Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

22 цаг 18 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ГАРЬД

 

Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж үзээгүй шахуу юм байна. Гэтэл, хүний эрх, эрх чөлөө гэдэг өмч хөрөнгө дагаж үүсдэг. Ийм онолтой. Амьдрал нотолчихжээ. Хөрөнгөтэй хүн л эрхээ эдэлдэг юм байна. Хачин байгаа биз. Харин бид хүний эрх, эрх чөлөөгөө хэрхэн тодорхойлдог билээ?!

Сүхбаатарын талбай дээр жагсаж, үгээ хэлэх нь эрх чөлөө мөн үү. Мэдээж, мөн. Гэхдээ бүрэн дүүрэн эрх чөлөөний хувиар тооцвол өчүүхэн нь юм. Тэгэхээр үүнийг дагаад, “…Хэний төлөө, юуны тухай үгээ эсэргүүцэн тэмцэж, жагсаж, үгээ хэлж байна вэ” гэдэг чухал болно. Зүй нь, монголчуудын жагсах тэмцэх хамгийн том шалтгаан бол газрын доорх, байгалийн баялгаас огтхон ч хувь хүртэж, амьдрал ахуйдаа нэмэр тус болгож чадахгүй байгаа байдал юм. Эрх чөлөөний философич Ж.С.Миллийн үзлээр “…Иргэдийн эрх чөлөө гэдэг бол хүн өмч хөрөнгөө хулгайд алдах, дээрэмдүүлэх, эвдлүүлж гэмтээхээс хамгаалуулах эрх юм” гэжээ. Гэтэл, Оюу толгойн гэрээ хийгдээд 16 жил боллоо. Ашиг тус нь бодитоор мэдэгдээгүй л байна. Стратегийн хамаг орд газрууд хувь хүмүүс, хэдхэн хүний мэдэлд оччихсон. Төр “…Авъя” гэхээр тэд уурладаг.

Ер нь бол, сүүлийн дөрвөн жилд төрийн түвшинд ийм баялгийн дахин хуваарилалтын төлөөх тэмцэл өрнөсөн. Одоо энэ тэмцэл өрсөлдөөний төгсгөл ойртож байх шиг байна. Шулуухан хэлэхэд, одоо бужигнаад байгаа нь Л.Оюун-Эрдэнийн хүүгийн бэлэг байтугай МАН-ын Засгийн газарт АН хамтарсан ч хамаа намаа байхгүй шүү. Зүгээр л, баялгийн дахин хуваарилалтыг үл тэвчсэн баялаг эзэмшигчдийн эсэргүүцэл юм.

Гэхдээ, ийм явдал Монголд л анх болж байгаа биш аж. Байгалийн баялгаас үүдэлтэй засаглалын доройтол, үндэсний эв нэгдэл алдагдах, дотоодод болон олон улсын тавцанд зэвсэгт мөргөлдөөн гарах магадлалын талаар дэлхий дахинаа олон судалгаа, нотолгоо гарсан байдаг. Их Британийн Портсмутийн их сургуулийн харилцаа судлаач Марина Девил Росс “…1970-аад оноос хойш байгалийн баялаг, баялгийн хараал хэмээх үзэгдэл, ардчиллаас авторитар дэглэм рүү ухрах үзэгдэл гурвын хооронд шууд хамааралтай болж ирсэн” гэж судлан нотолсон байна.

Ерөөс, байгалийн баялаг ихтэй орнуудын зарим нь баялагтаа тулгуурлан хөгжлийн өндөр түвшинд хүрч чаддаг. Харин зарим орон ядуу, буурай хэвээр үлддэг. Байгалийн нөөц баялгаар арвин улс орнуудад эдийн засгийн хөгжлийн гажуудал үүсэх зүй тогтлыг танин мэдэхүйн түвшинд “арвин ихийн парадокс” хэмээн томъёолдог байна. Энэ ойлголтыг энгийн хэллэгээр “баялгийн хараал” гэх болжээ. “Баялгийн хараал” аль эрт тусчихсан. Угаасаа, байгалийн нөөц баялаг нь эдийн засгийн өсөлтийг нөхцөлдүүлэгч гэхээсээ илүү сөргөөр нөлөөлөгч хүчин зүйл болдог үзэгдлийг баялгийн хараал гээд ойлгоход болно. Ийм явдал анх 1950-1960-аад онд буурай хөгжилтэй орнуудад тулгарч байсан хямрал, хүндрэлээс үүдэн судлаачдын дунд тархаж эхэлжээ. Товчхондоо, байгалийн асар их баялагтай атлаа түүнийг ашиглан эдийн засгийн өсөлтөө хангаж чадахгүй байгаа төдийгүй эсрэгээрээ, баялаг багатай буюу огт байхгүй улсуудаас дор үзүүлэлттэй байгааг л хэлж буй хэрэг. Манайх ч өнөөдөр үүний сонгодог жишээ болж байна л даа.

Баялгийн хараал бол байгаль, нийгмийн хууль биш, зөвхөн зүй тогтлын шинжтэй. Тиймээс “парадокс” хэмээн томъёолдог. Ийм зүй тогтлыг бүтээдэг эд эс нь өнөөдрийн манай улсын 3.5 сая хүн гэсэн үг. Баялгийн жинхэнэ эзэн атлаа хууль бусаар өөрийн болгоод түр эзэмшиж буй эздэд үлдээх гэж тэмцдэг. Эсвэл баялагтаа эзэн суухыг огт боддоггүй, үйлдэл хийж, тэмцдэггүй. Ингэх тусам баялагт хууль бусаар эзэн суусан бүлэг хүн баялгийн эзэн гэдэгтээ улам итгэдэг. Улмаар, жинхэнэ эздийг нь өөртөө үйлчлүүлдэг яг өнөөдрийн Монголд болж байна. Баялгийн жинхэнэ эзэд буюу жирийн иргэдийн зарим нь Сүхбаатарын талбай хавиар жагсаж, нийтийн сүлжээнд дуу хоолойгоор өргөж байна. Уг нь, баялгийг эзэмших жинхэнэ эзэд шүү дээ. Тийм атал баялгийг хамсан эздийг өмгөөлж байгаа явдал олон хоногийн турш үргэлжиллээ. Чухамдаа, энд л баялаг дагасан парадокс үүсчихсэн. Угаас, ийм үндэс шалтгааны дор Монголын жинхэнэ улс төр дандаа л хөшигний ард өрнөдөг болсон. Сүүлийн 30-аад жилийн турш тийм байсан. Одоо ч ийм байна. Харин цаашдаа ингэж үргэлжилж боломгүй байгаа юм. Тодруулбал, “…Энэ бүхнийг Ухаахудагийг эзэмшдэг, улмаар Тавантолгойд эзэн суух гэсэн мөнхийн хүсэлтэй бизнесийнхэн хөдөлгөөд байна” гэдэг мэдээлэл нийгэмд байна. Тэдэнд “…Тавантолгойг авах аргагүй болгож, Ухаахудагийг нь Баялгийн санд авна” гэж муйхарлан зүтгэсэн Ерөнхий сайдыг л зайлуулах нь гол зорилготой.

Удаан хугацаанд улс төрийн дэмжлэгтэй хийсэн зохион байгуулалтын хүрээнд парламентад орсон намынх нь болоод засагт хамтарсан намуудын нэр бүхий гишүүдтэй ярьж тохирсон ажиллагаа амжилттай явагдав. Энэ нь МАН-ын Бага хурлын уур амьсгал, тэнд болсон явдлуудаас тодорхой харагдаж байна. Гэвч, тэр хурлын шийдвэр нь Монголын төр, улс төрийн байдлыг нэгмөсөн хөдөлгөөнд оруулаад авлаа. Залгуулаад Засгийн газраас “…Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” гэсэн томьёолол бүхий тогтоолын төслийг парламент руу оруулав. Өнөөдөр хаа сайгүй хүлээлт үүсэж, парламентын шийдвэрийг хүлээцгээлээ.

Ер нь бол, сонгуулиар ялалт байгуулсан эрх баригч нам засаглалыг хэрэгжүүлж байхдаа эрх мэдлийн төвлөрлийг ашиглан өөрт байгаа давуу талаа хадгалж үлдэхийг эрмэлздэг. Энэ нууц биш. Судлаач Жулейрмо О.Доннилл “Төлөөллийн ардчилал” өгүүлэлдээ “…Сонгуулийн өрсөлдөөн, улс төр ба иргэний харьцангуй эрх чөлөө байдаг боловч сонгогдсныхоо дараа албан тушаалтнууд иргэдийн сонголтыг үл хайхран, эдгээр үйлдлийг төрийн бусад институтийн зүгээс бага хянаж, эрх зүйт төрийг хүндэтгэн үзэхгүй байх явдал илэрдэг” гэж бичсэн байдаг. Тэр л болж байх шиг байна. Тэгэхээр, манайд улс тарийн намуудын ийм эрсдэл бүхий нөлөөллийг бууруулах хуулийн шаардлага үүссэн ч байж мэднэ.

Үүний зэрэгцээ “…Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын толхилцоон” гэсэн яриа таамаг улс төрийн хүрээнд яригдах болсон. Тэр савнаасаа халиад нийтийн дунд хэлэлцэгдээд уналаа. Төдийгөөс өдий хүртэл улс төрд журмын нөхөд, амьдралд ах дүү болж хамт явсан хоёр шүү дээ. Толхилцвол хоёуланд нь хортой. Хэн хэнийхээ карьерт сэв суулгаж, цэг хатгаж ч мэдэх үр дагавартай. Тэр утгаар нь харвал, мань хоёрыг хагалах том чулууг хаа нэгтээгээс нүүлгээд байх талтай. Үүнээс болоод, үндсэндээ улс төрийн тийм гэж тодорхойлох аргагүй, өмнө тулж байгаагүй явдал улс төрд үүслээ. Эцэст нь, “…Асуудлыг Д.Амарбаясгалан шийдэхээр боллоо” гэлцээд эхлэв. Гэвч, тийм биш. Тэр хүн ямар ч байр суурьтай байсан асуудлыг дарга бус гишүүдийн олонхын санал шийднэ. Парламент учраас тэр. Ухаахудагийнхан ч парламентын гишүүдтэй холбогдож “…Том зургаа харж кнопдоорой” гэж зөвлөж байгаа дуулдаж байна. Юу ч гэсэн үг юм, бүү мэд. Юутай ч, энэ 126-тай парламентын бүрдсэн тогтолцоо өмнөхүүдээс өөр. Улс төрийн таван хүчин, нийт гишүүдийн 78 нь тойргоос, 48 нь намын нэрээр гарч ирсэн. Сонгуулийн мажоритар систем нь улс төрийн хоёр томоохон намыг төлөвшүүлэхэд чиглүүлдэг. Тэгж ч ирсэн. Тиймээс улс төрийн гуравдагч орон зайд жижиг намууд орж чаддаггүй. Жижиг намууд цөөн суудал авдаг. Дийлэнх сонгуулиар парламентын гадна үлдэж ирсэн. Харин хувь тэнцүүлэх систем нь улс төрийн олон намыг парламентад оруулдаг. Мөн, аль нэг намд эрх мэдэл төвлөрч, улс төрийн тавцанд ноёрхох байр суурьтай болохоос хүчтэй сэргийлж чаддаг. 2024 оны сонгуулийн дүн үүнийг нотолно. Гэхдээ л эрх мэдэл хуваарилах асуудалд бэрхшээл тулгарч, ихэвчлэн хамтарсан Засгийн газар байгуулах шаардлага үүсдэг байгаа юм. Тэгээд хамтарсан. Тэр утгаараа, энэ парламентын гаргах шийдвэр тодорхойгүй, түүнд хүлээлт үүсгэж байна. Сайнаар нь харвал, энэ бол сонгодог парламентын төрх юм. Саардуухан хэлбэл, улс төрийн хайчин галын дунд парламент хавчуулагдчихаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 102 (7599)

 

АН-ын гишүүд: Анхан, дунд шатны гишүүдийнхээ оролцоог бодитоор хангаж байгаагаараа шинэ дүрмийн ач холбогдол оршиж байна

Сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудын нэг бол орон даяар өрнөж буй Ардчилсан намын Үндсэн

7 цаг 2 мин
Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо

Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо

12 цаг 51 мин
“…Д.Бум-Очир жагсаалыг зохион байгуулж, Д.Батлут Эрдэнэтээс хүмүүс зөөж дэм болж байна” гэв үү?!

“…Д.Бум-Очир жагсаалыг зохион байгуулж, Д.Батлут Эрдэнэтээс хүмүүс зөөж дэм болж байна” гэв үү?!

18 цаг 49 мин
Мексикт шүүгч нарыг анх удаа ард түмнээс сонгоно

Мексик улсад анх удаа болох шүүхийн сонгууль ирэх ням гарагт болох гэж байна

22 цаг 18 мин
“Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хангалтгүй байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн М

22 цаг 18 мин
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн мэддэг болсон. Техник техно

22 цаг 18 мин
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж үзээгүй шахуу юм байна.

22 цаг 18 мин
АН хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчлэлээ орон даяар хэлэлцүүллээ

Өмнөх парламентын шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хууль 2024 оноос хэрэгжиж эхэлсэн.

22 цаг 18 мин
Танилц: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл

Танилц: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл

Уржигдар 11 цаг 56 мин
У.Хүрэлсүх: Парламентын засаглал бол Монголын ард түмний сонголт, үнэт зүйл юм

У.Хүрэлсүх: Парламентын засаглал бол Монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм

Уржигдар 11 цаг 53 мин