Л.Оюун-Эрдэнэ: Хөрөнгө орлогодоо эргэлзэж байсан галтай сэдэв рүү орохгүй байсан

2025-06-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.02/ хуралдаан эхэллээ. Тус хуралдаанд нийт 20 гишүүн оролцож байна. Энэхүү хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад “Итгэл үзүүлэх эсэх” тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 18 нь дэмжлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хуралдаанд биечлэн оролцож байгаа бөгөөд гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: -Ерөнхий сайдын хүүгийн асуудал өнөөдөр гурав орчим долоо хоногийн өмнө дэгдээд “Орлогоо нотол” хөдөлгөөн өрнөсөн. Төд удалгүй энэ нь “Огцрох амархан” хөдөлгөөн болсон.  Энэ нь нээх удалгүй МАН-ын Бага хурлын Хамтарсан засагтай байх уу, үгүй юү гэдэг шийдвэрт хүргэсэн. Харин өнөөдөр УИХ дээр Ерөнхий сайдад бодлогын асуудлаар Итгэл хүлээлгэх эсэх асуудал болоод орж байна. Ард түмэн эрүүлээр тунгаан бодох орон зай, хугацаа өгөөч гэж хүсэж байна. Ялангуяа Ерөнхий сайдаас улстөрчийн манлайлал үзүүлэхийг хүсээд байгаа. Тэгэхээр орлогоо нотлох асуудал яаж явж байгаад ийм асуудал болж хувирав. Орлогоо нотлох асуудал ямар шатанд байна. Үүнийг Ерөнхий сайд ил тодоор ард түмэндээ тайлбарлаасай гэж хүсэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Та бүхэн тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт Ганцмод боомтын төмөр замын хил холболтын нээлт болсныг ажигласан байх. Яг тэр үетэй давхцаж ийм мэдээлэл цацагдсан. Нээлтийн үйл ажиллагаанаас ирээд тайлбар өгөөд тэр өдрөө л АТГ бүх материалаа бүрдүүлж өгсөн. Бид бүгд хөрөнгө оруулгын мэдээллээ өгдөг. Хөрөнгө оруулгын мэдүүлэгт үндэслэн орлогоо нотлох ёстой. Ингээд хүүтэйгээ уулзаж юу болсныг асуусан. Манай хүү мөн очиж тайлбар өгсөн. Миний хүү 23 настай. Уулзаад ярихад нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болсон үнэн байна. Хайртай бүсгүй нь бие давхар болоод бөгж бэлэглэсэн юм билээ. Бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй. Бас бугуйвч бэлэглэсэн, тэр нь 500 мянган төгрөгийн үнэтэй. Авсан дэлгүүр гээд бүх материалыг нь АТГ-т өгсөн байгаа. Том үнэтэй машиныг судлаад үзэхэд монголд 10 хүрэхгүй байдаг юм билээ. Тэр бол бүгд худлаа мэдээлэл. Хөрөнгө оруулгын мэдээлэл opendata дээр нээлттэй байгаа.Миний хөрөнгө орлогын мэдүүлэг ойлгомжтой. Хүлэг контент, Херо энтертэйнментын 50 хувь байдаг. 2017 оноос хойш тогтвортой байгаа. АТГ-аас мэдээлэл нягтлаад 30-60 хоногийн дотор хариу өгдөг юм байна. 23 настай залуу гэдэг бол бие даасан эрх зүйн чадамжтай иргэн. Би 23 настай байхдаа Дэлхийн зөн олон улсын байгууллагад салбар удирдаад явж байсан. Тэр хүн хэнд хайр сэтгэлтэй болох яаж амьдралаа босгоход хөндлөнгөөс би оролцох нь зохимжгүй. Аль болох хэл ам битгий татлаарай гэдгийг хоёр хүүдээ дандаа хэлдэг. Манай хүү зураг авах сонирхолтой байсан. Сонирхлынхоо дагуу контент хийх дуртай хүүхэд. Цаашдаа ч энэ ажлаа хийгээд өөрийнхөө амьдарна. Хэрэв хөрөнгө орлогын мэдүүлэг болон өөрийнхөө орлогод эргэлзэж байсан бол ийм олон галтай янз бүрийн сэдэв рүү орохгүй байсан байх. Орлогоо нотолж чадахгүй бол улсын орлого болдог байх Сингапурын зарчим зөв. Үүнийг бид ярьсаар л ирсэн. Миний хувьд бол орлогоо нотлоход ямар ч асуудалгүй гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 43 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29