Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо

2025-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /05.30/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа. Дээрх хуулийг баталснаар цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглож байна.

Цахим мөрийтэй тоглоом, бооцоо, тааварт тоглоомд олон мянган иргэн, айлын амьдрал сүйрч, зөвхөн нэг жилд 500 сая ам.доллар гадагшаа “урссан” нь жилийн турш Монгол Улсын бүх хүүхдэд олгодог 1.7 их наяд төгрөгтэй тэнцсэн байдаг. Мөн энэхүү хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаягаа ашиглуулсан “агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцно.Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулахаар заасан юм.УИХ-аас баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулиуд нь ердийн горимоор хэрэгжихээр заасан байна.Засгийн газрын зүгээс энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр дараах үр дүн гарна гэж тооцож байна.

-Цахим мөрийтэй тоглоомонд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.

-VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

-Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.

-Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.

-Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ гэж үзэж байгаа юм.

Дээрх хуулийг батлахад 69 гишүүн оролцсоноос 80 гаруй хувь нь дэмжсэн юм. 

Эх сурвалж.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 44 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29