Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газрын флатпорм бол Үндсэн хуулийн флатпорм байсан

2025-06-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанд УИХ-ын  20 гишүүн оролцож байна. Энэхүү хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 18 нь дэмжлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд биечлэн оролцож байр сууриа илэрхийлэв.  Тэрээр “Та бид хамтдаа 2024 оны ээлжит сонгуулийг 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой анхны сонгуулийг хийсэн. Сонгогчдын саналыг гээхгүй байх, аль болох парламентын засаглал төгөлдөржиж байх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн гурван нам хамтарч Засгийн газар байгуулах нь зүйтэй гэж үзсэн.Тухайн үед олонхийн санал авсан нам дангаараа яагаад Засгийн газраа байгуулдаггүй юм бэ гэдэг шүүмжлэлтэй олон асуудал байсан. Гацсан том төслүүд байна, зориг гаргаад шийдэл гаргая гэдэг агуулгаар хамтарсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэж үзсэн.  Хамтарсан Засгийн газрын флатпорм бол Үндсэн хуулийн флатпорм.Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх өдрөө хамтарч засаглах нь зүйтэй юм аа гэдэг энэ ерөнхий зарчим идеалогийг гаргасан гэдэг тайлбар хийж, хурдтай хөгжлийн төлөөх зориг хэмээх уриатайгаар хоёр намтай гэрээ байгуулж хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдан ажлаа эхэлснээс хойш 10 сарын хугацаа өнгөрч байна. Хөгжлийн 14 мега төслийг зарлаж, олон жил гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ганцмод –Гашуусухайтын хил холболтын төмөр зам, Ораногийн хөрөнгө оруулалтын гэрээ, нийслэл дээр гацсан дэд бүтцийн томоохон асуудлыг шийдвэрлэх, бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд томоохон зорилтыг дэвшүүлэх зэрэг бодлогын үр дүн энэ 10 сарын дотор гарсан нь бодитой. Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа журмын нөхөд, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууддаа талархал илэрхийлэх нь зүйтэй. Цаг хугацаа өнгөрнө, энэ нь өөрөө түүх болж үдэнэ. Үндэсний баялгийн сан зэрэг томоохон асуудлыг явуулахад асуудал үүссэн. Сүүлийн өдрүүдийн үйл явдал өрнөсөн. Чуулган дээр нээлттэй үг хэлнэ, нээлттэй асуулт, санал тавиасай гэж гишүүд та бүхнээсээ хүсэж байна. Идеалогийн зөрүүтэй, хамтарсан Засгийн газар явах уу үгүй юу, нийгмийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадах уу гэдэг томоохон үр дагавар дагуулж байгаа томоохон шийдэл болно. 126 гишүүнтэй, шинэчилсэн парламентын бүрдүүлсэн анхны Засгийн газар туйлын хариуцлагатай хандаж, олон асуулт санал гарч, олон нийтийн дунд байгаа эргэлзээ, цаашдаа ямар замаар замнах вэ, тогтвортой засаглалыг хэрхэн хадгалж үлдэх вэ гэдэг нээлттэй мэтгэлцээн болоосой гэж хүсэж, Засгийн газраас дэвшүлэн тавьж байгаа хамтарсан Засгийн газрын гэрээнд сорилт тулгарч байгаа учраас өөрийн бүрэн эрхэд байгаа энэхүү асуудлыг хөндөх нь зүйтэй гэж үзсэн. Тийм учраас бүх асуултад илэн далангуй чин сэтгэлээсээ хариулахад бэлэн байна. Парламентын гишүүд та бүхэн нийт ард түмнээс сонгогдсон, нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах тангараг өргөсөн хүмүүс. Парламентын мэтгэлцээнээр дамжуулж, Монголын ард түмэн та бүхнээр дамжуулж томоохон дүгнэлт, цаашид ажиллах Засгийн газарт шинэ жишиг болж үлдэх нь туйлын чухал юм гэж үзэж өөрт байгаа эрхээ эдэлж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг нээлттэй ярилцах нь зүйтэй гэж үзэн, УИХ-ын тогтоолын төслийг хүргүүлсэн” хэмээлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 46 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29