Зуны амралтаар нь хүүхдийнхээ оюун ухаанд хөрөнгө оруулъя

2025-06-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 Ө.САРУУЛ

Зуны урин дулаан цаг айлчлан ирж, хүүхдүүдийн хүсэн хүлээсэн амралт албан ёсоор эхэллээ. Харин амралт гэдэг зүгээр л зугаацах бус, оюунаа баяжуулах, шинэ зүйлсийг танин мэдэх гайхалтай боломж гэдгийг бид мартаж болохгүй. Энэ цаг үед хүүхдэд ном хамгийн сайн анд, хамгийн үнэтэй багш байж чадах билээ. Иймд бага ангийн сурагчдынхаа зуны амралтад зориулан нас, сэтгэхүйд нь тохирсон дараах таван номыг санал болгож байна. Үүнд:

 

“Монгол ардын шилмэл үлгэр”

 

Энэхүү номд эртний Монгол ардын баатарлаг, сургамжит, авхаалж самбааг хөгжүүлэх 56 үлгэр багтжээ. Үндэсний бахархал, эцэг эхээ дээдлэх, эх орноо хайрлах үзлийг үлгэрээр дамжуулан хүүхдийн сэтгэлд суулгах гайхалтай бүтээл бөгөөд бага ангийн сурагчдад нэн тохиромжтой.

 

“Хүүхэд багачуудад зориулсан шинжлэх ухааны туршилтууд”

 

Энэхүү ном нь 5-10 насны хүүхдүүдэд жинхэнэ эрдэмтэн шиг бодож сэтгэж, туршилтын цаад учир шалтгааныг ойлгуулах зорилготой. Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, дүрслэх урлаг, математикийн салбарт хамаарах 100 гаруй туршилттай энэ ном бяцхан эрдэмтдэд шинжлэх ухаанч таамаглал дэвшүүлж, түүнийг шалгах боломж олгоно.

 

“Diary of a wimpy kid”

 

Энэхүү ном нь Грег Хэффли нэртэй дунд сургуулийн сурагч хүүгийн амьдрал, сургуулийн өдөр тутмын хөгтэй, төвөгтэй үйл явдлуудыг өөрийнх нь бичсэн өдрийн тэмдэглэл хэлбэрээр өгүүлдэг. 8-12 насны хүүхдэд хамгийн тохиромжтой бөгөөд англи хэл дээр унших боломжтой.

 

“Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд”

 

Энэхүү ном нь дэлхий даяар олон сая охидын урам зориг, хүч итгэлийг бадраасан онцгой цуврал ном бөгөөд 6-12 насны охид уншихад тохиромжтой.

 

“Нохой-хүн” цуврал ном.

 

Энэхүү ном нь Internom номын дэлгүүрийн бестселлер ном бөгөөд 6-12 насны хүүхэд уншихад тохиромжтой. Цуврал хэлбэртэй тул хүүхэд үргэлжлүүлэн унших сонирхолтой юм. Зуны амралт бол амрахын хажуугаар хөгжих цаг! Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ зөв номыг сонгон уншуулах нь тэдний сэтгэн бодох, төсөөлөн туурвих, хэл яриа хөгжих зэрэг олон чадварыг төлөвшүүлэхэд туслах гол түлхүүр юм. Иймд энэ зун хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэхэд та бүхнийг уриалж байна.

 

Эх сурвалж:www.polit.mn

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 33 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29