох, Хоёрдугаарт, Хамтарсан засгийн газрыг дэмжихгүй, Гуравдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн шаардлагууд байна.  Ерөнхийдөө сүүлийн хоёр шаардлага маань тодорхой хэмжээнд биелээд явж байна. Анхдагч шаардлага маань биелэх эсэхийг мэдэхгүй байна.

Барилгын компаниудын төлөөлөл жагсав: -“Сэлбэ дэд хорин минутын төсөл”-ийг гүйцэтгэх  тендерийн сонгон шалгаруулалтын хүрээнд Хятадын компаниудыг шалгаруулан авсан нь Монгол барилгын компаниудын хувьд гомдолтой байгаагаа илэрхийлэн эхний өдрөө жагсаж байгаа юм. Уг жагсаал нь арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа ажээ. Иргэн Н. Бат-Эрдэнэ “Тендерийн сонгон шалгаруулалтын үр дүнд Хятадын хоёр компани шалгарсан. Төсвийн хувьд дөрвөн зуун тэрбум бүхий үйл ажиллагаа. Уг нь Монгол барилгын компаниуд хийх хангалттай боломжтой  ч гэсэн Хятадуудад өгсөн нь үнэхээр харамсалтай байгаа юм. Ялангуяа үүнийг нийслэлийн Засаг дарга Нямбаатарын зохион байгуулж байгаа зүйл гэж харж байна. Бидний зүгээс эрх баригч нар болон дээд албан тушаалтнуудад мэдээ хүргүүлж дахин шалгаруулах шаардлага тавьж эхний өдрөө жагсаж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.m

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 33 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29